Хүзүүний диск үүсэх шалтгаан болон сэргийлэх арга!
Нуруу нугасны
клиник СиЭм нэгдсэн эмнэлэг
Хүзүүний
диск үүсэх шалтгаан болон сэргийлэх арга!
Сайн байна уу.
Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн үе мөчний мэргэжлийн
СиЭм эмнэлэг байна.
Урьд нь ихэвчлэн “Хүзүүний диск” өвчнөөр хүнд ажил хийдэг хүмүүс л өвчилдөг гэж ойлгодог байлаа.
Харин сүүлийн үед өдөржингөө компьютерийн өмнө суугаад
ажилладаг хүмүүс төдийгүй смарт утас, тоглоом олон цагаар тоглож хэрэглэдэг хүмүүс ч
хүзүүний диск өвчнөөр өвдөх хандлага ихсэж байна.
Эрүүл мэндийн даатгалын газрын судалгаанаас харвал 2010онд
700н мянга гаруй байсан дискний өвчтөй өвчтөний тоо 5жилийн дараа 2015онд 860н
мянга гаруй хүн болж нэмэгдсэн байна.
Хүзүүний диск нь ерөнхийдөө смарт утас болон компьютерийн
хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой үүсч байгаа боловч өдөр тутмын амьдралын буруу зуршил, буруу хөдөлгөөнөөс болж хэнд ч гэсэн үүсэх магадлалтай тул анхааран болгоомжлох
хэрэгтэй.
Бидний хүзүүний яс шулуун биш С үсэгтэй төстөй хэлбэртэй байдаг.
Гаднаас ирэх доргилт, цочрол нь тархинд шууд нөлөө
үзүүлэхгүй байхаар нэгэн төрлийн зөөлөвчийн үүрэг гүйцэтгэж байхын тулд С үсэг шиг
хэлбэртэй юм.
Толгойгоо гудайлгах, тонгойх байдлаар удаан байх хөдөлгөөн хийх, эсвэл хүзүү муруй
хэлбэртэй болсон бол хүзүүний ясанд өгөгдөх ачаалал маш их болж, яс болон
булчин, холбоос зэрэгт өвчин аажим аажмаар үүсэх болно.
Тэгвэл ямар хүчин зүйлс хүзүүний диск үүсэх шалтгаан болдог вэ?
Ямар ямар буруу зуршил байдаг вэ?
Тэгвэл ямар хүчин зүйлс хүзүүний диск үүсэх шалтгаан болдог вэ?
Ямар ямар буруу зуршил байдаг вэ?
Амрах үедээ гэртээ тухлан доош харж хэвтээд ном унших юмуу, зурагт үздэг хүмүүс их байдаг.
Гэвч ийм
байдлаар удаан хэвтвэл хүзүүний эргэн тойронд байдаг булчингууд хатуурч
хүзүүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болдог.
Ялангуяа энэ
байрлал нь хүзүү төдийгүй мөрөнд хүртэл ачаалал өгдөг учраас нуруугаа тэнийлгэн
суугаад хараандаа тохируулж ном унших юмуу нотебүүк харах нь сайн.
Бас метро юмуу
автобусанд суухдаа хүмүүс ихэвчлэн толгойгоо гудайлган утсаа ширтэх болдог зуршил нь
хүзүүний диск үүсэх өндөр шалтгаан болох магадлалтай.
Тонгойж суух байрлал нь хүзүүнд ачаалал өгөн зөв суух үед хүлээн авдгаас
яг 6 дахин илүү ачаалал хүзүүнд өгдөг байна.
Үүнээс гадна өндөр дэр хэрэглэх нь бас хүзүүний
диск үүсэх шалтгаан тул болгоомжлох хэрэгтэй.
Энэ нь хүзүүний ясанд өөрчлөлт үүсгэн, булчин болон
холбоос зэргийг хурдан хөгшрүүлэх шалтгаан болдог. Дэрээ сонгохдоо хүзүүндээ таарч тохирсон, хэт өндөр биш аль болох намхан дэр сонгох нь чухал байдаг.
Бас карт түрийвч, хүнд зүүлт хүзүүнд зүүх нь хүзүүний диск үүсгэх шалтгаан болдог.
Хэт их аксесуар юмуу хүзүүндээ зүүдэг ажилчдын карт зэрэг
нь хүзүүний ясны хэсгийн булчинг хатуу болгож мэдрэлийн гаралтай хүзүүний
өвчнийг үүсгэж болох тул анхаарах хэрэгтэй.
Хүзүүний дисктэй болхоос сэргийлхийн тулд смарт утас
хэрэглэхдээ харааныхаа түвшинд тааруулж хэрэглэх зуршилтай болох нь сайн.
Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэмд смарт утас болон компьютер ер
хэрэглэхгүй байх нь бараг боломжгүй тул, болж өгвөл зөв байрлалаар хэрэглэх
дадалтай болох нь хамгийн чухал гэдгийг санах хэрэгтэй.
Удаан хэрэглэх бол доод тал нь нэг цагт нэг удаа
стретчинг хийх нь зүйтэй.
Хүзүүний диск үүсэх шалтгаан болон шинж тэмдэг,
эмчилгээний арга гэх мэт зүйлсийн талаар илүү тодорхой зөвлөгөө авах болон эмчилгээ
хийлгэхийг хүссэн хүмүүст Эрүүл мэндийн яамнаас итгэмжлэгдсэн үе мөчний мэргэжлийн
СиЭм эмнэлэг хэзээд зөвлөгөө өгөхөд бэлэн байна.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기