“Шагайн булгарал сайн эдгэхгүй байна!” Шагайн шөрмөс сунан, байнгын зовиуртай байх шалтгааныг илрүүлэх



“Шагайн булгарал (Аnkle sprain)сайн эдгэхгүй байх!”

Шагайн шөрмөс сунаж, байнгын зовиурлах шалтгааныг илрүүлэх

Бид хөлийн шагай мултарчлаа эсвэл шагайн булгарал гэж хэлдэг шагайн шөрмөс суналт нь маш түгээмэл хөл тавхайн өвчний нэг бөгөөд хөлийг тулж байдаг холбоос гаднын цочрол доргилтоос болж хэвийн бус байдлаар сунах юмуу тасрахыг хэлдэг.

Хөлийн шагай булгархад амархан эдгэх үе байдаг ч их удаан өвдөх юмуу дахин давтагдан өвдвөл л эмнэлэгт ирж үзүүлэх нь түгээмэл байдаг. Тэр шалтгаан нь хөлөө булгалах нь зөвхөн нэг төрлийн гэмтэл биш байдагтай холбоотой. Магадгүй шагай булгараад сайн эдгэхгүй өвчин зовиур байгаа бол илүү нарийн шалтгааныг нь олж өвчнөө эдгээх нь зүйтэй юм. 

Хөл шагайн өвдөлт зовиурын шалтгаан нь 
4янз байдаг? 



Шалтгаан 1   Гэмтсэн Холбоос нь эдгэж байгаа үед

Яс болон ясыг холбодог эдийг “холбоос”гэдэг. Холбоос эдэд судас бараг байхгүй учраас цусан хангамжийн шим тэжээлийн хэмжээ бага байдаг.
Тийм учраас шагай булгаран холбоос гэмтвэл тус холбоос буцаад 70хувь сэргэж эдгэх хүртлээ дунджаар 3сараас 1жилийн хугацаа зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл “шагай нь хараахан сайн эдгээгүй байдаг” тул өвддөг тохиолдол гэж ойлгож болно.
Ийм үед эмнэлэг дээр ирээд 1)шагайн үений тогтворгүй байдалд мэдэрхүйн асуудал байгаа эсэх, 2) бодит байдал дээр шагай мултран үе санжигнах мэт шинж тэмдэг (механик тогтворгүй байдал) байгаа эсэхийг дүгнэх хэрэгтэй.

Тариан эмчилгээний талаарх тайлбар ?
Тариан эмчилгээ нь өвдөлт зовиурыг багасгаж  эдгэрэлтийг (гэмтсэн холбоос эдгэрэх хугацааг богинсгоно) түргэсгэдэг үр дүнтэй.


5Шагайн үений Механик тогтворгүй байдал нь арилсан үед
5Шагайн гадна талд л хэсэгчилсэн зовиур байхад
5Хөнгөхөн дасгал хөдөлгөөн хийх боломжтой, удаан алхах юмуу дасгал хөдөлгөөн ихэсвэл өвчин үүсэх тохиолдол.
Энэ өвдөлт зовиурыг хурдан шийдэж хэвийн ажил амьдралдаа эргэж хурдан орохыг хүсвэл



Шалтгаан 2. Зүй зохистой оношлогоо?

Шагайн шөрмөс сунавал зөвхөн нэг л хэсэгт гэмтдэг биш, бидний бодсоноос олон төрлийн гэмтэл хавсрах болдог.
Тийм учраас нарийн оношлогоо хийж шагайн шөрмөс сунасан байдал болон өвчин үүссэн хэсэг зэргийг дахин шалгах хэрэгтэй.

Тариан эмчилгээ хийхдээ Эхо болон МРАй дүрс оношлогооны шинжилгээнүүд хийнэ.

Эхо дүрс оношлогооны шинжилгээ
Анхан шатны оншлогоонд хийгдэнэ.
Холбоосны гэмтлийн зэргийг шалгаж болох бөгөөд холбоос сунах юмуу үений хооронд зай гарсан эсэхийг шалгахад тус болдог.

МРАй
Шагайн өвчин 3сараас дээш үргэлжилж зовиур багасахгүй тохиолдолд хийнэ.
Хөл тавхай, Шагайн үе, холбоос зэрэг бусад хэсэгт магад илрүүлж чадаагүй бичил гэмтэл байгаа эсэхийг шалгадаг. 

( Зөвхөн  X-ray рентген зургаар нарийн онош тогтоох нь хангалтгүй байж болно)


Шалтгаан 3  
Нөхөн сэргээх эмчилгээ сайн хийгдэж байна уу?
Шагайн тогтворгүй байдалд нөхөн сэргээх эмчилгээ хамгийн чухал байдаг. Булчингийн хүч, биеийн тэнцвэр, үйл ажиллагааны үнэлгээ зэргийг нэгтгэн тохирсон нөхөн сэргээх эмчилгээг хийх хэрэгтэй болно.

Булчингийн хүчний үнэлгээ
Булчингийн хүч болон тэнцвэрийн үзүүлэлт бага бол доод тал нь 6н долоо хоног булчингийн хүч болон тэнцвэрт байдлыг сэргээх программын дагуу нөхөн сэргээх эмчилгээ хийгдэх болно.

Биеийн тэнцвэрт байдлыг үнэлгээ
Тэнцвэрийн тавцан юмуу дэр хэрэглэн 2 хөл дээрээ зогсож тэнцвэрээ олох дасгал хийн биеийн тэнцвэржилтийн мэдрэмжийг хөгжүүлж чадах бөгөөд хөл шагайн холбоосыг чангаруулах бололцоотой болдог.  

Үйл ажиллагааны үнэлгээ
Гэмтлийн хэсэг болон хэмжээнд тохируулж алхах, ухарч алхах, шатаар өгсөх, гүйх, дээс эргүүлэх, урагш, арагш гүйх, гэх мэт программд тохируулан үйл ажиллагааны үнэлгээг тогтооно.




Дэндүү удаан хугацаанд шагайнд боолт хийх нь хориотой.

Хөлөө булгалсан гээд дэндүү удаан хугацаанд хөл шагайн хэсгийг бэхэлж боолт хийх нь сайн биш юм. Шагайн боолтыг ( гипс,сойлт гэх мэт) шөрмөс сунасан эхэн үед 2 долоо хонгийн хугацаанд л хийх нь зүйтэй гэж зөвлөж байна. Өөрөөр хэлбэл шагайнд биеийн жингийн ачаалал тодорхой хэмжээнд өгөгдөж байж эдгэхэд тус болдог. Мэргэжилтэн эмчтэй зөвлөн аль болох богино хугацаанд  л боолт хийж, гэмтлийн зэргээс шалтгаалж холбоос гэмтсэн бол сойлт бэхлэгээ хэрэглэдэг. 


Шөрмөс сунахад мэс засал хийх шаардлагагүй гэж бодож болохгүй. Зайлшгүй мэс засал шаардлагатай тохиолдол гарах бөгөөд ийм үед мэс заслын эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй. Мэс заслын өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөж шагайн үений тогтворгүй байдлаас үүссэн өвдөлт юмуу эсвэл хөлний тавхайн өөр гэмтлээс үүссэн өвдөлт юмуу гэдгийг сайн ялгаж мэс засал хийлгэх нь илүү сайн үр дүнтэй.


Шагайн үений тогтворгүй байдал “Хамгийн жижиг бичил зүсэлттэй холбоос оёх мэс засал (үений дуранг хэрэглэн мэс засал хийнэ.)
Шөрмөс сунаснаас болоод шагайн тогтворгүй байдал үүсэх тохиолдолд ихэвчлэн хийгддэг мэс засал нь бичил зүсэлттэй холбоос оёх мэс засал юм.
2-3см хэмжээтэй бичил зүсэлт хийж үений дуранг хэрэглэн мэс засал хийдэг учраас шарх сорви, өвчин багатай, нөхөн сэргээх эмчилгээний хугацаа ч богино энгийн амьдралдаа хурдан буцах боложтой болдог.


Шагайн зовиур өвчин үргэлжилсээр байвал...?
Шагай мултран байнгын зовиур өвчин байсаар байвал хурдан гэмтэл согог мэс заслын эмнэлэгт хандан мэргэжлийн эмчээр оншлуулах нь зөв зүйтэй.
Шагайн холбоос нь бага хэмжээний цочролд ч гэмтдэг боловч тэгш газар алхан хэвийн амьдрал үргэлжилхэд их ачаалал өгдөггүй учир эмчлүүлдэггүй өвчтөнүүд их байдаг.
Гэхдээ шөрмөс сунах юм бол сайн эмчлэхгүй бол шагайн бусад холбоосонд гэмтэл учруулж, шагайн үений тогтворгүй байдал үүсгэн, хүндэрсэн тохиолдолд холбоос нь тасрах хүртэл гэмтэл үүсдэг.
Шагай булгарсан ч өвдөхгүй байна гээд орхиж болохгүй шинжилгээ хийлгэн оношлуулж шаардлагатай анхан шатны тусламж болон эмчилгээ хийлгэх хэрэгтэй.







1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг 

댓글