Ревматист үений үрэвсэл болон Элэгдлийн гаралтай яс үений үрэвсэл


Өвдөгний үе мөчний төв

Ревматизмын гаралтай үений үрэвсэл болон яс үений элэгдлийн(Дегенератив) гаралтай үрэвсэл хоорондын ялгаа?




Нас ахих тусам хэн ч гэсэн үе мөчний үрэвслээр өвчилж болно. Гэвч нас нэмэгдвэл үүсдэг өвчин гэдэг ойлголтоос болоод залуучуудад үе мөчний үрэвсэл үүсдэггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд их байдаг.
Үе мөчний үрэвсэл нь хэд хэдэн төрөл байдаг.

Өнөөдөр хамгийн түгээмэл үений үрэвслийн төрөл болох ревматизмын гаралтай үе мөчний өвчин ба элэгдлийн(дегенеравтив, сөнөрөл) гаралтай үе мөчний үрэвслийн талаар хамтдаа таниж мэдэцгээе. 


Ревматизмын гаралтай үе мөчний үрэвсэл болон элэгдлийн гаралтай үе мөчний үрэвслийн ялгаа нь?


Ревматизмын гаралтай үений үрэвсэл нь дархлааны системд өөрчлөлт ороход үүсдэг өөрийн дархлааны өвчний нэг юм.
Ревматизмын гаралтай үений үрэвсэл болон элэгдлийн гаралтай яс үений үрэвслийн шинж тэмдэг мөн өвдөлт зовиур зэрэг нь ойролцоо илэрдэг боловч, шинж тэмдгийн тархац , архагшиж даамжирсан үеийн ялгаа байдаг.


Ревматизмын гаралтай үений үрэвсэл нь ихэвчлэн гарын хуруу, бугуй, тохой, хөлийн хуруу, гэх мэт жижиг үенд үрэвсэл болон өвдөлт өгч илрэх нь их байдаг.

Элэгдлийн гаралтай үений үрэвсэл нь өвдөг болон түнх зэрэг их хөдөлгөөнтөй  үенд нь илэрч, тохой юмуу гарын бугуйнд үүсэх үе ч хаа нэг байдаг.


Ревматизмын гаралтай үений үрэвсэл

Элэгдлийн гаралтай үений үрэвсэл

Гарын хуруу, бугуй, тохой, хөлийн хуруу гэх мэт жижиг үенд үрэвсэл болон өвдөлт илэрдэг.
Өвдөг, түнх, гарын хуруу зэрэг их хэрэглэдэг үенд шинж тэмдэг илэрдэг.
Ихэвчлэн өглөө их өвдөж, үдээс хойш болбол өвчин болон хаван багасана.
Үдээс хойш эсвэл шөнийн цагаар шинж тэмдэг илүү их илэрдэг.
Хангалттай сайн амарсан ч өвчин нь намдахгүй.
Хангалттай амарвал өвчин намдана.

Үе мөч өвдхөөс гадна бүх бие халуу оргих, ядрах, хоол идэх дуршил багасах, жин багасах гэх мэт өвчин хавсардаг.
Биеийн бусад хэсэгт шинж тэмдэг байхгүй.

Ревматизмын гаралтай үений үрэвслийн нийтлэг шинж тэмдэг нь өглөөгүүр зовиур ихтэй үдээс хойш болбол өвчин нь намддаг.
Бас хангалттай амархад шинж тэмдэг нь сайжирдаггүй, үе мөчнөөс гадна бүх бие халуу оргих, ядрах, хоолны дуршил багасах, биеийн жин хасагдах гэх мэт шинж тэмдэг хавсардаг.

Эсрэгээр нь яс үений үрэвсэл нь өглөөнөөс илүү үдээс хойш юмуу шөнөдөө өвчин зовиур нь нэмэгдэж, үе мөчөө их хөдөлгөсний дараа өвчин нь илүү нэмэгдэх хандлагатай болдог. Хангалттай амарсаны дараа өвчин намдаж, бүх биеээр өвдөх шинж мэдрэгдэхгүй бол элэгдлийн гаралтай яс үений үрэвсэл байх магадлал өндөр байдаг.



Ревматизм үений үрэвсэл нь даамжирч архагшсан үед үе мөч сөнөрч, гэмтэн өөрчөлт болон хөдөлгөөний эмгэг илэрч болно.
Үрэвслээс болж зөөлөн эд сөнөрч ч болох бөгөөд хэлбэрийн хувьд үенд өөрчлөлт орох тул өвдөлт зовиур нь сэтгэл зүйн болон бие эрхтэний хөдөлгөөнд хязгаарлалт үүсгэдэг учраас хурдан эмчлэх шаардлагатай.

Анхан шатны үед нь илрүүлж эмчилгээ хийвэл илүү их үр дүн гардагт  найдаж болох тул ревматизмын гаралтай үений үрэвсэл гэж гадарлавал зайлшгүй эмнэлэгт ирж үзүүлэн, нарийн оношлогоо хийлгэх нь зүйтэй юм.

Анхан шатны оношлогоо гэдэг нь өвчнийг үрэвслийн шатанд нь илрүүлэх явцыг хэлж байгаа бөгөөд энэ үед эмчилгээ хийвэл үрэвсэл үенд тархаж даамжрахгүй болж чадах бөгөөд үенд бүтцийн  өөрчлөлт үүсхээс ч бас хамгаалж сэргийлэх тул маш чухал байдаг.



Ревматизм үений үрэвсэл эмчлүүлэх боломжтой юу?


Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн СиЭм нэгдсэн эмнэлгээс ревматизмын гаралтай үений үрэвсэл бүрэн эдгэрэх өвчин гэж хэлэхгүй.
Харин анхан шатанд нь илрүүлээд эмчилгээг эхэлбэл архаг өвчин эмгэг болж даамжирхаас сэргийлж болох бөгөөд өвчтөний амьдралын чанар чансааг сайжруулах эмчилгээний зорилго тавин бүх хүчээ дайчлан эмчилгээ хийж байна.


Ревматизм үений үрэвслийг илрүүлэх цаг хугацаа маш чухал тул бага ч гэсэн шинж тэмдэг илэрвэл аль болох хурдан Ёнгдонпу дүүргийн СиЭм нэгдсэн эмнэлэгт хандаж мэргэжлийн эмчээр шинжилгээ хийлгээсэй гэж хүсэж байна.
Тухайн өвчин үрэвсэлд тохирсон эмчилгээ хийлгэх хугацааг битгий алдаарай.


1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг


댓글