Бугуйгаар хатгах ! Бугуйн Сувгийн хам шинж, Шинж тэмдэг болон эмчилгээний арга
Бугуйгаар хатгах !
Бугуйн
Сувгийн хам шинж
Шинж тэмдэг болон эмчилгээний арга
Эрэгтэй эмэгтэй гэлтгүй өвчилж болох түгээмэл гар бугуйн өвчин бол бугуйн
сувгийн хам шинж өвчин юм. (Carpal Tunnel Syndrome)
Бугуйн сувгийн хам шинж (Carpal Tunnel Syndrome Бугуйн тинелийн хам шинж) гэж юу
вэ?
Бугуйн сувгийн хам шинж гэдэг нь мэдрэл болон шөрмөс дайрч
өнгөрдөг сувгийн хэмжээ нарийсах юмуу сувгаар дайран өнгөрөх шөрмөс судаснуудын эмгэг өөрчлөлтөөс шалтгаалж голчийн мэдрэлийн судал дарагдахтай холбогдон үүсдэг өвчин юм.
30-60насны эрэгтэй эмэгтэй хүмүүс энэхүү эмгэгт өртдөг боловч
ялангуяа 40-60тай дундаж насны эмэгтэйчүүд тэр дундаа Чихрийн
шижин, биеийн жингийн илүүдэл, диализийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд,
жирэмсэн эхчүүд, үе мөчний өвчтөй хүмүүс өртөх магадлал өндөр байдаг.
![]() |
Бугуйн сувгийн хам шинж нь эрхий, долоовор, дунд хуруу
эсвэл гарын алганы хэсэг бадайрах юмуу халуу шатах мэт чимчигнэн өвдөн зовиурлах онцлог талтай.
|
Тайлбар
Голчийн мэдрэлийн судал (median nerve) нь: бугуйн сувгаар дайрч өнгөрдөг ба гарын хурууны
булчингуудыг мэдрэлжүүлж хуруунуудаас ирэх мэдрэхүйн сэрлийг дамжуулдаг.
Гар сарвууны захын мэдрэлийн нэг ба эд зүйлийг
барихад гарны хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулдаг.
Бугуйн Сувгийн хам шинж
Өвчний зовиур шинж
Эрхий хуруу, долоовор хуруу, дунд хуруу, гарын алга бадайрч
өвдсөн ч, чигчий хуруу өвдөхгүй байвал бугуйн тинелийн хам шинж гэж таамаглах
хэрэгтэй.
o Эрхий хуруу, долоовор хуруу, дунд хуруу, гарын алга бадайрч
өвдсөн ч, чигчий хуруу өвдөхгүй байвал бугуйн тинелийн хам шинж гэж таамаглах
хэрэгтэй.
o Эд зүйл барихдаа чанга барьж чадахгүй амархан унагаана
o Гарны хүч суларч савх барих юмуу, хувцасныхаа товчийг
товчилж чадахгүй хэмжээний өдөр тутмын амьдралд саад төвөг учрана.
o Бугуйндаа хүч өгч хувцас мушгих юмуу, таглаа эргүүлэх
зэрэг үйл хөдөлгөөн хийхэд өвдөлт ихсдэг.
o Ихэвчлэн оройн цагаар, шөнө дунд чимчигнэх халуу оргин
өвдөж өөрийн мэдэлгүй шөнө сэрнэ.
Бугуйн сувгийн хам шинж өвчний шалтгаан?
o Биеийн жингийн
илүүдэл,чихрийн шижин, диализын эмчилгээ, жирэмсэн эхчүүд, үений үрэвсэл
o Бугуйн сувгийн
үений орчмын хугарал болон мултрал
o Мэргэжлийн
шаардлагатай бугуй, гарын хурууг байнга хэрэглэх
o Даавар болон
бодисын солилцооны өөрчлөлт
o Ревматизмын
гаралтай үе мөчний өвчин, бугуйн суваг дотор
үүссэн хавдар, сүрьеэ, бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал эмгэг, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг
үүссэн хавдар, сүрьеэ, бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал эмгэг, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг
Бугуйн сувгийн хам шинж өвчний
оношлогоо
Бугуйн тинелийн хам шинж өвчнийг оношлохын тулд хийгддэг
Ерөнхий шинжилгээнүүд нь бугуйн яс, үе хөдөлгөөнийг үнэлэх сорил,
голчийн мэдрэл тогших, бугуйн сувгийн даралтыг хэмжих зэрэг
байдаг.
Эхо болон МРАй шинжилгээгээ хийснээр голчийн мэдрэлийн судал
дарагдалын хэмжээ болон бусад эдэд өөрчлөлт байгааг шалгах
хэрэгтэй.
Булчингийн цахилгаан бичлэг болон мэдрэл дамжуулалтын
шинжилгээ хийх нь мэдрэлийн дарагдалын хэмжээ болон мэдрэл
сэргээхэд шаардагдах хугацаа зэргийг үнэлж тодорхойлход тус
болдог.
Мэс заслын эмчилгээний арга
Мэс заслын эмчилгээ шаардлагатай тохиолдолд ?
o Нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд үр дүнгүй тохиолдолд
o Өдөр тутмын амьдралд саад учруулж өвчин нь их зовиуртай үед
(3сараас дээш үргэлжлэх)
o Эрхий хурууг хамран өөр хуруунд ч гэсэн мэдрэхүй
алдагдаж
эрхий хурууны булчин
хэсэгт булчингийн хатингаршил үүснэ.
Бугуйн сувгийн хам шинж өвчний мэс
засал Хамгийн бичил зүсэлттэй
Бугуйн
сувгийг чөлөөлөх мэс засал
Арьсанд хамгийн бичил
зүсэлт хийж явагдах харьцангуй хялбар мэс
засал бөгөөд голчийн
мэдрэлийг дарах хөндлөн холбоосыг тайрч
бугуйн сувгийг тэлэн,
дарагдаж буй мэдрэлийг чөлөөлж өгдөг мэс
засал юм.
Хамгийн жижиг зүсэлт хийснээр мэс заслын дараах өвдөлт болон
сорви ч бага үлддэг, нөхөн сэргээх эмчилгээ хэрэг үгүй байдаг бөгөөд
мэс засал хийсний дараа 2 долоо хоног орчим болбол өдөр тутмын
амьдралдаа эргэж орох боломжтой болдог.
Хамгийн жижиг зүсэлт хийснээр мэс заслын дараах өвдөлт болон
сорви ч бага үлддэг, нөхөн сэргээх эмчилгээ хэрэг үгүй байдаг бөгөөд
мэс засал хийсний дараа 2 долоо хоног орчим болбол өдөр тутмын
амьдралдаа эргэж орох боломжтой болдог.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기