Дасгал хийх явцад үүсэх өвдөгний Урд чагтан холбоосын гэмтэл, эмчлэх арга ?

СМ нэгдсэн эмнэлэг үе мөч, нуруу нугасны эрүүл мэнд



Спортоор хичээллэх, тэмцээнд оролцох үед үүсэх өвдөгний
Урд чагтан холбоосын гэмтэл, эмчлэх арга ?


Амралтын өдрүүдээрээ хөл бөмбөг тоглох дуртай  40 гаруй настай 
К гэгч хүн хөл бөмбөг тоглож байгаад өвдгөндөө гэмтэл авчээ.
Хүйтэн өвлийн турш сулдсан үе, холбоос, шөрмөсөнд огцом хэт ачаалал өгч, хурдтай хөдөлгөөн хийснээр өвдөгний үенд гэмтэл үүссэн байна.
Дасгал хийх үед их тохиолддог нийтлэг бэртлийн нэг бол урд чагтан холбоосын гэмтэл  юм. 


Урд чагтан холбоос(ACL)ын гэмтэл гэж юу вэ?
Чагтан холбоос нь өвдөгний ар, урд талаас үеийг тулж тогтвортой байлгадаг чагтан(+) хэлбэрийн холбоос бөгөөд урд, хойд, дотор, гадна холбогч холбоос гэсэн 4н төрөл байдаг.  
Урд чагтан холбоос нь өвдөгний үений 4н холбоосын дотроос өвдөг эргүүлэх хөдөлгөөн болон урд үеийг тогтвортой байлгах үүрэгтэй  байдаг. (Өвдгөн дотор Х хэлбэртэй үе мөчийг тулж байдаг холбоос учраас чагтан холбоос гэдэг)

Урд чагтан холбоос(ACL)ын гэмтлийн эмгэг шинж ?

-      Гэмтсний дараа олон хоног үе мөч хавагнан судсанд цус хуралдаж өвдөлт зовиур үүснэ.
-      Заримдаа хүндэрвэл өвдгөө нугалах юмуу, тэнийлгэж болохгүй болж, алхахад зовиурлана.
-      Түг гээд өвдөгний үе мултрах мэт мэдрэмж төрдөг.
-      Өвдөлт зовиур байнга үргэлжлэхгүй, хэд хонгийн дараа хаван бууж алхаж чадах тохиолдолч байдаг.
-      Тэгш газар алхах юмуу шатаар өгсөхөд өвдөг чичэрч хүч алдах, сулрах мэдрэмж төрдөг.





Урд чагтан холбоос(ACL)ын гэмтлийг оншлох арга?

Урд чагтан холбоосын гэмтэл гэж таамаглавал эмчийн үзлэгээс гадна МРАй хийж гэмтлийн хэмжээг дүгнэх хэрэгтэй.
МРАй хийж байж өвдгөн дотор бусад хавсарсан гэмтэл (үеийн зөөлөн эдийн гэмтэл, хагас саран хэлбэртэй мөгөөрсийн гэмтэл) байна уу эсхийг шалгах боломжтой.


Урд чагтан холбоос(ACL)ын гэмтлийн эмчилгээ

-      Нөхөн сэргээх эмчилгээ

Холбоосын гэмтлийн зэрэг хүнд биш бол сойлт бэхэлгээ хэрэглэж, булчин чангалах дасгал гэх мэт нөхөн сэргээх эмчилгээ хийх аргаар эдгээх боломжтой. Дараах тохиолдолд нөхөн сэргээх эмчилгээ хийнэ.
5Бүрэн бус гэмтэлтэй буюу холбоос бүрэн тасраагүй үед эсвэл өвдөгний     бусад булчингуудын үйл ажиллагаа нь сайн гэж дүгнэгдэх үед
5Үеийн үйл ажиллагааны тогтвортой байдал хүнд бус нөхцөлд
5Мэс засал зайлшгүй хийх өөр хавсарсан гэмтэл байхгүй нөхцөлд
5Хөдөлгөөн багатай ахмад настангуудын хувьд мэс засал хийлгүйгээр нөхөн сэргээх эмчилгээг хийх болдог.

-      Мэс заслын эмчилгээ

Мэс заслын эмчилгээ хэрэгтэй үед үеийн дуран хэрэглэн чагтан холбоосын холбогч эдийг нөхөн сэргээх мэс засал  хийлгэх хэрэгтэй.

Мэс заслын хоёр төрлийн арга бий. 

Мэс засал хийхэд өөрийн биеээс холбоос авч нөхөн сэргээх мэс засал хийх бөгөөд өөрийн холбоос учраас эдгэх нь хурдан бас зардлын хувьд хэмнэлттэй байдаг. 

Өөр нэгэн арга бол донор холбоос хэрэглэн нөхөн сэргээх мэс засал хийх арга бөгөөд ялангуяа тамирчдад ихэвчлэн энэ аргыг хэрэглэхийг зөвлөдөг. 
Гэхдээ донор холбоос авах шаардлагатай байдаг тул зардлын хувьд нэмэгдэх болдог. Өвдөгний үенд судас бага учраас Донор холбоосоор чагтан холбоосыг нөхөн сэргээхэд халдвар юмуу тохирохгүй байх магадлал бараг байдаггүй. 


Мэс засал хийлгэсний дараа таяг болон бэхлэгээ сойлтыг 6-8н долоо хонгийн турш хэрэглэн, үечилсэн хөдөлгөөн засах дасгал хийх хэрэгтэй. Ихэнхдээ 3сарын дараа хөнгөхөн алхах дасгал хийж,
1 жилийн дараа хөл бөмбөг юмуу, сагсан бөмбөг гэх мэт хөдөлгөөнтөй спортоор хичээллэж хийж болно.




Урд чагтан холбоос(ACL)ын гэмтлээс сэргийлэх арга?

Спортоор хичээллэхдээ урд чагтан холбоос гэмтэл авхад хялбар хөдөлгөөнүүдийг урьдчилан долоо хоногт 1удаа, доод тал нь 6-н долоо хонгоос дээш хугацаанд сурч мэдсэн байх хэрэгтэй.
Урд чагтан холбоос гэмтхэд амархан хөдөлгөөн гэдэг нь өвдгөө бага зэрэг нугалсан эсвэл хөлөө зөрүүлсэн байрлалаас эсрэг талруу огцом хүчтэй эргэлт хийхийг хэлдэг.


***Урд чагтан холбоос(ACL-anterior cruciate ligament)




1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :

3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг 

댓글