Нурууны диск болон хөл бадайрах хоорондоо холбоотой юу?

Нуруу нугасны клиник                                                   СиЭм нэгдсэн эмнэлэг 


Нурууны диск болон хөл бадайрах хоорондоо холбоотой юу?




Сайн байна уу?
Олон цагаар ширээний ард суун ажил хийдэг хүмүүс нурууны диск  өвчнөөр өвдөх магадлал их байдаг.

Ер нь нас ахих тусам хүн бүрийн нуруу өвддөг байх гэж их бодоцгоодог.
Тиймээс ч Өвчнөө архагшуулаад дараа нь эмнэлэг хайх болдог. Хэрэв өвчин даамжирвал эмчлэх явц арга илүү төвөгтөй болох тул хөнгөн өвдөлт эхлэх үед үзүүлж анхан шатанд нь эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байна.



Нурууны диск гэж юу вэ?

Нуруу нугаламын хооронд диск гэж дуудагддаг мөгөөрсөн жийргэвч эд байдаг.
Энэ диск нь байх байрнаасаа мултран гарснаар бусад мэдрэлийн гаралтай өвдөлтийг үүсгэдэг.

Диск нь дотроо уургийн гаралтай цэлцгэр бөөмийг агуулдаг бөгөөд цэлцгэр бөөм нь чийглэг уян чанартай байж нуруу нугаламын хооронд зөөлөвчийн үүрэг гүйцэтгэдэг.

Гэвч нас нэмэгдэх болон гаднын цочроо доргилтоос болоод чийг нь багасан бөөм багасаж диск нь уян хатан чанараа алдан мөгөөрсөн жийргэвч нимгэрч, урагдалт үүсэн цэлцгэр бөөм нурууны сувагруу шахагдан бүлтийж мултран гараад эргэн тойрныхоо мэдрэлийг дарах болдог.



Нурууны диск үүсэх шалтгаан



Нурууны диск нь ихэвчлэн дегенератив элэгдлийн гаралтай бөгөөд нас ахих тусам аяандаа үүсдэг учраас нуруугаа их хөдөлгөх хэрэглэх спортоор хичээллэх юмуу хүнд зүйл өргөх, унах гэмтэх юмуу автомашины осолд өртөх, хөдөлгөөний буруу хэв зуршил гэх мэтээс болж үүсэх болдог.


Нурууны диск үүсвэл нуруу руу жирс жирс хатган өвдөж, нуруунаас эхлэн хөл рүү чилж бадайрах шинж тэмдэг үүсэх болдог.
Ялангуяа доош тонгойх юмуу сандал дээр удаан суухад өвдөлт ихсэн, бүсэлхийнээс доош хэсэг болон хөлийн хуруунуудын хүч сулрах зэрэг шинж тэмдэг үүсэх болдог.

Нурууны дисктэй болсон өвчтөнүүдэд хөлний бадайралт болон хөл өвдөх шинж хавсарч үүсэх тохиолдол их байдаг.


Мэдээж мэдрэл дарагдсан байрлалаас шалтгаалж өвдөлт өөр өөрөөр илрэх боловч нурууны өвдөлт болон хөл бадайралт хамтдаа илрэх тохиолдолд хурдан хугацаанд эмнэлэгт үзүүлж оношлогоо хийлгэх хэрэгтэй.



Манай СиЭм эмнэлэг нурууны дискээс болж хөл нь бадайран эмчлүүлж байгаа хүнээс өвчний түүхийг асууж, МРАй болон рентген зэрэг шинжилгээг хийн нягт нарийн оношлох болдог бөгөөд тохирох эмчилгээг хийх болдог .


Шинж тэмдэг нь хүндрээгүй анхан шатандаа байгаа бол мэдрэлийн тариа юмуу эм тариа, физик эмчилгээ зэрэг мэс заслын бус аргаар эмчилгээ хийхийг зөвлөж байна. Хэрвээ өвчин даамжран хүндэрсэн юмуу мэс заслын бус эмчилгээ олон удаа хийлгэсэн ч сайн эдгэрэхгүй байгаа бол мэс заслын бус эмчилгээ хийх болдог.



Си Эм эмнэлэг нь эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн үе мөчний эмнэлэг бөгөөд нурууны диск төдийгүй олон янзын үе мөч, сээр нурууны өвчний талаар үзэж оношлон эмчилгээ хийлгэхэд тусалж байна.
Хэрэв сонирхсон зүйл байвал хэзээд СиЭм эмнэлэгрүү холбогдоорой.



1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг







댓글