Үе мөчний хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах амьдралын хэв зуршил болон дасгал хөдөлгөөн


Үе мөчний хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах амьдралын  хэв зуршил болон дасгал хөдөлгөөн


Үе мөч нь нас нэмэгдэх тусам аажим аажмаар элэгдэх болдог. 40наснаас хойш ясны төгсгөлийн хэсгийг хучдаг зөөлөн эд бага багаар элэгдэж үе мөч бүтцийн өөрчлөлтөд орж эхэлдэг учраас тэр болно.
Бүтцийн өөрчлөлт нэгэнт явагдсан үе мөч нь хэвийн байдалдаа буцаж орох хэцүү тул үе мөчний хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах амьдралын хэв маяг болон дасгал хөдөлгөөн сайн хийж зурших  нь зүйтэй.



Үе мөчний хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах амьдралын хэв зуршил 3




Биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах

Үе мөчийг эрүүл байлгахын тулд эхлээд хэвийн жинг барих нь маш чухал. Биеийн жин нэмэгдвэл тэр хэмжээгээр үе мөчинд очих ачаалал нэмэгдэх учраас тэр юм. Хэт их таргалалттай бол тийм биш хүмүүсээс үе мөчний үрэвсэлээр өвдөх магадлал эмэгтэйчүүд 4дахин, эрэгтэйчүүд 4,8дахин өндөр байдаг гэсэн судлагаа гарсан байна.




 Үе мөчинд ачаалал өгөх дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх
Үе мөчинд ачаалал өгөх хөдөлгөөнүүдээс аль болох болгоомжилж хэт удаан цагаар адилхан нэг хэвийн байрлалд байхаас зайлсхийх хэрэгтэй.  
Жишээлбэл өвдгөө нугалах, завилж суух, хөлөө ачиж суух, үсэрч буух, хүнд зүйл өргөх юмуу үүрэх, удаан алхах зэрэг хөдөлгөөнийг аль болох тогтмол олон цагаар хийхгүй байх.




Эмчилгээ хийлгэх 

Өвдөгний өвдөлт зовиур эсвэл хөдөлгөөний эмгэг зэрэг асуудал үүсвэл тоохгүй орхих биш харин шинж тэмдэг илэрвэл заавал эмчлэх хэрэгтэй. Шаардлагатай үед нь эмчилж чадахгүй бол үе мөчний хэлбэрт гажиг өөрчлөлт үүсэх болдог учраас тэр юм. Өвдөгний үений хэлбэр хэт гажиг өөрчлөлт орвол өдөр тутмын амьдралд саад учирч, бүр хүндэрвэл мэс засал хийх ч хэрэгтэй болдог.

Үе мөчний хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах дасгал хөдөлгөөн


Дасгал хөдөлгөөн хийвэл үе мөчний эргэн тойрны булчин хөгжиж биеийн жин тэнцвэржин үе мөчинд нөлөөлөх ачаалал багасч зөөлөн эд элэгдэх нь багасана.

 Зогсоо байдлаар ‘гуя өгзөгний булчин чангалах дасгал’
Зураг 1






1.Зогсоо байдлаар гуя өгзөгний булчин 

чангалах дасгал

4Зөв эгц зогсоно, эсвэл сандал барин зогсоно.
4Баруун гараараа хөлнийхөө шагайнаас татан дээш өргөнө
4Гуяны дунд хэсгээс булчин татагдан сунаж байгаа мэт мэдрэмж үүстэл татах хэрэгтэй.
4Эсрэг талдаа бас адилхан хийнэ(10секундээр 5удаа ).


Хэрэв зогсож хийх хэцүү бол матрасс дээр хэвтээд адилхан аргаар дасгалыг хийж болно.



2. Өвдөгний урд хэсэг дунд чөмөгний шулуун булчингийн дасгал

4Хананд налах юмуу эсвэл хоёр гараараа сандлаас барьж зогсоно.
4Биеийн жин хөлний уланд төвлөрхөөр  аажим аажмаар доошлоно.
43н секунд зогсож дахин дээшээ эгц зогсоно. 10удаа 2 сет хийнэ.






1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
mongol@cmhospital.co.kr

3. Фэйсбүүк мессэнжэр :  СМ нэгдсэн эмнэлэг


댓글