Шинж тэмдэг илэрдэггүй ясны сийрэгжилт! Урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал!
Ясны сийрэгжилт гэдэг нь хэвийн яс сийрэгжин эрүүл ястай харьцуулхад нүхжилт их болж хөндий үүсхийг хэлнэ.
Хөгшрөлт болон цэвэршилт, ихэвчлэн бодисын солилцооны өөрчлөлтөөс болж үүсдэг эмгэг юм. 35н наснаас хойш ясны нягтаршил багасаж эмэгтэйчүүдийн хувьд 50наас өмнө хойно цэвэршилт явагдхад маш хурдан ясны нягтаршилын хэмжээ багасан яс хэврэгших болно.
Хөгшрөлт болон цэвэршилт, ихэвчлэн бодисын солилцооны өөрчлөлтөөс болж үүсдэг эмгэг юм. 35н наснаас хойш ясны нягтаршил багасаж эмэгтэйчүүдийн хувьд 50наас өмнө хойно цэвэршилт явагдхад маш хурдан ясны нягтаршилын хэмжээ багасан яс хэврэгших болно.
Ихэнхдээ нас ахихтай холбогдон яс сийрэгжих бөгөөд ясны сийрэгжилт үүссэн ч тодорхой шинж тэмдэг илэрдэггүй тул урьдчилан
сэргийлхээс өөр аргагүй байдаг.
Өнөөдөр “чимээгүй аюул” гэж нэрлэгддэг ясны сийрэгжилтээс
урьдчилан сэргийлэх нь ямар чухал вэ гэдэг талаар танилцуулая.
Ясны
сийрэгжилт, яс хугарах аюултай!
Ясны сийрэгжилт явагдвал ясны бат бөх
чанар алдагдаж хэврэгшин биеийн жин юмуу ачаалалыг даах хүчгүй болдог.
Заавал хүчтэй унаж бэртэхгүй ч, эсвэл хүнд юм өргөхөд ясанд хугарал үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Заавал хүчтэй унаж бэртэхгүй ч, эсвэл хүнд юм өргөхөд ясанд хугарал үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Ясны сийрэгжилтийн гаралтай хугарал үүсвэл хөдөлгөөний
эмгэг үүсч, цаашлаад амь насанд ч аюул учруулдаг.
Ясны сийрэгжилтээс үүдэн дунд чөмөгний толгойн хэсэгт цав үүсэх, хугарах шинж тэмдэг үүсдэг ба ийм өвчтөнүүдийн 50 орчим хувьд дунд чөмөгний үйл ажиллагааны эмгэг үүсч, 25 орчим хувьд нь удаан хугацаанд
асрамжийн эмнэлэг болон гэрийн асаргаанд орхоос өөр аргагүй нөхцлийг бий болгодог.
Бас 1 жилийн дотор нас барах магадлал 15-30хувь орчим
болдог. Тиймээс шинж тэмдэг илрэхгүй ч гэсэн ясны сийрэгжилтээс урьдчилан
сэргийлэх шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй.
Ясны сийрэгжилтийг оношлох шинжилгээ
Онцгой шинж тэмдэг байдаггүй учраас сайн мэдэгдэхгүй даамжирдаг ясны
сийрэгжилтийг оношлохын тулд мэргэжилтэн эмчийн үзлэг, ясны эдийн нягтаршлын
шинжилгээ, шээсний шинжилгээ, цусны шинжилгээ хэрэгтэй.
Ясны нягтаршлын шинжилгээ: ясны нягтаршлыг хэмжиж яс
сийрэгжих явцыг хянах, цаашдаа ямар эмчилгээ хэрэгтэй вэ гэдгийг
шийдвэрлэхэд хэрэгтэй шинжилгээний арга
Шээсний шинжилгээ, цусны шинжилгээ: ясны бүтцийн үзүүлэлт
болон ясыг гэмтээж буй хүчин зүйлийг таньж, үнэлэх шинжилгээний арга.
Ясны эдийн нягтаршлын шинжилгээ хийлгэх
хүмүүс
- 6сараас дээш сарын тэмдэг нь ирэхгүй байгаа цэвэршилт явагдхын өмнөх
эмэгтэй
- Ясны сийрэгжил үүсэж болох өндөр эрсдэлт хүчин зүйл 1ээс
дээш төдийгүй, цэвэрших явц эхэлсэн эмэгтэйчүүд
Эрсдэлт хүчин зүйл
Хэт туранхай Биеийн жинтэй байх (BMI < 18,5 kg/ m²)
Хэрэв сийрэгжилтээс үүдэлтэй яс нь хугарч байсан хүн гэр бүлийн чинь дотор байгаа бол
Мэс заслын
аргаар цэвэршсэн болон 40 наснаас өмнө хэвийн цэвэршилт явагдсан хүн.
|
- Цэвэршилт явагдсан эмэгтэй
- Ясны сийрэгжилтэнд өртөх эрсдэлтэй 50-69насны эрэгтэй.
- 70наснаас дээш настай эрэгтэй
- Ясны сийрэгжилтээс болж ясны хугарал үүсэж байсан өвчний
түүх байвал
- 2дахь шатны ясны сийрэгжил үүссэн гэж таамаглах үед
- Ясны сийрэгжилтийн эм тариан эмчилгээ эхэлсэн үед
- Дүрс оношлогооны шинжилгээнээс нуруу нугасны хугарал юмуу ясны сийрэгжил илрэх үед
- Ясны сийрэгжилтийн эмчилгээ хийлгэж байсан юмуу, эмчилгээ
хийлгэж байгаад тасалсан хүмүүс
Ясны
сийрэгжилтийн эмчилгээ
Ясны сийрэгжилтийн эмчилгээ нь ясны эрдэсийг нэмэгдүүлж
ясны гэмтлийг зогсоон, ясны нягтаршилын хэмжээг аль болох хэвээр нь хадгалах
зорилготой.
Том хүн өдөрт 1000мг, цэвэршилт явагдсан эмэгтэйчүүд
болон хөгшин настай хүмүүс 1500мг-н кальцийг хэрэглэх хэрэгтэй.
Бас витамин Д нь кальц шингээхэд тусалдаг тул нарны
илчлэг авч, нэмэлтээр витамин Д хэрэглэх нь маш чухал дэмжлэг болдог.
Үүнээс гадна дааврын эмчилгээ, ясны бэхжүүлэгч зэрэг эм
тариаг хэрэглэж болно.
Бифосфонат гэдэг нь хамгийн их хэрэглэгддэг ясны сийрэгжилтийн
эм бөгөөд Эстроген төст эмийг цэвэршилт эхэлж байгаа эмэгтэйчүүд л хэрэглэх боломжтой. Тунгаар уух эм болон
тариа гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд өвчтөнд тохируулан эмчийн
заавар хяналтанд хэрэглэнэ.
Ясны сийрэгжилттэй бол дараах зүйлсийг сахина уу.
- Унаж бэртхээс сэргийлэх
- Долоо хоногт 5удаа, өдөрт нийт 30минутаас дээш алхах
гүйх, шатаар өгсөх
- Тамхи татахад яс зөөлөрдөг тул тамхи хэрэглэхийг хориглох
- Эргэн тойрондоо аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэн гэмтэхээс сэргийлэх
- Өндөр өсгийтөй гутал ба амархан халтирах гутал өмсөхгүй байх
- Өвлийн улиралд халтиргаатай замаар аль болох болгоомжтой
явах
- Бие засах өрөөн дотор халтиргаанаас
сэргийлэх дэвсгэр тавих
СиЭм эмнэлгийн гэмтэл мэс заслын
Ким Жин Хёг мэргэжилтэн профессор эмч
Ким Жин Хёг мэргэжилтэн профессор эмч
Салбар: Спортын анагаахын ухаан, нуруу нугасны бүх төрлийн эмгэг өвчин, ясны
сийрэгжилт
СиЭм эмнэлгийн гэмтэл мэс заслын Ким Жин Хёг профессор эмч дараах зөвлөгөөг өгч байна.
Ясны сийрэгжилтээс сэргийлхийн тулд, тогтмол шинжилгээ хийлгэж, ясны эрүүл мэнддээ анхаарах нь чухал.
Ясны сийрэгжилтээс сэргийлхийн тулд, тогтмол шинжилгээ хийлгэж, ясны эрүүл мэнддээ анхаарах нь чухал.
Зөв хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэнддээ анхаарч амьдарвал
нас өндөр болсон ч ясны хугарал үүсэхгүй. Тиймээс сайн сэргийлж чадвал эмнэлэгт заавал эмчлүүлэх хэрэггүй
өвчин бол яс сийрэгжих өвчин юм.
Яс сийрэгжилтээс болж яс хугарвал эмнэлэгт тодорхой оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэй. Хойшлуулж тоохгүй орхивол амь насанд ч аюул учруулах магадлалтай.
Эмэгтэйчүүдийн хувьд 50наснаас дээш, эрэгтэйчүүдийн хувьд
60наснаас эхлэн ясны сийрэгжилтийн тогтмол шинжилгээ хийлгэж анхан шатан дээр нь
илрүүлэн, тохирох зөвлөгөө, эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Сүүлийн үед маш олон шинжилгээ болон эмчилгээний арга бий болсон тул өвчтөнд тохируулан зөв оновчтой шинжилгээ, эмчилгээг хийх сайн мэргэжилтэн эмч сонгох нь чухал.
Энгийн ясны сийрэгжилтийн шинжилгээ хийх төдийгүй ясны
бүтэцтэй холбогдсон цусны шинжилгээ, витамин Д болон эрдэсийн шинжилгээ гэх мэт дэлгэрэнгүй
шинжилгээг бас хамт хийлгэх шаардлагатай.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг









댓글
댓글 쓰기