Эрхий хуруунд яс урган мурийх эмгэг (Hallux valgus) , Бусад үенд ч нөлөө үзүүлэх болно!
СМ нэгдсэн
эмнэлэг үе мөч, нуруу нугасны эрүүл мэнд
Эрхий
хуруунд яс урган мурийх эмгэг ‘эрхий хурууны муруйлт’ (Hallux valgus)
Бусад
үенд ч нөлөө үзүүлэх болно!
Бидний хөл ‘Хоёр дахь зүрх‘ гэж дуудагддаг. Алхах үед
зүрхнээс ирж буй цусыг дахин бүх биерүү буцааж гүйлгэх шахуургын үүрэг
гүйцэтгэдэг учраас тэр юм. Гэвч бид хөлөө арчилж тордохоо хамгийн их
орхигдуулдаг. Хөлөнд өвчин үүсэхэд тоохгүй орхивол хэлбэрийн өөрчлөлт үүсэх төдийгүй
өвдөг юмуу нуруу нугасанд хүртэл нөлөө үзүүлдэг.
Хөл, шагайнд үүсдэг
өвчнүүдээс хамгийн түгээмэл нь ‘эрхий хурууны муруйлт’
(Hallux valgus)байдаг.
Бас хөлний
хурууны хэв гажилт гэж ч гэж хэлдэг эрхий хурууны муруйлт нь эрхий хуруу бусад
хуруу талруугаа хазайж, эрхий хурууны доод яс товойж гарах өвчин бөгөөд цаг
хугацаа өнгөрөх тусам яс нь улам түрж томрон муруйж үрэвсэл ба өвдөлт үүсгэдэг эмгэг
болно .
Эрхий хурууны муруйлтын хэмжээ нэмэгдэж, өвдөлт зовиур ихсэх тусам бусад хуруу ялангуяа чигчий хуруунд биеийн ачаалал
төвлөрөн хөлний чигчий хуруу дотогш хазайж яс нь товойж гарах эрхийн хурууны
үений уутны үрэвсэл хэмээх 2дахь шатны өвчинг үүсэх болдог.
Эрхий хурууны муруйлттай өвчтнүүдийн хувьд ихэнх нь өвдөж байгаад өвчин нь намдах шинж тэмдэг давтагдхад аяандаа зүгээр
болно, зүгээр л гадна талаас нь л харахад эвгүй комплекс юм байна гэж бодоод өнгөрдөг. Гэвч
энэ хэвээр нь эмчлэхгүй орхивол, цаашдаа мурийж товойсон яс гуталтай хавиралдаж
үрэвсэл болон зовиур нэмэлтээр үүсгэсээр байдаг. Мөн эрхий хурууны хэлбэр
өөрчлөгдсөнөөс болж зөв алхахаа больж, биеийн тэнцвэржилт алдагдан нурууны
өвчин юмуу хөлний хумс шигдэх, өвдөгний үе мөч болон өөр бусад үе мөчинд ч муугаар нөлөөлөх болдог.
Тиймээс хурууны хэлбэрт өөрчлөлт орсон бол хүндэрч
даамжрахаас нь өмнө үзүүлж оношлуулан, мэргэжлийн эмчийн зөвлөгөө аван, өвчтөнд шаардлагтай
эмчилгээ хийлгэх нь маш чухал юм.
Эрхий хурууны муруйлт
үүсэх шалтгаан?
Эрхий хурууны муруйлтыг төрөлхийн болон олдмол гэсэн 2 төрөлд
ангилж болно.
Төрөлхийн шалтгаан нь эхийн талын удам дагаж, ялангуяа
хавтгай ултай тохиолдолд үүсэх магадлалтай.
Олдмол шалтгаан нь гуталны урд хэсэг шовгор, нарийхан,
хатуу, өндөр өсгийтөй гутал байнга өмсөх зэрэг шалтгаанаас үүсдэг.
Мөн өндөр өсгийтөй, урт түрийтэй гутлыг байнга өмсдөг эмэгтэйчүүд
төдийгүй өндөр ултай гутал өмсдөг эрэгтэйчүүд ч гэсэн энэ өвчинд амархан
өртдөг гэдгийг мэдэх хэрэгтэй.
Ийм гутал өмсвөл хөл удаан хугацаанд дарагдан, шахагдаж хөлний
хурууны хэлбэрт өөрчлөлт ордог.
Хөлний хуруу муруйх шинж
тэмдэг
l
Эрхий хуруу бусад хуруу зүгрүү хазайж муруй хэлбэртэй
болно.
l
Товойж гарсан хэсэг гуталтай хавиралдаж үрэвсэл үүсгэн өвдөлт зовиур бий
болно.
l
Ихэвчлэн дундаж насны эмэгтэйчүүд илүү өвчилдөг. Эмчлэхгүй орхивол нас ахих
тусам хүндэрдэг.
l
Хурууны хэлбэр өөрчлөгдөн яс товойж гарч ирэх төдийгүй ясан дээр эвэр ургаж
илүү өвтгөнө.
l
Өвдөлт, зовиур нь үргэлжилж, бүх зовиур эрхий хуруунд төвлөрнө.
l
Эрхий хурууны муруйлтын өнцөг нь томорч нуруу төдийгүй өвдгөнд хүртэл өвчин
үүсгэдэг.
Хөлний Эрхий хурууны муруйлтыг эмчлэх арга
Өвчний эмгэг шинж хүндрээгүй бол мэс заслын бус аргаар
эмчилж болдог. Урд хэсгээрээ өргөн, хөлд тохиромжтой гутал өмсөх, гутлын чиг
тавигч хэрэглэж аль болох хурууг нэмж хазайлгахгүй байлгах хэрэгтэй.
Хөлний хэлбэр нь их өөрчлөгдсөн ч өвчний зовиур, өвдөлт
их биш бол мэс засал хийх шаардлагагүй.
Гэвч эрхий хурууны муруйлтын өнцөг хэмжээ их, өөр өвчин
үүсгэх магадлал өндөр юмуу, өвдөлт ихтэй бол муруйсан эрхий хурууны ясыг тэгшлэн бэхлэх мэс
заслын эмчилгээ хэрэгтэй.
Сүүлийн үед Эрхий хурууны муруйлт засах мэс заслыг их хийдэг
болсон. Гэхдээ мэс заслын дараах өвдөлт, хүндрэл, муруйлт дахин
давтагдах зэрэгт санаа зовж мэс засал хэрэгтэй байсан ч зайлсхийдэг хүмүүс
байдаг.
Гэвч хэсэгчилсэн мэдээ алдуулалт, өвчин намдаах тариа
ашиглах тул санаа зоволгүй мэс засал хийлгэж болох бөгөөд хадаас авхуулахгүй, дахин
хэлбэрийн гажиг бараг үүсэхгүй мэс засал хийгдэж байна. Тиймээс мэргэжлийн
эмчийн зөвлөгөө авч өөртөө хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг сонгох нь
чухал юм.
Мэс заслын өмнө болон
дараа
Түрж гарсан
хэсгийн ясыг хусаж авч, өөрчлөлт үүссэн ясыг дээш нь бэхлэн тогтооно.
Эрхий хурууны муруйлт,
түүнээс урьдчилан сэргийлэх
(Гутлаа зөв сонгож өмсөх)
(Гутлаа зөв сонгож өмсөх)
Эрхий хурууны муруйлтаас урьдчилан сэргийлхийг хүсвэл 3см-ээс доош өсгийтөй гутал сонгох нь чухал. Өндөр
өсгийтөй гутал өмсөх бол 2 цагаас дээш өмсөхгүй байх хэрэгтэй. Хиймэл арьснаас
илүү зөөлөн арьсан гутал илүү эвтэйхэн бөгөөд удаан зогсох тохиолдолд цаг бүр
гутлаа тайлан хөлний хуруугаа дэлгэх хумих хөдөлгөөн давтан хийх нь зүйтэй.
4 3см-ээс доош өндөртөй намхан өсгийтөй гутал сонгох. Өндөр өсгийтөй гутал өмсвөл 2 цагаас дээш өмсөхгүй байх.
4 Гутлын урд хэсэг нь өргөн, бариу биш, пүүз өмсөх хэрэгтэй.
4 Өндөр өсгийт юмуу, хөлөнд тавгүй гутал өмсөхдөө хөлнийхөө ядаргааг тайлах.
4 Дасгал хийх, хөлөө усанд дүрэх зэргээр хөлний алжаал тайлж байх.
Эрхий хурууны муруйлт үүсгэдэг шалтгаануудыг санаж
өдөр тутмын амьдралдаа хөлний эрүүл мэнддээ анхаарал
тавин, зөв хэвшил сахивал энэхүү өвчнөөс сэргийлэх боломжтой.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг








댓글
댓글 쓰기