Мөрний Эргэлдэгч булчингийн гэмтэл
Мөрний Эргэлдэгч булчингийн гэмтэл Бүгд мэс засал хийлгэх үү?
Хамгийн түгээмэл мөрний өвчний нэг бол эргэлдэгч
булчингийн гэмтэл юм.
Мөрний үеийг тулж
хөдөлгөж байдаг 4н шөрмөс(далны хамрын дээд булчин, далны
хамрын доод булчин, бага бөөрөнхий булчин, далны хуудас булчин )нь дотор гадны маш олон шалтгаанаас болж аль нэг нь
тасрах, гэмтэх гэх мэт өвчилдөг.
70-аас дээш настай хүмүүсийн 50 гаруй хувь нь өвчилдөг гэсэн
судлагаа гарсан байдгаас харвал ихэвчлэн нас ахихтай холбогдсон эдийн өөрчлөлтөөс
үүдэлтэй гэж дүгнэдэг. Мөн мөрөндөө байнга ачаалал өгөх, хэт ачаалалтай дасгал
хөдөлгөөн хийх, унаж бэртхэд шөрмөс гэмтэх магадлалтай.
Эргэлдэгч булчингийн гэмтэл үүсвэл сууж байх үеээс илүү
хэвтэж байхад хамгийн их өвддөг онцлогтой бөгөөд ялангуяа шөнө унтах үед илүү
шаналж зовиурлах талтай болдог. Мөн гараа өргөхөд зовиурлан, өдөр тутмын
амьдралд олон төрлийн саад үүсгэдэг.
Мөрний эргэлдэгч булчин нь гэмтэн, өдөр тутмын амьдралдаа
зовиур, өвчин мэдэрсэн ч эмчлүүлэхээс татгалзах тохиолдол багагүй бий.
Энэ нь эргэлдэгч булчин гэмтвэл заавал мэс засал хийлгэх
хэрэгтэй гэсэн буруу ойлголтоос үүдэлтэй.
Гэмтэл согогын төв, үе мөчний мэргэжлийн мэс засалч
эмчээс эргэлдэгч булчингийн гэмтэл болон эмчилгээний аргын талаар зөвлөгөө
авцгаая.
СМ эмнэлэг Гэмтэл согогын төв, Үе мөчний мэс заслын эмч
Пак Хэ Бунг (гар,тохой, мөрний үе мөч)
(Мөрний үеийг бүрсэн 4н шөрмөс) дээд 4н төрлийн шөрмөсний аль нэг нь ч
гэсэн тасрах юм бол эргэлдэгч булчингийн гэмтэл гэж оншлоно.
Мөрний шөрмөс бүрэн тасарсан тохиолдолд мэс заслын
эмчилгээг бодолцох хэрэгтэй.
Гэвч мэс засал ч гэсэн өвчтний нас, эрүүл мэндийн байдал,
хөдөлгөөний хэмжээг дүгнэхтэй холбогдон шийдвэрлэгдэнэ.
Мөн бүрэн тасарсан биш бол мэс заслын эмчилгээнээс илүү
өвчин намдаах болон дасгал хөдөлгөөн засах, гэх мэт нөхөн сэргээх эмчилгээ хийж
эхлэнэ.
Гэмтэл согогын
төв, Үе мөчний мэргэжлийн мэс засалч эмчийн зөвлөгөө TIP 1
Өвчтөнүүд заавал санах ёстой зүйл бол эргэлдэгч
булчингийн гэмтэл нь даамжиран хүндэрдэг өвчин юм
Хэрэв эргэлдэгч булчингийн гэмтэлтэй болоод эмчилгээ
хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам хэсэгчилсэн гэмтлээс бүрэн гэмтэл болж даамжрах
болдог.
Мөрний шөрмөсний гэмтэл нь эмчлэхгүй удах тусам мөрний
үеэнд тайван бус шинж тэмдгийг үүсгэн зөөлөн эдийн хэсэгт ч гэмтэл үүсгэх
магадлалтай.
Тиймээс эхэн үед нь оншлон, тохирох эмчилгээ хийлгэх нь
өвчин улам даамжран хүндрэхээс сэргийлэх алхам юм.
|
Өвдөлт багатай байсан ч эргэлдэгч булчингийн гэмтэл хүнд
байж болно?
Мөрний эргэлдэгч
булчингийн гэмтлийн хэмжээ, өвдөлт нь бүгд хоорондоо адилгүй юм.
Тэр байтугай
шөрмөс нь тасарсан атлаа гараа өргөж дээшлүүлхэд ямар ч асуудал мэдрэхгүй
тохиолдол байдаг.
Үүнээс болоод
эмчилгээг удаашруулах тохиолдол их байдаг ба өвчин даамжирсны дараа эмнэлэг зорин
ирсэн ч шөрмөсийг нөхөн сэргээхэд хэцүү хүнд болсон үе байдаг.
Гэмтэл согогын
төв, Үе мөчний мэргэжлийн мэс засалч эмчийн зөвлөгөө TIP 2
50-60н настай хүмүүсийн хувьд мөрний өвчин бага, гараа
өргөхөд асуудалгүй байсан ч Рентгэн зургаар ясны өөрчлөлттөй гэж
тодорхойлогдвол мөрний үеийн мэргэжлийн эмчид үзүүлж эхо болон МРАй зэрэг
оновчтой шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна.
|
Мөрний эргэлдэгч булчингийн гэмтэл
Эмчилгээний арга барил сонгох
Өвчтний нас, эрүүл мэнд, мэргэжил, хөдөлгөөний хэмжээ, эргэлдэгч булчингийн
гэмтлийн хэмжээ бас өвдөлтийн хэмжээ зэргийг ерөнхийд нь дүгнэн нөхөн
сэргээх эмчилгээ хийхүү, мэс заслын эмчилгээ хэрэгтэй юу гэдгийг шийдэнэ.
Эргэлдэгч булчингийн
гэмтэл хүнд бус ‘Хэсэгчилсэн гэмтэл’ байх тохиолдолд
(нөхөн сэргээх эмчилгээ)
Эхо, МРАй зэрэг дүрс оношилгооны шинжилгээний дараа
эргэлдэгч булчингийн хэсэгчилсэн гэмтэл тодорхойлогдвол, ихэвчлэн өвчин намдаах
эмчилгээ, дасгал хөдөлгөөн засах зэрэг өвчний шинж тэмдэгтэй тохирсон эмчилгээг
эхлэнэ.
Эмийн эмчилгээ, физик эмчилгээ, гар бариа засал,
хөдөлгөөн засах эмчилгээ, тариан эмчилгээ, долгионоор эмчлэх зэрэг мэс заслын
бус аргаар эмчилж болно.
ESWT Биеийн гаднаас долгионоор эмчлэх
Гэмтсэн эд эрхтэнд цочрол өгч, судас болон эд эрхтэнг нөхөн сэргээх
эмчилгээний арга юм. Долгионы цочролоор эмчлэх нь цусны эргэлтийг сайжруулж, цус
нөхөн төлжихөд дэмжлэг үзүүлэн, мэдрэлийн эсийг цочроон өвчний зовиурыг
багасгадаг.
Эргэлдэгч булчингийн ‘Бүрэн гэмтэл’ байх тохиолдолд мэс засал хийх хэрэгтэй.
Сүүлийн үед үе мөчний дурангийн мэс заслыг ихэвчлэн хийж
байгаа.
Үений дурангийн мэс засал нь арьсанд 1см ээс доош
хэмжээтэй зүсэлт хийж бичил дуранг оруулан монитроор хянаж гэмтсэн шөрмөсийг
ясанд нь дахин холбон бэхлэх мэс засал юм. Мөрний үений дотор хэсгийг дурангаар
шууд харж болох учраас МРАй-аар ч илрүүлхэд хэцүү маш жижиг гэмтлийг хүртэл
мэдэж тэр даруй эмчлэх давуу талтай.
Хэрэв эргэлдэгч булчингийн гэмтлийг эмчлүүлэхгүй өвчин
даамжирвал булчингууд өөхөн эд болж өөрчлөгдөн, булчин агшиж хатингарших хэлбэртэй
болдог. Ийм үед мэс засал хийх боломжгүй болж мэс засал хийсэнч үр дүн нь хангалтгүй
тул аль болох хурдан эмчлүүлэх шаардлагатай.
Мөн өндөр настай хүмүүс
болон хувь хүний ужиг өвчнөөс хамааран мэс засал хийх боломж үгүй тохиолдолд хамгийн
түрүүнд мэс заслын бус эмчилгээг хийж эхэлдэг.
Гэмтэл согогын
төв, Үе мөчний мэргэжлийн мэс засалч эмчийн зөвлөгөө TIP 3
Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ нь мэс
засалтай адил чухал юм.
Эдгэрэлийн явцаас шалтгаалж, тухайн өвчтөнд тохирсон
нөхөн сэргээх эмчилгээг хийх нь аль болох түргэн эдгэрч, сайжирхад нь тус
болдог.
|
“Эргэлдэгч булчингийн гэмтлийн Мэс заслын дараах
эдгэрэлийн явцад
тохирсон үечилсэн нөхөн сэргээх эмчилгээ”
Мэс заслын дараа яг 6-н
долоо хоног >> Мөрний шөрмөс хамгаалах хугацаа
Мэс засал хийлгэсэн бол мөрний шөрмөс ясанд дахин
холбогдон эдгэх хүртэл хамгаалж өгөх хугацаа хэрэгтэй.
Мэс заслын дараа 6-н долоо хоног бэхэлгээ сойлт
хэрэглэнэ.
Мэс заслын дараа 6 -12
долоо хоног >> хөдөлгөөн сэргээх
Аажмаар дасгал хөдөлгөөн хийж мөрний далайц хөдөлгөөнийг сэргээх хэрэгтэй. Хэвийн
амьдралд буцаж ороход 3сар орчим зарцуулагдана.
Мэс заслын дараах 3-6сар
>>Булчин чангалах дасгалууд хийх
Резинин уяа татлага хэрэглэн, булчин чангалах дасгалыг хийж
эхлэнэ.Спортоор хичээллэх юмуу мөрөөрөө хүч хэрэглэх ажлыг мэс заслаас хойш 6-н
сарын дараа хийх ёстой.
Мөрний шөрмөс гэмтээд удвал
цаашид даамжран эргэлдэгч булчингийн нөлөөтөй үе мөчний үрэвсэл үүсэх
магадлалтай болдог.
Мөрний шөрмөс гэмтэн удаж эмчилгээ хийхгүй хугацаа алдсан
бол хэт эргэлдэгч булчингийн гэмтлийн нөлөөнөөс үе мөчний үрэвсэл үүсдэг.
Ийм үед эцэст нь хиймэл үе солих мэс заслын тухай
бодолцхоос өөр аргагүй болдог.
Мэдээж хиймэл үе солих мэс заслын техник арга барил
хөгжиж байгаа боловч ,үйл ажиллагааны болон биед байх хугацааны хувьд ч гэсэн хязгаарлагдмал
сул талууд байдаг. Тийм учраас хиймэл үе солиулах мэс заслыг нэг удаа л
хийлгэхийг зөвлөдөг.
Гэмтэл согогын
төв, Үе мөчний мэргэжлийн мэс засалч эмчийн зөвлөгөө TIP 4
Мөрний
эргэлдэгч булчингийн мэс засал нь аль болох булчинг ясанд бэхлэн оёх боломж бий үед хийлгэвэл хамгийн үр дүнтэй.
|
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :








댓글
댓글 쓰기