Өвдөгний өвчний шалтгаан, Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эдийн гэмтэл болон эмчилгээ


Өвдөгний өвчний шалтгаан
Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд гэмтэх шинж тэмдэг,  эмчилгээний арга барил

Та бүхний өвдгөнд  өвдөлт үүсээд их зовиуртай байвал ямар өвчин гэж бодоцгоох вэ?

Ихэвчлэн өвдөг өвдвөл үе мөчний үрэвсэл гэж хамгийн түрүүнд бодох нь амархан. Гэтэл зөөлөн эд элэгдсэнээр бүтцийн өөрчлөлт үүсч үе мөчний дегенератив үрэвсэл (нас ахихтай холбогдон элэгдлийн гаралтай бүтцэд өөрчлөлт орох, дегенератив үе мөчний үрэвсэл) бий болхоос гадна хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд гэмтхэд бас адилхан өвдөг өвдөн зовиурлах шинж тэмдэг илэрдэг.


Настай хүмүүст ихэвчлэн  бүтцийн өөрчлөлттөй үений үрэвсэл илэрдэг бол, 
хагас саран хэлбэртэй жийргэвч мөгөөрсөн  эдийн гэмтэл нь ахимаг хижээл насныхны дунд төдийгүй биен тамир, спортоор хичээллэх дуртай залуучуудын дунд ч гэсэн нийтлэг тохиолдох болдог.

Хэрэв бэртэл гэмтэл байхгүй ч өвдгөө нугалах юмуу дэлгэхэд өвчин мэдрэгдвэл “хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд”ийн гэмтэл гэж сэжиглэх хэрэгтэй.

'хагас саран хэлбэртэй жийргэвч мөгөөрсөн  эд'ийн гэмтэл нь спортод дуртай залуучуудаас эхлээд ахимаг насныханд ч түгээмэл тохиолддог өвдөгний өвчин гэдгээрээ онцлогтой. (Зураг- СМ эмнэлэг)
өвдөгний хасаг саран хэлбэртэй мөгөөрс нь гуяны яс болон шилбэний ясны дунд байрлах С үсэгтэй адил хэлбэртэй жийргэвчийн үүрэгтэй зөөлөн эд юм.
Хагас саран хэлбэртэй мөгөөрс гэдэг нь?

Хагас саран хэлбэртэй мөгөөрс нь өвдөгний үе мөчинд “С” үсэг шиг байрладаг жийргэвч бөгөөд үе мөчний мөгөөрсөнд шим тэжээл ханган нийлүүлж, үе мөчинд ирэх доргилтыг шингээж хөдөлгөөнийг зохицуулж байдаг ширхэглэг зөөлөн эд болно.


Хагас саран хэлбэртэй мөгөөрс нь хүчтэй доргилтонд өртөх юмуу, хэт их ачаалал учирхад гэмтэх болон тасарч эмгэг үүсдэг.


Өвдөг өвдөх шалтгаан...Хагас саран хэлбэртэй мөгөөрс гэмтхэд үүсэх шинж тэмдэг

Хагас саран хэлбэртэй мөгөөрс гэмтвэл бага хэмжээний өвдөлтөөс эхлээд өвдгөө нугалах дэлгэх хөдөлгөөн хязгаартай болж, зовиур нэмэгдсээр маш их өвдөх болдог. 

o Гэмтсэн хэсгийг дарвал өвчин мэдрэгдэнэ.
o Өвдөгний хэсэгт хавагнана.
o Явган сууж байгаад босох юмуу шатаар буухад өвчин байна.
o Өвдгөө хөдөлгөхөд ямар нэг тээгэлдсэн мэдрэмж төрнө.
o Гэнэт өвдөг хэсгээр хүч алдаж огцом унах гэж байгаа мэт мэдрэмж төрдөг.
o Хөдөлгөөний чиглэлээ гэнэт өөрчилхөд өвдөнө.



Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эдийн гэмтлийг оншлох арга?
Эхний ээлжинд мэргэжилтэн эмч өвчин зовиурын тухай асууж , өвдөгний үйл ажиллагааг хянаж хөдөлгөөнд дүгнэлт хийн, энгийн рентген зураг аван оншлох  болдог.
Түүний дараа Хагас саран хэлбэртэй мөгөөрсийн гэмтэл сэжиглэгдэх тохиолдолд МРАй шинжилгээ хийж илүү нарийн тодорхой оншлогоо хийх болно.




Хагас саран хэлбэртэй мөгөөрсний гэмтлийг эмчлэх арга нь?

Гэмтлийн зэргээс шалтгаалж нөхөн сэргээх эмчилгээ болон мэс заслын эмчилгээг хийдэг.

o Нөхөн сэргээх эмчилгээ (Мэс заслын бус арга эмчилгээний арга):
Эм тариа, физик эмчилгээ, сойлт хэрэглэх гэх мэт

Мөгөөрсөн эдийн гэмтлийн байдал хүнд биш, урагдсан хэсэг бага бол үрэвсэл багасгах эмэн эмчилгээ, физик эмчилгээ, зэргээр зовиур өвчнийг эдгээж болно.
Байдлаас нь шалтгаалж бэхэлгээний аппарат зэргийг хэрэглэн мөгөөрсөн эд эдгэх хүртэл өвдгийг бэхлэн хамгаалах аргыг ч хэрэглэх болдог.

o Мэс заслын арга:
Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эдийг оёх мэс засал 
Мөгөөрсөн эдийг тайран цэгцлэх мэс засал
Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эдийг шилжүүлэн суулгах мэс засал

Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эдийн гэмтлийн зэрэг,  нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд ч үр дүнгүй, гэмтлийн зэрэг өөрөөрөө эдгэх боломжгүй, хөдөлгөөнд саад учирч, зовиур өвдөлт байгаа бол үе мөчний дурангаар салбарч 1.урагдсан хэсгийг нийлүүлж оёх мэс засал эсвэл 
2.мөгөөрсийг хэсэгчлэн тайрч цэгцлэх мэс засал гэсэн хоёр төрлийн мэс заслыг ихэнхдээ хийх болдог.

Гэвч гэмтлийн хэмжээ маш их, мөгөөрс цэгцлэн тайрах мэс засал хийхэд мөгөөрсөн эд нь маш бага үлдээд, өөр хавсарсан өвчин үүсгэх магадлалтай тохиолдолд Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эдийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийх болдог.

   
Гэмтэл согог мэс заслын тасгийн 
Чонг Сү Ри мэргэжлийн эмчийн танилцуулж буй “хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд суулгах мэс засал”
Асуулт ба Хариулт









Асуулт 1
Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд  гэмтээд аяандаа өөрөөрөө эдгэрэх боломжтой юу?

Хариулт 1
Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд нэг гэмтвэл гэмтлийн хэсэг болон хэмжээнээс шалтгаалж өөрөөрөө эдгэх үе байдаг ч ихэнхдээ эмчилгээ шаардлагатай байдаг.
Гэмтлийн шинж байдлаас шалтгаалж эмчилгээ сонгох бөгөөд эхэн үед нь сайн оншилж эмчлэх нь маш чухал байдаг.
Шаардлагатай үед нь эмчилгээ хийхгүй хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эдийн гэмтлийг архагшуулбал бүтцийн гаралтай үе мөчний дегенератив үрэвсэл үүсэх нөхцлийг хурдасгах маш чухал шалтгаан болно. 

Асуулт 2
Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд шилжүүлэн суулгах мэс засал гэж юу вэ?

Хариулт 2
Мөгөөрсөн эд Шилжүүлэн суулгах мэс засал гэдэг нь гэмтсэн хэсгийн хэмжээтэй яг таарсан хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эдийг үений дурангаар шилжүүлэн суулгах мэс заслыг хэлнэ.
Бүх хүмүүст хийж болох мэс засал боловч, үений үрэвсэлтэй бол  мөгөөрсөн эд шилжүүлэн суулгах мэс засал нь үр дүнгүй болдог. 

Асуулт 3
Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд шилжүүлэн суулгах мэс заслын зорилго нь ?

Хариулт 3
Хамгийн гол зорилго нь өвдөгний мөгөөрсөн эд элэгдээд байхгүй болохоос өмнө жийргэвч мөгөөрсөн эдийг солиход оршдог.
Донорын хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эдийг элэгдэж гэмтсэн хэсэгт шилжүүлэн суулгасанаар өвдөгний үйл ажиллагаа хөдөлгөөнийг дэмжиж, аюулгүй байдлыг ханган, өвчин зовиурыг эмчлэн эдгээх болон хөдөлгөөнийг дахин сэргээх нь хамгийн чухал зорилт болдог.

Асуулт 4
Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломжтой өвчтөн ямар нөхцлийг хангах хэрэгтэй вэ?  

Хариулт 4
Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд шилжүүлэн суулгах мэс засал нь одоо ч гэсэн ховор хийгддэг мэс засал.
шалтгаан нь Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх хүмүүст тавих болзол маш төвөгтөй байдаг.

Хагас саран хэлбэртэй мөгөөрсөн эд шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломжтой өвчтөн?
5Үений үрэвсэлгүй юмуу маш бага үрэвсэлтэй байх хэрэгтэй
5Биеийн Жингийн илүүдэлгүй хүн
545наснаас доош хөдөлгөөн ихтэй хүн
5Өвдөгний холбоос эрүүл хэвийн байх


Асуулт 5         
Мэс заслын дараа шат дараалан хийгдэх нөхөн сэргээх эмчилгээ?

Хариулт 5
Мэс заслын дараа аль болох хурдан хугацаанд 4 нөхөн сэргээх эмчилгээ хийж эхлэнэ.( үений дасгал хөдөлгөөн, булчин чангаруулах дасгал гэх мэт)
Мэс заслаас хойш 6н долоо хоног хүртэл 4 таяг хэрэглэн суулгасан мөгөөрсийг хамгаалж бэхлэгээ зүүнэ.
Мэс заслын дараа 3сар болвол 4Өвчтөний булчингийн үйл ажиллагаа сэргэсэн эсэхийг шалгаж гүйх, үсрэх зэрэг хөдөлгөөний дасгал хийлгэн, 6 сарын дараагаар дасгал спортоор хичээллэх боломжтой болно.


Өвдөгний гэмтлээс сэргийлэх зөвлөгөө:
Дасгал тэмцээний өмнө хангалттай бие халаалт хийх үе шат хэрэгтэй.
Дасгал хийхийн өмнө 30минут орчим хөнгөхөн бэлтгэл хийж бага зэрэг хөлс гаргах алхалт, энгийн хөдөлгөөн, хөнгөхөн эсэргүүцэх хөдөлгөөн зэргийг хийх нь сайн байдаг.

Өвдөгний эрүүл мэндэд маш үр дүнтэй дасгал хөдөлгөөн                                   
Олон янзын дасгал хөдөлгөөн хийж бие махбодийнхоо уян хатан байдлаа хөгжүүлж булчин ба шөрмөсний гэмтлийг аль болох багасгаж болно.
Дасгал хийхдээ эхлээд удаан аажмаар, хэт ачаалал өгөхгүй хийх хэрэгтэй.

 =Хэвтээд өвдгөө өргөн нугалах


 5Тайлбар 

1. Дээш харж эгц хэвтээд хөлөө нугалана. Хоёр гараа зөрүүлж атгана. 
2. Хөлөө гараараа бариж цээжрүүгээ аажмаар татна. 5сек болоод дахин хөлөө буулгана.
   5секунд болоод дахин давтана. 5удаа хийнэ.

= Өвдөг тэнцвэржүүлэх дасгал


5Тайлбар

1. Сандал дээр нуруугаа тэнийлгэж эгц суух юмуу сандалаа налж зөв сууна.
2. Баруун талыхаа өвдгийг өргөж буулгах хөдөлгөөнийг 15удаа 2-3 н удаа хийж давтана. Зүүн талын  хөлөөрөө ч адилхан хөдөлгөөн хийнэ.

Энэ үед өвдгөө тэнийлгэхдээ аль болох гуяны хэсэгтээ  хүч өгөх нь чухал байдаг.




1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг

댓글