Хэрвээ хөлийн чигчий хурууны яс муруйх эмгэгээс болоод алхах хэцүү байвал
Хөл тавхайн үений
төв
Хэрвээ хөлийн чигчий хурууны яс муруйх
эмгэгээс болоод алхах хэцүү бол
Хэрвээ хөлийн чигчий хурууны яс муруйх эмгэгээс болоод
алхах хэцүү байвал
Сайн байна уу.
Эрүүл мэндийн
яамнаас магадлан итгэмжлэгдсэн үе мөчний мэргэжлийн Си Эм нэгдсэн эмнэлэг
Их алхсан өдөр хөлийн
чигчий хурууны гадна хэсэгт өвчин үүсч, зовиур өвдөлт мэдэрч байсан удаа бий
юу?
Гутлаа тайлхад
хөлийн чигчий хуруу улайж хавагнасан байвал “чигчий хурууны яс муруйх эмгэг”,
чигчий хурууны бунион гэж таамаглах хэрэгтэй.
Чигчий хурууны яс муруйх эмгэг гэдэг нь чигчий хурууны үений
яс дотогшоо далийх юмуу, эсрэг талруугаа муруйж гарах өвчнийг хэлдэг.
Төрөлхийн ийм эмгэгтэй төрсөн хүмүүс ч байдаг. Хөлийн
хуруу хавчих бариу гутал удаан өмсөх юмуу, шөвгөр хоншоортой гутал өмсөх
тохиолдолд үүсэх магадлалтай өвчин.
Бас завилж удаан суудаг хүмүүс ч анхаарах хэрэгтэй.
Чигчий хурууны яс муруйх эмгэг шинж тэмдэг
|
Чигчий хуруу улайж хавагнан, гадна талдаа байнга цэврүү
үүсэх юмуу алхах бүрд өвчин мэдрэгдэж байвал чигчий хурууны яс муруйх эмгэг
байх магадлал өндөр байдаг.
Даамжирсан үедээ алхах гишгэхэд хүртэл зовиурлан өвдөж,
өвдөг юмуу аарцаганд хүртэл ачаалал өгөх болдог. Хэрэгтэй тохиолдолд Рентген
шинжилгээ хийж дүгнэхээс гадна ихэвчлэн өвчний түүхийг асуун, хөлийн хурууны
хэлбэрийг харж, чигчий хурууны яс муруйх эмгэгийг оношилж болдог.
Хөлний хурууны яс муруйн гарч өвчин үүсгэн, мэс засал
хүртэл хийхэд хүргэдэг тохиолдол гэвэл чигчий хурууны муруйлтаас илүү эрхий
хуруу муруйх эмгэг санаанд ордог .
Хөлний эрхий хурууны муруйлтын үед эрхий хурууны яс
муруйн далийж, чигчий хурууны муруйлтын үед чигчий хурууны үений яс хажуу тийш далийн
муруйх байрлалын ялгаа байдаг боловч өвчний шинж тэмдэг болон эмчилгээний арга
нь адил төстөй.
Чигчий хурууны яс муруйх эмгэг, түүнийг эмчлэх арга
|
Хөлний хурууны муруйсан хэмжээ бага бол хөлийн урд
хэсгээр өргөн гутал өмсөн, бариу гутал өмсөх үед хавиралтаас үүсэх өвчинг
багасгах, тусгай захиалж хийлгэсэн чиг тавигч юмуу улавч, ивээс хэрэглэвэл
сайжрах магадлалтай.
Нөхөн сэргээх эмчилгээнд(мэс заслын бус эмчилгээ) антибиотек
болон үрэвсэл багасгагч эмийг жороор хэрэглэнэ.
Гэвч хөлний хурууны яс түрж гарсан муруйлт өнцөг хэт их,
зовиур өвчин ихтэй, өдөр тутмын амьдралд саад учруулж байвал мэс заслын
эмчилгээг бодолцох хэрэгтэй.
Урд нь муруйж илүү гарсан ясыг хэлбэр засаж тайрах мэс
заслаар эмчилдэг байсан. Мэс заслын дараа өвчин маш их, эдгэхэд удаан хугацаа
ордог байлаа.
Үүнээс хойш мэс заслын арга барил хөгжиж, хурууны үений
дээд хэсгийг дотор талруу түлхэж оруулах мэс заслыг хийж байна.
Энэ арга нь ясыг зүсч авдаггүй тул хурдан эдгэрч өдөр
тутмын амьдралдаа хурдан буцаж орж болох онцлог талтай.
Чигчий хурууны ясны муруйлт их ч, өвчин зовиур гайгүй бол
мэс засал хийх хэрэггүй байдаг бөгөөд заавал мэргэжилтэн эмчтэй зөвлөж эмчлүүлэх
нь чухал.
Чигчий хурууны яс
муруйх эмгэгээс сэргийлэх арга
|
Чигчий хуруу муруйх эмгэгээс сэргийлхийн тулд өдөр тутам
хөлийн хуруундаа ачаалал өгөхгүй байх хэрэгтэй.
=Шөвгөр хоншоортой бариу гутал өмсхөө багасгаж, урдуураа өргөн
пүүз гэх мэт чөлөөтөй гутал өмсөх нь сайн.
=Урдуураа бариу өндөр өсгийтөй гутал өмсөх үед дээд тал нь
6–н цагаас
хэтэрч болохгүй.
=Чигчий хуруугаа дарж удаан завилж суухгүй байхад анхаарах.
=Чигчий хуруунд доргилт өгөхгүй байхаар гутал дотроо
доргилт багасгах зөөлөвч хийх .
=Өндөр өсгийтөй гутал өмсөн удаан алхах үедээ хөлөндөө
стретчинг болон массаж хийн амраах хэрэгтэй.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기