Өөрийн дархлааны өвчин, нурууны барьцалдаат үрэвсэл
Өөрийн дархлааны( Аутоиммун) өвчин Нурууны барьцалдаат үрэвсэл(Нурууны барьцалдаат спондилит) гэж юу вэ?
‘Дархлаа’ нь бидний биеийг хамгаалах үүрэгтэй бөгөөд төрөл бүрийн
эмнэлгийн бактер, вирус, зэрэг гадны биет халдварлан үрэвсэх, биед нэвтэрч орохгүй
байхаар хариу эсэргүүцэл үйлдэл хийдэг.
Дархлааны
системд өөрчлөлт орж хэвийн бус урвал үүсвэл бидний бие махбодь төрөл бүрийн өвчинд өртөх
магадлалтай болдог.
Жишээлбэл өөрийн дархлааны (Аутоиммун өвчин) “Ревматизмын гаралтай үений өвчин”, ‘Нурууны барьцалдаат үрэвсэл’ зэрэг өвчнүүд байдаг.
Өнөөдөр эдгээрээс ‘нурууны барьцалдаат үрэвсэл’ өвчний тухай таньж мэдэцгээе.
<Нурууны барьцалдаат үрэвсэл гэж юу вэ?
Нурууны барьцалдаат
үрэвсэл (анкилоз спондилит
өвчин гэж бас хэлдэг /Ankylozing spondylit/)гэдэг нь өөрийн
дархлааны өвчний нэг бөгөөд дархлааны системд өөрчлөлт орсноор нурууны нугалам үе, ахар сүүлний холбоос зэрэг бүтцүүдийг гэмтээдэг, олон жилийн турш өвдөж зовиурладаг, даамжрах тусам хөдөлгөөнд хязгаарлалт үүсдэг архаг явцтай эмгэг.
4Өөрийн дархлааны өвчин гэж юу вэ?
Өвчтөний өөрийн үе
мөчнөөс хэвийн бус дархлааны урвал (үрэвсэл) үүсч өөрийн эд эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх процессын үр дүнд илэрч байгаа эмгэг болно.
Нуруу бүсэлхий хэсгээр өвдөж дискний өвчин гэж андуурагдах нь амархан боловч ихэвчлэн багана нурууны үе, хүзүү,
өгзөг аарцагны яс үений хэсгээр чинэрч хатгах, ялангуяа өглөөгүүр үе янгинаж хөших зэргээр бусад нурууны өвчнөөс барьцалдаат спондилит нь ялгарах болдог.
Өглөөгүүр өвдөх ?
Өглөө сэрэхэд үе мөч хатган
хөшиж, бадайрч гар, хөлөө хөдөлгөхөд саадтай болно. Энэ шинж
тэмдэг нь 30минутаас 1цаг орчим үргэлжилж ихэвчлэн хөдөлгөөнтөй байдаг өдрийн
цагаар дээрдэх байдалтай болдог. Магад ийм шинж тэмдэг 3сараас дээш
шалтгаангүйгээр үргэлжилбэл үеийн барьцалдаат үрэвсэл байна гэж таамаглан
холбогдох шинжилгээг хийлгэх хэрэгтэй.
Нурууны Барьцалдаат үрэвслээр ихэвчлэн эрэгтэйчүүд өвддөг өвчин боловч, сүүлийн үед эмэгтэй өвчтөнүүдийн
тоо ч гэсэн харьцангуй нэмэгдэх хандлагатай болжээ.
Эрэгтэйчүүд өвчлөх
хувь нь эмэгтэйчүүдээс 2дахин их бөгөөд нуруу нугас, өгзөгний үе хөших бадайрах, өвдөгний
үе хавагнах, хавирганы яс, тохойндоо өвдөлт зовиур мэдрэх болдог.
<Нурууны барьцалдаат үрэвсэл үүсэх
шалтгаан?
Нурууны барьцалдаат үрэвсэл үүсэх гол шалтгаан нь
тодорхойгүй байдаг. Гэвч гэр бүл дотор нь Нурууны барьцалдаат үрэвсэлтэй өвчтөн
байсан бол үүсэх магадлал 10-30 хувь нэмэгдэж, ‘HLA-B27’хэмээх гентэй холбоотой үүсдэг гэсэн
судалгаа гарсан байдаг. Ийм генийн холбогдолтой шалтгаанаас гадна дархлаа унах,
бактерийн халдвар авах, гэмтэж бэртэх, хэт ачаалалтай ажиллах мэт шалтгаанууд
нөлөө үзүүлдэг гэж үздэг.
Нурууны барьцалдаат үрэвслийн шинж
тэмдэг?
Нурууны барьцалдаат үрэвсэлийн эхэн үед бага зэргийн
нуруу бүсэлхийн өвчин бий болдог.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам аажим аажмаар нурууны нугалам үе хөшиж, өгзөг ахар сүүлээр чинэрч өвдөн, бүсэлхий нуруугаар хөдөлгөөн хязгаарлагдаж өвчин тарж
эхэлдэг. Бас хугацаа өнгөрч өвчин даамжрах тусам цээж бачууран амьсгалхад
зовиуртай болж, хөл,гар, нүд, зүрх, амний хөндий зэрэг биеийн бусад эрхтэн руу үрэвсэл тарах
болдог.
Хэрэв Нурууны барьцалдаат үрэвсэлийг эмчлэхгүй
орхивол улам өвчин даамжран муудаж, нуруу, хүзүү, бөгтөр болж тэнийлгэж
чадахгүй болдог. Нурууны яс, том үеүүд хатууран хөшиж удаан хугацааны туршид
өвдөн зовиурлана.
<Нурууны барьцалдаат үрэвсэл,
эмчилгээний арга?
1. Эмэн эмчилгээ
Нурууны барьцалдаат
үрэвсэлийг бүрэн эдгээх эм одоохондоо байхгүй. Гэхдээ эм уух болон хөдөлгөөн
заслын аргыг хамтад нь хэрэглэхэд үр дүн нь эрс нэмэгддэг гэсэн судлагаа гарчээ.
Тууштай эмчилгээ хийснээр өвчтөний амьдралын зовиур өвдөлтийг багасгаж өгдөг. Хамгийн өргөн
хэрэглэгддэг эм нь стеройдын бус үрэвсэлийн эсрэг бэлдмэл, ревматист үрэвсэлийн
эсрэг эм, TNF тусгаарлагч, стеройд,
биологийн бичил бактер гэх мэт байдаг.
2. Хөдөлгөөн засал
Дасгал хөдөлгөөн нь өвчтөний нуруу нугас, хүзүүний яс болон үеийн уян хатан чанарыг хадгалах ясны хэлбэр өөрчлөлтөөс сэргийлэх
хамгийн сайн арга юм. Нурууны үе мөчний уян зөөлөн шинж чанрыг хадгалахын тулд
биен тамир, дасгал, аэробек зэргийг тууштай хийж хүзүүний булчинг чангалах
дасгал хийснээр хөшиж, хатуурхыг багасгаж чадна.
Тэр дундаас усан спортоор тогтмол хичээллэх нь их сайн бөгөөд бие
эрхтэнд шууд цочрол, гэмтэл бэртэл учруулж болох жудо, бокс гэх мэт тулааны
спорт болон хүзүүгээ тонгойлгох дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх хэрэгтэй.
3. Мэс засал
Нурууны барьцалдаат үрэвсэл нь олон эрхтэнд үрэвсэл
үүсгэн даамжирдаг учир мэс заслаар эдгээх боломжгүй. Гэвч нуруу юмуу бусад үенд
өөрчлөлт үүсгэн өвчилсөнийхөө дараа нуруу нугасыг барьцалдуулж хөдөлгөөний
хязгаарлалт үүсгэн, тэгээд ч зогсохгүй тулгуур эрхтэний ясанд цуурал хугарал үүсвэл мэс засал зайлшгүй
хийх хэрэгтэй болдог.
СМ (СиЭм ) Эмнэлэг Гэмтэл согог мэс заслын тасгийн эмч Ан
жүнг Хён профессор
“Нурууны
барьцалдаат үрэвсэлээс сэргийлэх арга”-ын тухай дараах зөвлөгөөг өгч байна.
“Нурууны барьцалдаат
үрэвсэл үүсхээс сэргийлэх арга байхгүй. Гэвч эхэн үед нь оншилж эмчилвэл
Нурууны барьцалдаат үрэвслийг эмчилж, тулгуур эрхтэний үений хэлбэрт өөрчлөлт гажиг
үүсэх зэргийг эдгээж болно. Залуу эрэгтэйчүүдийн дунд онцгой шалтгаангүйгээр
аарцаг юмуу нуруунд тогтмол 3 сарын хугацаанд дээр дурдсан шинж тэмдэг үргэлжлэх
юм бол эмнэлэгт үзүүлж шинжилгээ, оношлогоо хийлгэн тохирсон эмчилгээг хийлгэх
хэрэгтэй”.
Эмгэг өвчний эхэн үед нь оношлон эмчлүүлэх хамгийн чухал гэдгийг дахин онцлон зөвлөж байна.
Эмгэг өвчний эхэн үед нь оношлон эмчлүүлэх хамгийн чухал гэдгийг дахин онцлон зөвлөж байна.
“Эмнэлгээс『эмэн эмчилгээ болон нуруу
нугасны хэлбэрт гажиг үүсхээс сэргийлэх хөдөлгөөн заслын арга 』хэрэглэн шинж
тэмдгийг сайжруулах боломжтой. Өдөр тутмын амьдралдаа дасгал( алхах, хөнгөхөн биеийн дасгал, усанд сэлэх) тогтмол хийж хэвшвэл нуруу, үений уян зөөлөн
чанар нь хадгалагдаж, бие хөшиж хатуурахаас сэргийлж чадах бөгөөд зөв сууж
зогсох хэвшил нь мөн тус болдог.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :









댓글
댓글 쓰기