Гольфийн туршлагатай тамирчин ч бугуйн шөрмөсний үрэвсэлд өртдөг !

Мөрний үений клиник

Гольфийн туршлагатай тамирчин ч бугуйн шөрмөсний үрэвсэлд өртдөг !




Сүүлийн үед эрүүл мэндийнхээ төлөө гольфийн спортоор хичээллэдэг хүмүүс их болж, бугуйдаа өвдөлт зовиур мэдрэх боллоо гэж тоочих хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байна.

Бугуйнаас ихээхэн хүч шаарддаг гольфын байрлал нь үе мөчинд байнгын ачаалал өгөх болдог тул бугуйн өвчний шалтгаан болох ч болдог.

Бодит байдал дээр бугуйнд өвдөлт зовиур үүсгэх шалтгаан олон янз байдаг бөгөөд тэр нь олон янз.

Ихэнхдээ бугуйн шөрмөсний уутны үрэвсэл нь гольф төдийгүй компютер их хэрэглэн ажилладаг ажилчид, бугуйнд ачаалал өгөх дасгал, хөдөлгөөн, хэт их смарт утас, аппарат зэргийг хэрэглэх, бас гэрийн ажил байнга хийснээс болоод үүсэх бөгөөд хамгийн чухал шинж тэмдэг нь бугуй болон эрхий хурууны хэсэгт шархирах хатгах мэдрэмж үүсэн, өвдөлт, хавагналт зэрэг байдаг.

Өнөөдөр хамгийн нийтлэг бугуйн өвчний дотроос “Гар бугуйн шөрмөсний уутны үрэвсэл”гэдэг өвчний талаар мэдэцгээе.


5 гарын хуруунд тэнийлгэгч булчингийн шөрмөсний үрэвсэл үүсч суваг                   нарийсан өвчин үүсгэх болдог.

l  Бугуйг хэт их хөдөлгөх нь хамгийн гол шалтгаан

a  Компьютер дээр олон цагаар ажилладаг ажилтан

a  Гольф тоглохдоо буруу байрлалаас цохилт хийх болон оновчгүй цохилт хийх зэрэг бугуйд  хэт хүч ачаалал өгөх тохиолдол

a  Смарт утас, аппарат хэт их хэрэглэх

a  Бугуйгаа байнга хөдөлгөдөг хөгжимчин

a  Мужаан

a  Гэрийн ажил байнга хийдэг эзэгтэй, алчуур мушгих үйлдэл, хүүхдээ өсгөж буй эхчүүд, гэрийн үйлчлэгч хийх зэрэг ажлууд

a  Шүдний эмнэлгийн эмч


l  Бугуйн шөрмөсний уутны үрэвсэл, шинж тэмдэг
   : Шархирах хатгах өвдөлт

o Онцлог хөдөлгөөн хийх юмуу хүнд зүйл өргөх үед, бугуй юмуу гар, мөр зэргээр хатгах мэт өвчин орох

o Гар болон Эрхий хуруу хэсэгт дарахад өвчин орох юмуу, хавагнах 

o Гар болон бугуйн хэсэгт шархирах болон халуу оргих шинж тэмдэг илрэх


o Бичих юмуу савх барихад төвөгтөй

o Даамжирсан үедээ гарын хуруу болон бугуйгаа хөдөлгөх хэцүү



l  Бугуйн шөрмөсний уутны үрэвсэл оншлох арга ?

Өөрийгөө оношлохоос илүү үе мөчний мэргэжилтэн эмчид үзүүлэн, зөв тодорхой оношлуулах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Мэргэжилтэн эмч шаардлагатай шинжилгээг хийн, өвчтөний бугуйн хөдөлгөөнд дүгнэлт хийж, дасгал хийдэг эсэх, бугуйгаа хэр зэрэг хэрэглэж хөдөлгөдөг болон хэт их ачаалалын зэргийн хэмжээг тодорхойлох болно.

Бас хэрэгтэй бол эхо юмуу МРАй зэргийг хэрэглэн өөр өвчнөөс ялгаатай эсэхийг оношлох болдог.

l  Бугуйн шөрмөсний уутны үрэвсэл үүсэх үед

Хүйтэн жин болон халуун жингийн алийг хэрэглэх нь зүйтэй вэ?
 
5хавагнан халуу оргивол: Хүйтэн жин / халуун оргихгүй өвдөлт байвал :        Халуун жин


Гар бугуйн шөрмөсний уутны үрэвсэл Хүйтэн жин VS Халуун жин

4  Хавагнах юмуу халуу оргих
:Хүйтэн жин (мөсөөр жин тавих)


4  Халуун оргихгүй өвчтөй байна
: халуун жин


Амраад ч, жин тавиад ч шинж тэмдэг сайжрахгүй
Тохиолдолд эмнэлэгт үзүүлж мэргэжлийн эмчилгээ
Хийлгэх нь сайн.




Бугуйн шөрмөсний уутны үрэвсэл анхан шатны үедээ байвал аль болох гар болон бугуйгаа бага хөдөлгөж, амраах нь чухал байдаг.



Хавагнах юмуу халуун оргиход мөстөй жин тавих юмуу, яг тэр хэсгийн хөдөлгөөнийг аль болох хориж чиг тавигч хэрэглэх нь сайн бөгөөд түүнээс хойш бага багаар өвчин намдвал стретчинг дасгал хөдөлгөөн юмуу массаж хийх нь хурдан эдгэрэхэд тустай.



Бас эм (NSAIDs) болон тариан эмчилгээний аргаар эмчлэх хугацааг богинсгож болдог.

Тэнийлгэгч булчингийн хэсгийг зүсэн авах болон шөрмөсний бүрхүүл хальсыг зүсэж суллах мэс засал хийдэг.


Хэрвээ тариан эмчилгээтэй адил нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн ч 6сараас дээш өвдөлт зовиур үргэлжилсээр байвал мэс заслын эмчилгээ (үрэвслийн эс нэвтэрч орсон шөрмөсний бүрхүүл хальсыг зүсэн авах тэнийлгэгч булчингийн хэсгийг авах мэс засал юмуу эсвэл булчингийн бүрхүүл хальсыг зүсэж суллах мэс засал) хэрэгтэй байж болно. 




l  Хөнгөхөн стретчинг хийж Бугуйн шөрмөсний уутны үрэвслээс сэргийлэх хэрэгтэй.

5бугуйг дээш доош татах: гар бугуйн булчинг суллаж стретчинг хийж Бугуйн шөрмөсний уутны үрэвслээс сэргийлэх боломжтой.

Бугуйн шөрмөсний уутны үрэвсэл нь байнга бугуйнд цочрол нөлөө өгөх амьдралын хэвшлээс болж үүсэх тохиолдол их бий.

Тиймээс өдөр тутмын амьдралдаа гараа амрааж хажуугаар нь гар бугуйн булчин суллах стретчинг хийх зэргээр булчинг суллаж өгөх нь сайн бөгөөд, дараах аргууд ч гэсэн Бугуйн шөрмөсний уутны үрэвслээс сэргийлэхэд тус болж болох болно.


 1.   Хамгаалалт зүүх болон чиг тавих 

Өвчтөй хэсгийн хөдөлгөөнийг багасгахаар хурууны хамгаалалт зүүх болон  чиг тавих боолт хийн бугуйгаа хамгаалвал шинж тэмдэг муудхаас сэргийлж болно.







     
2.   Халуун жин

: дасгал юмуу ажлаа дууссаны дараа халуун бүлээн алчуураар үений хэсэгт жин тавьж өгөх хэрэгтэй. 














 3. Бугуй тавих пэд хэрэглэх

: гар юм маусны хажууд зөөлөн гар бугуйн хамгаалагч, кушон, пэд зэргийг хэрэглэвэл бугуйнд очих даралт ачааллыг багасгана. 




4.  Дасгал хийхээсээ өмнө бие халаалт дасгал хийх

: дасгал  хийж эхлэхээс өмнө заавал бие халаах хөнгөхөн дасгал хийх хэрэгтэй.















Гэмтэл согог мэс заслын тасгын мэргэжлийн эмчийн зөвлөгөө

Бугуйн өвчин эмгэг, эмчилгээний дараах арчилгаа илүү чухал байдаг

Бугуйн шөрмөсний уутны үрэвслийн дараа үрэвсэл үүссэн хэсгийг аль болох хэрэглэхгүй хөдөлгөөнд хориг тавих нь зүйтэй

Бугуйн шөрмөсний уутны үрэвсэл үүсвэл үүнээс хойш өвчин үүссэн хэсгийг аль болох бага хөдөлгөх нь сайн байдаг. Яагаад гэвэл үрэвсэл нь унах юмуу бэртэх цохих зэрэг гэмтлээс үүсдэг юм биш, гар бугуйгаа хэт ачаалалтай хэрэглэх, бас бичил гэмтэл байнга үрэвсэн явсаар үүсдэг учраас тэр юм.

Шинж тэмдэг нь хөнгөхөн бол, хэт ачаалал өгч байгаа хэсгээ амрааж, үрэвсэлийн эсрэг эм болон өвчин намдаагч эмийг хэрэглэвэл тустай байдаг. 

Гэвч ямар ч сайн эмчилгээ хийсэн сайн арчилгаа гам хийж чадахгүй бол үр дүнгүй болдог. Үрэвслээ төгс эмчилтэл болж өгвөл өвчтөй хэсгээ бага хөдөлгөж, өдөр тутмын амьдралдаа бугуйн хэрэглээгээ багасгах, стретчинг хийх нь хамгийн сайн сэргийлэх арга барил гэдгийг санах хэрэгтэй.


1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг






댓글