Тавхайн булчингийн хальсны үрэвсэл үүсэх шалтгаан болон эмчилгээний арга?

Хөл шагайн үений төв


Хөл тавхайн булчинг бүрхэж байдаг хальсанд  үрэвсэл үүсэх шалтгаан болон эмчилгээний арга?


Сайн байна уу.
Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн үе мөч гэмтэл согог заслын мэргэжлийн СиЭм эмнэлэг байна.
Хөл бол хүмүүсийн хоёр дахь зүрх гэдэг үг байдаг.
Тэр хэмжээгээр хөлний эрүүл мэнд бол маш чухал гэсэн утгыг агуулж байна.
Сүүлийн үед Вэлбин, эрүүл зөв амьдралд хүмүүс анхаарал тавих нь нэмэгдсэнээр биен тамир, дасгалаар хичээллэдэг хүмүүсийн тоо олшрох төлөвтөй болсон.




Мөн амьдралын буруу хэвшил, ажлын онцлог, хэт ачаалалтай дасгал хөдөлгөөнөөс болоод хөлний ул өсгийнд зовиур эмгэг үүсэж, хөл тавхайн булчинг хучиж байдаг хальсанд үрэвсэл үүсэх болсноор эмнэлэг хайн ирж оношлуулж эмчлүүлэх хүмүүсийн тоо их болсон. 
Өнөөдөр хөлний ул тавхай, өсгийнд өвчин үүсгэдэг булчингийн хальсны үрэвслийн талаар таньж мэдэцгээе.



Тавхайн булчингийн хальсны үрэвсэл гэдэг нь
Хөлийн ул тавхайд байдаг эд үрэвсэн өвчин үүсэх эмгэг болно.
Хөлийн тавхайд нум хэлбэрийг хадгалж байдаг үүрэгтэй,  өсгийний яснаас эхлээд өлмийн ясруу салаалан холбогдсон зузаан, хатуу мяндаслаг эд байрладаг.

Ийм тавхайн булчингийн мяндаслаг эдэд үрэвсэл үүсвэл өглөө босоод алхах үед эсвэл удаан сууж байгаад алхах өвдөлт нь улам илүү мэдрэгддэг.


Өвдөж байгаад өвчин нь намдах шинж тэмдэг давтдагддаг ч  тавхайн булчингийн хальсны үрэвсэл нь анхан шатанд нь илрүүлэн эмчлэх зайлшгүй шаардлагатай өвчнүүдийн нэг болно.
Тавхайн булчингийн хальсны үрэвсэл архагшин даамжирвал зүгээр зогсож байхад ч их зовиурлан өвдөж, маш их мэдрэмтгий болж хөлийн улыг ямар нэгэн зүйлд хүргэх төдийд л хүчтэй өвдөлт мэдрэгддэг.



Хавтгай ултай юмуу, хөлийн өсгийн хэлбэр гадна талруу далийж хэлбийсэн тохиолдолд ихэвчлэн үүсэх болдог.

Үүнээс гадна маш олон шалтгаанаас болж үүсэх болдог бөгөөд, удаан зогсож ажилладаг мэргэжилтэй юмуу, удаан алхах болон гүйх дасгал хэт ачаалалтай хийх, мөн биеийн жин нэмэх зэрэг үед үүсдэг.


Тавхайн булчингийн хальсны үрэвслийн эмчилгээ?



Өвчний эхэн үед мэргэжлийн эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэх болбол мэс засал хийлгүйгээр шинж тэмдэг нь сайжрах болдог.
Сэргээн засах эмчилгээг нийт 6-8н долоо хоног орчим хийлгэхэд өвчтөнүүдийн 90 орчим хувьд сайжрах тэмдэг илт мэдэгддэг.
Гэвч сэргээн засах эмчилгээ хийж болох боломжтой хугацааг алдаж Тавхайн булчингийн хальсны архаг үрэвсэлтэй болсон бол тавхайн булчингийн хальснаас хэсэгчлэн зүсэн авч сунгах юмуу өвчтөй хэсгийг тайрах мэс засал хийх тохиолдол байна.

Мэдээж мэс заслын дараа цус хурах юмуу шархны эдгэрэлтээс болоод өвдөлт үргэлжлэх юмуу бусад өвчин хавсарч үүсч болох тул тус мэс заслын талаарх туршлага, арвин мэдлэгтэй, ур чадвартай мэргэжлийн эмнэлэгт ирж үзүүлэн хангалттай зөвлөгөө, оношлогоо хийлгэсний дараа шийдэх хэрэгтэй байдаг.



Тавхайн булчингийн хальсны үрэвслээс 
Сэргийлэх арга


Тавхайн булчингийн хальсны үрэвслээс сэргийлхийн тулд өдөр бүр хангалттай дасгал хийж байх нь тус болдог.

Хөлний ул өсгийнөөс эхлээд хөлийн улны нум хэлбэртэй хэсэгт эрхий хуруугаараа сайн дарж хатуурч сунасан тавхайн булчингийн хальсыг дарж байх хэрэгтэй.


Бас шатан дээр хөлөө тавиад өсгийгөө өргөн 30секунд орчим болж хөлөө аажмаар буулгах дасгал хийвэл ахиллийн шөрмөс агших үр дүн гарч булчингийн хальсны үрэвслээс сэргийлэх сайн стречинг болох болно.


Тавхайн булчингийн хальсны үрэвсэл нь ихэвчлэн өдөр тутмын амьдралын буруу зуршил, хөдөлгөөн болон хэт ачаалалтай дасгал хийх зэргээс болж үүсэх тул тогтмол стречинг болон дасгал хийн сэргийлэх хэрэгтэй.
Онцгойлон сэргээн засах эмчилгээ хийж цаг хугацааг алдвал, энэхүү өвчин эмгэг нь архаг үрэвсэл болон даамжрах болно. Хөлний өсгийнд өвдөлт мэдэрч тавхайн булчингийн хальсны үрэвсэл гэж сэжиглэгдвэл Тавхайн булчингийн хальсны үрэвслийг мэргэжлийн хүрээнд эмчлэх СиЭм эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.


1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг

댓글