Шохойжилттой шөрмөсний үрэвслийг сайн эмчлэхээр бол?


Мөр тохойн үений төв



Шохойжилттой шөрмөсний үрэвслийг сайн эмчлэх бол?


Сайн байна уу.
Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн үе мөчний мэргэжлийн СиЭм эмнэлэг байна.

Шохойжилттой шөрмөсний үрэвслийн талаар сонссож байсан уу?

Хэрэв мөр тань өвдөж зовиурлаж байсан бол нэг удаа ч гэсэн сонсож үзсэн өвчний нэршил байх.
Мөрний өвдөлт нь үнэхээр олон янзын шалтгаантай байдаг. Хамгийн нийтлэг тохиолддог нь мөрний хөлдүү өвчин юмуу эсвэл эргэлдэх булчингийн урагдалт зэрэг байдаг. Гэвч аажмаар өвдөлт нэмэгдэн үргэлжилж байгаад гэнэт мөрөө хөдөлгөж чадахгүй хэмжээгээр өвчин зовиуртай үүсвэл шохойжилттой шөрмөсний үрэвсэл өвчний талаар бодолцож үзэх хэрэгтэй.





Шохойжилттой шөрмөсний үрэвсэл гэдэг нь мөрөнд байдаг эргэлдэх булчингийн шөрмөсний орчинд кальц бөөгнөрч үрэвсэл үүсгэх эмгэг болно.

Шохойжилт гэдэг нь кальцыг хэлдэг бөгөөд, мөрний шөрмөс дотор ороод чулуу мэт хатуурч наалдан бөөгнөрдөг учраас мөрний хөдөлгөөний далайцын хэмжээ хязгаартай болж өвчин үүсэх болдог.



Бодит судалгаанаас үзвэл шөрмөсний шохойжсон үрэвслийн эмчилгээг хийлгэсэн өвчтөнүүдийн 85хувь нь амьдралдаа мөрний дасгал, стретчинг ердөө хийдэггүй гэж хэлсэн байна. 
Тиймээс дасгал хөдөлгөөн дутагдах нь нэгэн төрлийн шохойжилт үүсэх шалтгаан бөгөөд үүнээс гадна нас ахих тусам шөрмөсний эд эсэд кальц хуримтлагдан, яваандаа шохойжилттой үрэвсэл болдог. 
Цусны эргэлт муудах юмуу бамбай булчирхай болон сахрын өвчин мэт бодисын солилцооны өвчин бас шохойжилт үүсгэх болно.

Бас хэт ачаалалтай дасгал давтан хийж, мөрнийхөө үеийг байнга их хөдөлгөх тохиолдолд ч үүсч болно.


Шохойжилттой үрэвслийг оношлох арга


Шохойжилттой үрэвслийг эмчлэхийн тулд эхлээд Рентген зураг авдаг. Дүрс оношлогооны шинжилгээ хийснээр шохойны хэмжээ болон байрлалыг тогтоож эмчилгээний аргыг сонгох хэрэгтэй. 
Хэрвээ Шохойжилттой үрэвсэл болон эргэлдэх булчингийн урагдалт зэрэг өвчин байх магадлал байвал МРАй хийн нарийвчлан дүгнэх болдог. 



Ихэнх тохиолдолд мэс заслын бус эмчилгээгээр шинж тэмдэг сайжрах тохиолдол их байдаг. Шохойжилттой үрэвслийн хамгийн эхний шатанд үрэвсэл багасгах эм хэрэглэн, жин тавьж,  физик эмчилгээ хийнэ. 

Хөнгөн хэлбэрийн Шохойжилттой үрэвслийн үед анхан шатны эмчилгээгээр л шинж тэмдэг сайжрах болдог.

Гэвч нөхөн сэргээх эмчилгээ хийсэн ч гэлээ өвчин улам нэмэгдэх юмуу, Шохойжилттой үрэвслийн хэмжээ даамжирсан бол тариан эмчилгээ юмуу өндөр давтамжтай долгионы эмчилгээ хийх  болдог. 

Мөн дээр дурдсан эмчилгээнүүдээр өвдөлт зовиур сайжрахгүй тохиолдол болон Эргэлдэх булчингийн урагдалт хавсарсан тохиолдолд (судалгаанаас харвал 13-25хувь орчимд тохиолддог) мэс засал хийх хэрэгтэй байдаг.





Урьд хэлсэн шиг мөрний өвчний шалтгаан маш олон янз тул мөрөнд өвчин зовиур үүсвэл, үе мөчний мэргэжлийн эмнэлгийн эмчид үзүүлж тодорхой оношлогоо хийлгэн ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. 
Ямар ч өвчин байсан ихэвчлэн анхан шатны үед нь илрүүлбэл хялбархан эмчилгээгээр шинж тэмдэг сайжирч болох бөгөөд аль хэдийн өвчин архагшин даамжирсан тохиолдолд  мэс засал шаардлагатай тохиолдол ч бий болдог.




1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг


댓글