Өвдөгний үе мөчний үрэвсэл болон түүнтэй төстөй “үений уутны үрэвслийг” хэрхэн ялгах вэ?


Өвдөгний үе мөчний үрэвсэл болон түүнтэй төстөй “үений уутны үрэвслийг” хэрхэн ялгах вэ?



Ерөнхийдөө өдөр тутмын амьдралд өвдөг өвдөж, чинэрч хатгуулж, их хэмжээгээр хавагнаж  зовиурлан  өвдвөл “өвдөгний үений үрэвсэл” гэж таамагладаг.

Тэгээд эмнэлэгрүү явж үзүүлбэл урьд сайн сонсож байгаагүй "өвдөгний үений уутны үрэвсэл" гэж оношлогдох үе бий.

Өнөөдөр гэрийн эзэгтэйчүүд болон, залуу эмэгтэйчүүд ихэнхдээ өртдөг “өвдөгний үений уутны үрэвсэл” өвчинтөй тодорхой танилцая.


СиЭм эмнэлгийн гэмтэл согог мэс заслын тасгийн 
Чонг Сү Ри мэргэжилтэн эмч
Мэргэжлийн салбар: Өвдөгний үе мөч


Өвдөгний үений уутны үрэвсэл

Үений уут нь арьс, шөрмөс, булчингийн хэсгээр үе мөчинд юмуу, яс  түрж гарсан хэсэгт байрладаг бөгөөд, үрэлтийг багасах үүрэгтэй, үе хооронд чөлөөтөй хөдлөх нөхцлийг бүрэлдүүлдэг. 
Өвдөгний эргэн тойронд ойролцоогоор 11ширхэг орчим үений уут байдаг. 
Үений уутны үрэвсэл нь ийм нимгэн хальсан хүүдийний хэсэгт үрэвсэл үүсэх байдал юм. 

Өвдөгний үений уутны үрэвсэл нь  үений уутанд гадны гэмтэл болон цочрол, цохилт нөлөөлөх юмуу дахин давтагдах бэртэл, удаан хугацаанд дарагдан шахагдсантай холбоотой цус алдалт, үрэвсэл бий болох зэргээс шалтгаалан үүсдэг төдийгүй мөн халдварын гаралтай үрэвсэлээс ч үүсэх болдог.


Гэрийн ажлаас болж өдөржингөө сууж босох үйлдэл давтан хийдэг гэрийн эзэгтэй болон бүжигчидийн өвдгөнд ч үүсэх тохиолдол элбэг бий.



Өвдөгний үе мөчний үрэвсэлтэй төстөй Өвдөгний үений уутны үрэвслийг хэрхэн ялгах вэ?

Ихэнхдээ өвдгөнд өвчин мэдрэгдвэл хамгийн түрүүнд үе мөчний үрэвсэл гэж боддог.
Гэтэл өвдөгний өвчнийг байрлал юмуу өвчний шинж тэмдгээс нь шалтгаалж хэд хэдэн төрлөөр оношилж болно.
Ялангуяа өвдгөө их хөдөлгөдөг гэрийн эзэгтэйчүүдийн хувьд, өвдөгний урд эсвэл эргэн тойронд хавагнах үед үений уутанд үрэвсэл үүссэн байх нь их байдаг.

Өвдсөн хэсгийг дарж үзэн ялгах  
Өвдөгний үений уутны үрэвсэл нь бүтцийн гаралтай үений үрэвсэлтэй төстөй шинж тэмдгээр илрэнэ. Заримдаа үений үрэвсэл гэж андуурах тохиолдол байдаг ч өвдөж байгаа хэсгийг дарж үзэн ялгах боломжтой байдаг.


Өвдөгний
үе мөчний үрэвсэл
Өвдөгний үений
уутны үрэвсэл
Өвдөж буй хэсэг

Өвдөгний үений гүн хэсэгт шархирч янгинах өвчин мэдрэгддэг.

Шатаар өгсөж уруудах болон хөдлөхөд илүү хүндэрдэг.
Өвдөг улайж хавагнах, халуу оргих мэдрэмж төрнө.

Өвдөгний үрэвсэлтэй хэсгийг дарвал өвдөлт мэдрэгдэн, халуу оргиж байгаа мэт мэдрэгддэг.




Үений уутны үрэвслийн эмчилгээг Анхан шатанд нь хийлгэх нь хамгийн чухал


Өвдөгний үений уутны үрэвслийг эхэн үед нь олж илрүүлбэл эмчилгээ хийхэд эдгэх нь хялбар боловч хэрэв өвчинг даамжруулбал дахин сэдрэх эрсдэл өндөртөй өвчин юм.
Ялангуяа бүтцийн гаралтай үений үрэвсэл явагдах процессыг хурдасгадаг тул анхан шатны эмчилгээ маш чухал байдаг.


Мэс заслын бус эмчилгээний арга
Өвчин үүссэн шалтгааныг илрүүлж тохирох эмчилгээг хийнэ. 
Халдвартай үед ердийн бактери, сүрьеэгийн бактери, заг тэмбүүгийн бактер, зэргээс үүдэлтэй халдвар байж болох бөгөөд ийм үед антибиотек эмчилгээ хэрэгтэй байдаг. Шаардлагатай бол мэс ажилбарын эмчилгээ болох өвчтөй хэсгийн бохирдол, идээг авах жижиг хэлбэрийн мэс ажилбарыг хийдэг.

Байнгын давтагдах хөдөлгөөнөөс үүссэн бэртэл бол жишээлбэл гэрийн эзэгтэйчүүд эхлээд гэрийн ажлаа багасгаж, хангалттай амрах хэрэгтэй.
Бас мэс засал хийлгүй мэс заслын бус аргаар (Халуун жин, эм тариа, дасгал хөдөлгөөн засах зэрэг)эмчилгээ хийж болно.

Өвдөг хавдаж өвдөхөд 3-4өдөр нь 15-20мин орчим хүйтэн жингээр үрэвслийг буулгаж, хаван буусаны дараа байн байн халуун жин тавих нь үр дүнтэй байдаг.

Мэс заслын эмчилгээний арга 

Босож зогсоход өвдөгний ар хонхорхойд уйланхай тэмтрэгдэх (бас өөрөөр Бэйкерийн уйланхай) тохиолдол байх бөгөөд энэ нь бас нэгэн төрлийн үений уутны үрэвсэл юм.
Ихэнхдээ өвдөгний үений уутны үрэвсэлийн өвчний үед мэс заслын эмчилгээ хэрэггүй байдаг бөгөөд, нөхөн сэргээх эмчилгээ хийгээд ч дахин сэдрэх болон шинж тэмдэг зовиур давтагдах тохиолдолд үений уутыг зүсэж авах мэс ажилбар хийдэг бөгөөд үений дурангийн мэс заслаар хийгддэг.



Үеийн дурангийн мэс засал?
Үе мөчний өвчин байгаа хэсэгт 0,5см орчим жижиг нүх гарган, жижиг камертай үений дуранг оруулж монитроор хянан, үений өвчлөлийг оношлон эмчлэх мэс засал бөгөөд үе мөчний доторх зөөлөн эдийн гэмтэл болон үрэвсэл, холбоос гэмтсэн эсэхийг шалгаж эмчлэх болдог.





Өвдөгний үений уутны үрэвсэлээс сэргийлэх арга

 4Өвдгөө хэрэглэх дасгал хийх юмуу өвдгөө нугалан ажил хийхээр бол өвдөгний хамгаалалт зүүж хэрэглэх.
4Ажил дуусвал хүйтэн жин тавих юмуу тайван амрах хэрэгтэй.
4Газар сууж ажиллахаас илүү зогсож ажиллах нь өвдөгний эрүүл мэндэд тустай .
4Өвдгөнд байнгын ачаалал өгөхгүйн тулд хэсэг зуур амран, стретчинг хийх хэрэгтэй.





1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг


댓글