Мөрний булчин хальсны өвдөлтийн хам шинж, хэрхэн эмчлэх вэ?
Мөрний үе мөчний клиник
Мөрний булчин хальс өвдөлтийн
хам
шинжийг хэрхэн эмчлэх вэ?
Сайн байна уу.
Ёонгдонпу дүүрэгт байрлах мөрний эмчилгээг хамгийн сайн хийдэг гэдгээрээ нэрд гарсан үе мөчний мэргэжлийн СиЭм эмнэлэг байна.
Ёонгдонпу дүүрэгт байрлах мөрний эмчилгээг хамгийн сайн хийдэг гэдгээрээ нэрд гарсан үе мөчний мэргэжлийн СиЭм эмнэлэг байна.
Мөр болон шилэн хүзүүгээр хөших, хүзүү гоёотох зэрэг өвдөлтийг амьдралдаа нэг удаа ч гэсэн мэдэрч байсан байх.
Ихэвчлэн бид унтахдаа эвгүй хэвтсэнээс болоод хүзүү хөшиж гэж бодоод
өнгөрдөг. Гэвч өвдөлт зовиур удаан үргэлжилбэл “булчин хальс өвдөлтийн хам шинж” байж
болох магадлал өндөр байдаг.
Ажлын онцлогоосоо шалтгаалж монитор дэлгэц харж, компьютерын гар болон
маус их хэрэглэдэг хүмүүст ихэнхдээ үүсдэг эмгэг болно.
Булчин хальс өвдөлтийн хам шинж нь булчин болон
булчингийн хальсанд үүсэх эмгэг бөгөөд хүзүү болон мөрөнд ихэвчлэн
илэрдэг.
Ар дагз шилэн хүзүүгээр татах мэдрэмж төрж, хүзүү чилж
бадайрхад зүгээр нэг булчин хатуурч зангирснаас болж өвдөж байна гэдэг хүмүүс их бий. Хэрэв эмчлэхгүй даамжирвал толгой
өвддөг болох юмуу архаг өвчин болж тогтдог тул анхан шатны үед нь эмчилгээ сайн хийх нь чухал болно .
Булчингийн хэсэг байнга зангиран хатуурч, хуян бөөгнөрснөөр, тэр хэсэгт булчингийн хальс өвдөлтийн шинж тэмдэг үүсэх нь их байдаг.
Булчин хальс өвдөлтийн хам шинж эмчилгээний арга?
|
Мөр байнга өвдвөл үе мөчний мэргэжлийн эмнэлэгт үзүүлж тодорхой оношлуулсаны
дараа тохиромжтой эмчилгээг хийлгэж өвдөлтийг багасгаж эдгээх нь маш чухал.
Булчин хальс өвдөлтийн хам шинж нь мэс заслын бус аргаар хангалттай эдгэрэх боломжтой.
Эмчилгээний арга дотроос Өндөр давтамжтай долгионы эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг.
Эмчилгээний арга дотроос Өндөр давтамжтай долгионы эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг.
Мэдээж өвчтөний шинж тэмдгээс шалтгаалж тодорхой эмчилгээний
арга өөрчлөгдөж болно. Долгионоор цохиулж эмчлэх, гар массаж эмчилгээ, тариан
эмчилгээ, эмэн эмчилгээ зэргийг ээлжлэн хийх болдог.
Өндөр давтамжтай долгионы эмчилгээ гэдэг нь биеийн гадна талаас өвчтөй хэсэгт долгионыг дамжуулан цохиулах аргаар гэмтсэн эдийг нөхөн сэргээдэг
эмчилгээ бөгөөд, аюулгүй хүчтэй энергийг өвчтөй хэсэгт дамжуулж
өгсөнөөр өвдөлтийг багасган, эс эдийг сэргээж өгөх болдог.
Өндөр давтамжтай долгионы эмчилгээг 3- 5удаа дараалан хийлгэх
бөгөөд ерөнхийдөө долоо, долоо хонгийн зайтай хийх болдог.
Гадна талаас бие эрхтэнд эерэг нөлөөлтөй өндөр давтамжтай
долгионыг дамжуулж үйл ажиллагааг сэргээн өвчнийг багасган эдгээх арга учраас
онцын хүндрэл бараг үгүй, эмчилгээний цаг 15-20минут орчим богино тул
завгүй ажилчид ч хийлгэж болох эмчилгээний арга юм.
Булчин хальс өвдөлтийн хам шинжээс сэргийлхийн тулд
халуун, хүйтэн жин тавибал тустай.
Мөр маш их өвдөх тохиолдолд халуун жин тус болдог. 40 градус
орчим халуун усанд 10-15мин орчин суугаад дараа нь1минут орчим хүйтэн усанд орох
үйлдлийг давтан 2-3удаа хийвэл сайн.
Хөнгөхөн алхах, салхинд гарах зэрэг нь мөрний булчин
болон нурууны үений хөдөлгөөнд тус болдог.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기