Нурууны диск болон Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал



Төстөй боловч ялгаатай өвчин 
Нурууны диск болон 
Мэдрэлийн сувгийн нарийсал гэж юу вэ?


Улсын шигшээ баг тамирчдыг эмчилдэг үе мөч, нуруу нугасны нарийн мэргэжлийн  СМ эмнэлэг
СМ эмнэлгийн блог хуудасны нэр



Өдөр бүр 10н цагаас дээш компютерын дэлгэц харж ажилладаг 50н настай “П” гэдэг хүний нуруу нь хөдлөх бүрдээ өвдөж “нурууны диск” байж магад хэмээн эмнэлэгт үзүүлжээ. Шинжилгээний хариугаар ‘мэдрэлийн сувгийн нарийсал’ тай гэж оношлогдсон байна.

Хүмүүс бүсэлхий нуруугаар өвдхөд ихэвчлэн нурууны диск гэж төсөөлдөг бөгөөд, тэр хэмжээгээр нурууны диск нь бараг бүх л насанд хүрсэн хүмүүст илэрдэг нийтлэг өвчин юм .
Гэвч нуруу өвдлөө гээд бүгд нурууны дисктэй болдог гэсэн үг биш.
Нурууны өвчин бидний мэдэхээс илүү олон төрлийн шалтгаан, өвчлөлттөй байдаг. Тиймээс оновчтой шинжилж оношлуулах хэрэгтэй.


Нурууны  диск  болон Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал 
Нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий = Нурууны диск



    Орчин үеийн түгээмэл өвчин ‘нурууны диск’

Ерөнхийдөө “нурууны диск” гэж хэлдэг өвчний эмнэлзүйн нэрийг “нугалам хоорондын ивэрхий” гэдэг.

Бүсэлхий нуруу нь 5н нугалам яснууд, тэдгээрийг холбож, даралт доргилтоос хамгаалах жийргэвч болох зөөлөн эд, нугаламын яс болон үе холбоосоор хамгаалагдсан нугас ба булчин шөрмөсүүдээс тогтдог.

Нурууны диск нь нас ахих, гаднын  хүчтэй доргилт, буруу суух, зогсох, хэт ачааллал өгөх зэргээс болж гэмтэл аван гадагшаа цүлхийн гарч нугасны хажууд буй мэдрэлийн сувгийг даран бүсэлхий нурууны өвчинг үүсгэдэг.
Тийнхүү Өгзөг, гуя, хөл дагаж өвдөх зэрэг мэдрэлийн эмгэгийг бий болгодог байна. Энэхүү өвчнийг нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий (нурууны диск) гэж нэрлэдэг. 

Үгийн тайлбар
(Radiating pain)   Суудлын мэдрэлийн үрэвсэл 
Цүлхийж гарсан диск нугасны мэдрэлийг дарж цочроон, тэрхүү мэдрэлийн зохицуулагч хэсэг өгзөг, гуя, хөл, хөлний ар хэсэгт өвчин зовиур үүсгэн хөдөлгөөний эмгэг үүсгэх.



Нурууны дискний өвчин, гол шинж тэмдэг ?




 

Ихэнх өвчтөнд тохиолддог нугалам хоорондын зөөлөн эдийн эвэрхий нь ямар нэгэн том жижиг гэмтэлтэй холбоотой байдаг гэж үздэг.
Гэмтэл нь хүнд зүйл өргөх үед нурууны хэсэгт түг хэмээн дуугарах мэдрэмж төрхөд болон нуруугаа бөхийлгөх үед юм орсон юм шиг мэдрэмж төрөх  тохиолдолд хамгийн их бөгөөд ийм гаднын гэмтлээ санахгүй ч үе байдаг.

Хамгийн Гол шинж нь Бүсэлхий нуруугаар өвдөх болон доод мөчийн өвдөлт

Биеэ хөдөлгөх юмуу, байрлалаа өөрчилж солих, нуруугаа бөхийлгөхөд өвдөлт хэт их болж нуруугаа дагаад түнх хүртэл хамарч өвдөн зовиурлах ч болно.
Ялангуяа диск нь цүлхийж гараад мэдрэлээ маш хүчтэй дарах тохиолдолд нуруунаас гуя, өвдөг, хөлийн хуруу хүртэл доошилж бадайрч өвдөн, тэвчхийн аргагүй зовиур ч бий болдог.

Нурууны дискийн гэмтлээс болоод хөл мэдээ алдаж саажих тохиолдол ч байдаг тул аль болох хурдан мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүүлэх нь маш чухал.



     Нурууны диск үүсэх шалтгаан ?



              

-          Нас ахих тусам үүсэх ясны сийрэгжилт болон нугаламын суулт
-          Авто осол болон унаж бэртэх гэмтэлтэй холбоотой гаднын цочрол нөлөө
-          Буруу суух болон амьдралын буруу хэв зуршил

-          Байнга хүнд зүйл өргөх гэх мэт


Нурууны дискийг оношлох арга?


Нурууны дискийг эмчлэх арга?

Нурууны дисктэй гээд заавал мэс засал хийлгэхгүй.

Ихэвчлэн нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхийнээс үүдэлтэй бүсэлхий нурууны өвдөлт нь эмчилгээний аргаас гадна цаг хугацааны явцад аяандаа эдгэрэх тохиолдол их байдаг.

Нөхөн сэргээх эмчилгээний аргуудад, үрэвсэлийн эм хэрэглэх, физик эмчилгээ тариан эмчилгээ, хөдөлгөөн засах эмчилгээ зэрэг ордог.

Ихэвчлэн өвчтнүүд өвдөгний үеийг бага зэрэг нугалж тонгойж эвхэрэх байрлал хамгийн эвтэйхэн байдаг гэдэг тул хажуу тийш хараад өгзөг болон өвдөгөө нугалж хөлөндөө дэр хавчуулаад хэвтэх нь өвчтөнд тус дэм болдог. Өвчний шинж тэмдэг сайжрах тусам нурууны болон өгзөгний булчинг чангалах дасгал эмчилгээ ч гэсэн хамт хийх хэрэгтэй.

Тиймээс өвчтнүүд мэс заслын бус, нөхөн сэргээх эмчилгээг үр дүнтэй хийлгэхийн тулд зөв тодорхой оношлуулж, тухайн өвчтөнд тохирсон, заавар зөвлөгөө өгч чадах мэргэжлийн эмнэлэг сонгон эмчлүүлэх нь зөв.

Key point!

Нөхөн сэргээх эмчилгээ хийгээд ч өвчин хэвээр байвал Мэс заслын талаар бодож үзэх хэрэгтэй.

Хангалттай нөхөн сэргээх эмчилгээ хийсэн ч тэвчхийн аргагүй өвдөж, бие засахад хүндрэлтэй байх юмуу доод мөч саажих шинж илэрвэл мэргэжилтэн эмчийн шийдвэрийн дагуу мэс заслын талаар бодолцох хэрэгтэй.

Нурууны дискний мэс заслаар “цүлхийж гарсан диск мэдрэлийг дарж цочроон өвтгөх болон булчингийн сулрал үүсгэх шинж тэмдгийг зогсоох” эмчилгээний зорилготой.
Нурууны гэмтэл согог, хугаралтай холбогдсон нээлттэй болон үе мөчний дуранг хэрэглэх мэс заслын аргууд байдаг.

Үе мөчийн дурангын мэс засал нь дуранг бичил зүсэлт хийн оруулж дэлгэцээр харан мэдрэлийн сувгийг дарж байгаа цүлхийж гарсан дискийг тайрч цэгцлэн мэдрэлийг чөлөөлж өгдөг мэс засал юм.

Хамгийн чухал нь өвчтний биеийн байдалд тохирсон эмчилгээний аргыг сонгох явдал бөгөөд ялангуяа нурууны мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээний төлөвлөгөө болон хөдөлгөөн засалч эмчийн зөвлөгөө заавар хэрэгтэй болдог.

Нурууны дисктэй болохоос урьдчилан сэргийлэх арга?


-          Нурууны өвчнөөс сэргийлэхийн тулд ‘Булчин чангалах дасгал хөдөлгөөн’ хийх
-          Аль болох нуруунд ачаалал өгөхгүй, хүнд зүйл өргөхгүй байх
-          Сандал дээр суух үедээ буруу суух эсвэл хөлөө ачиж суухгүй байх
-          Унтахдаа хажуу тийш харж хэвтэх



          Нурууны булчинг хөгжүүлэх 3н төрлийн дасгал


Дасгалын талаар мэдхийг хүсвэл клик дарна уу.

Мэдрэлийн сувгийн нарийсал
Spinal stenosis

         Мэдрэлийн суваг нарийсан бүсэлхий нуруунд мэдрэлийн гаралтай эмгэг  хам  шинж  үүсгэдэг. 
Бүсэлхий нуруугаар өвдөх, гуя, хөлний ар хэсгээр өвдөх, бадайрах нь  нурууны дискийн өвчнөөс ялгаатай тал нь юм.


Мэдрэлийн суваг нарийсах шалтгаан?


  
Зарим тохиолдолд төрөлхийн гаралтай мэдрэлийн сувгийн нарийсал байдаг боловч нас ахихтай холбогдсон бүтцийн өөрчлөлт гол шалтгаан нь болдог.
Ихэвчлэн 30наснаас эхлэн нурууны яс болон шөрмөс булчингийн бүтцэд өөрчлөлт орсноос үүдэн мэдрэлийн суваг нарийсдаг.




Мэдрэлийн Сувгийн нарийсал 
өвчний гол шинж тэмдэг?
Бага зэрэг алхсан ч хөл өвдөн суух амрах үйлдэл давтагдана.
Амарч, тайван байвал өвчний шинж сайжрах байдалтай болдог.
Нуруугаа тэнийлгэхэд нуруу бүсэлхий хүчтэй өвдөж 
Өөрийн мэдэлгүй биеэ урагш бөхийлгон тонгойх болдог. 
Ихэвчлэн өгзөг гуя хөлний ар талаар бадайрах мэдрэмж илэрдэг. Сувгийн нарийсал хэт даамжирвал мэдэрхүйн, ба хөдөлгөөний эмгэг үүсэж бие засхад ч асуудалтай болдог .


Мэдрэлийн Сувгийн нарийсалыг өвчний шинж тэмдгээр оношилж болох боловч 
СТ болон MRI мэтчилэн дүрс оношилгооны шинжилгээнүүдийг хийж шаардлагатай.



Мэдрэлийн сувгийн нарийсал түүнийг эмчлэх арга ?

Эмчилгээний арга нь тухайн өвчтөний биеийн байдлаас шалтгаална. 
Мэдрэлийн сувгийн нарийсалтай өвчтөнүүд ихэвчлэн 
Нөхөн сэргээх эмчилгээ → мэс ажилбар→ мэс засал гэсэн шат дараалалтай эмчлүүлдэг. 
Нурууны дисктэй адил өдөр тутмын амьдралд төвөг саад үүсгээгүй бол мэс заслыг зөвлөдөггүй. 

1. Нөхөн сэргээх эмчилгээ 
Эхлээд нөхөн сэргээх эмчилгээг эхэлнэ. Эм тариан эмчилгээ, үрэвсэлийн эм, булчин суллах бэлдмэл, массаж бариа засал, физик эмчилгээ, тулгуур бэхэлгээний бүс зэргийг хэрэглэнэ. 
Ийм нөхөн сэргээх эмчилгээ хийгдсэн ч өвчний өвдөлт зовиур сайжрахгүй бол мэс заслын эмчилгээг бодолцох хэрэгтэй. 

2. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд ч зовиур хэвээр байвал “мэс заслын эмчилгээг" хийх болно. 
Нэхөн сэргээх эмчилгээгээр эдгэрч сайжрахгүй, доод мөчинд саажилт үүсэх , захын мэдрэлд гэмтэл учруулан, өдөр тутмын амьдралд саад нөлөө үзүүлж байвал мэс заслын талаар бодолцож үзэх хэрэгтэй. 
Хагалгаа хийснээр мэдрэлийн сувгийг хэвэнд нь оруулж мэдрэлийг чөлөөлж өгдөг.

Мэдрэлийн сувгийн нарийсал ба сэргийлэх арга


-          Булчингийн дасгал хөдөлгөөн, дугуй унах, усанд орох, аэробек хийх
-          Үргэлж зөв суух хэвшилтэй болох, хөлөө ачих, бөхийж суухаас зайлсхийх
-          Тамхи татхыг хориглох
-          Хэвийн жин тогтмол барих, таргалалт нуруунд ачаалал өгөх магадлалтай
-          Хангалттай Витамин D хэрэглэх



Нурууны диск болон мэдрэлийн сувгийн нарийсал 


Нурууны диск
Мэдрэлийн сувгийн нарийсал
Нас
Ихэвчлэн 20наснаас дээш
Ихэвчлэн 50наснаас дээш
Өвчний тайлбар
Зөөлөн эд цүлхийж гарч мэдрэл дарснаас үүсэх цочрол болон үрэвсэл
- Төрөлхийн сувгийн нарийсал
- Олдмол
Нас ахихтай холбогдсон сувгийн нарийсал
Нас ахих тусам үе мөч юмуу шөрмөс томорч, хатууран хэрэгцээгүй яс ургаж мэдрэлийн суваг нарийсах (ихэнхдээ хамааралтай)
Үүсэх шалтгаан
Гаднын нөлөөтөй гэмтэл, буруу суух зуршил гэх мэт
Нас ахихтай холбогдсон ясны бүтцийн өөрчлөлт
 Нийтлэг тал : нуруу өвдөх болон хөл бадайрах



Оншлох  арга
Нурууны диск болон мэдрэлийн сувгийн нарийсал
Ялгаа нь хөл доголох шинж тэмдэг:
Сувгийн нарийсалтай хүн суух үед өвдөлт нь багасаж алхах л юм бол хөл нь өвдөх давталттай хөдөлгөөний эмгэгтэй болдог.

Гэхдээ зөвхөн өвдөж буй шинж тэмдгийг нь сонсоод нурууны дисктэй юу эсвэл мэдрэлийн сувгийн нарийсалтай байна уу гэдгийг ялгах нь хялбар биш бөгөөд мэргэжилтэн эмчийн оновчтой зөв оношилгоо дүгнэлт маш чухал.
SLR тест
Хэвтээ байдалд хөлийг эгц өргөж нугалах аргаар нурууны дисктэй байгаа эсэхийг шалгаж үнэлэх тест
Хөл 45-60 градусаас дээш өргөгдөхгүй ба өгзөг гуя хөлийг өргөхөд таталдаж өвддөг
Өвдөлт мэдрэхгүй
70 градусаас дээш өргөж чадна
Эмчилгээний арга
Нуруу нугасны өвчтөй хүмүүс ихэвчлэн дараах
нөхөн сэргээх эмчилгээ мэс ажилбар мэс засал
гэсэн шат дараалалтай эмчлүүлнэ.
Нуруу нугасны хамгийн жижиг зүсэлттэй мэс засал гэж юу вэ?
10мм- ээс хэтрэхгүй аль болох хамгийн жижиг зүсэлт хийж бичил дурангаар томруулан нарийсалттай хэсгийн зайг өргөсгөх юмуу цүлхийсэн дискийг зүсэлт хийн авах мэс заслын арга .  
Амралтын өдөр мэс засал хийлгээд эмнэлэгээс гарч болох хэмжээний хурдан эдгэрдэг давуу талтай.



Нурууны диск болон мэдрэлийн сувгийн нарийсал нь бүсэлхий нурууны хэсгээр  өвддөг нийтлэг шинж илэрдэг өвчин боловч тодорхой харж ажиглавал уг шалтаг болон шинж тэмдгээрээ ялгаатай гэдгийг мэдэх хэрэгтэй.
Хэрэв нуруу байнга өвдвөл нарийвчилсан шинжилгээ хийлгэн өвчнөө оношлуулж даамжруулахгүй эмчлүүлэн эдгээх шаардлагатай.





Манай СМ эмнэлэг нь 1949онд байгуулагдсанаасаа хойш 70 жил хэмээх хугацаанд өвчтөний төлөөх шудрага эмчилгээ, дээд зэргийн чанартай, үр дүнтэй эмчилгээний аргыг хэзээд зорилтоо болгож үе мөч, ясны бүтцийн гаралтай өвчний талаар судлагаа болон эмчилгээний дэвшилтэт аргыг тууштай эрэн хайсаар, түүний үр дүнд Солонгос улсдаа гарамгай, тэргүүний, туршлагатай үе мөчний мэргэшсэн эмнэлэг гэж үнэлэгдэж байна.
СМ эмнэлэгт итгэн үйлчлүүлж буй та бүхэнд баярлалаа.

“ Зөвхөн эмчлэх ур чадвар, эмчилгээниий үр дүнг эрхэмлэн та бүхэнд үйлчлэх болно”.







СМ эмнэлэг дээр Спортын гаралтай бэртэл гэмтлийг эмчилдэг ур чадвар, туршлагатай эмч мэргэжилтнүүд 1:1 хэлбэрээр зөвлөгөө өгч үзлэг, эмчилгээ хийдэг.
Тухайн Өвчтний өвчинд тохируулан хамгийн тохиромжтой эмчилгээний арга барилыг сонгохыг чухалчилдаг.

Спортын анагаах эмчилгээний чухал төв болсон СМ эмнэлэг маань онцгойлон тамирчдад зориулсан нуруу нугас, үе мөчний өвчнийг оншлон эмчилж, нөхөн сэргээх эмчилгээнүүдийг үр дүнтэй хийж байна.  

СМ эмнэлэг нь яс, үе мөчний олон төрлийн өвчинг оновчтой зөв оншилж, эмчлэхийн төлөө орчин үеийн дэвшилтэт технологи төхөөрөмж бүхий орчин нөхцөлийг бүрэлдүүлэн ажиллаж байна.




СМ эмнэлгийн сээр нуруу нугасны төв




Зүүн талаас СМ эмнэлгийн Сээр нуруу нугасны мэс заслын төвийн мэргэжилтэн эмч
( бичил зүсэлттэй нуруу нугасны дурангын мэсалч )
СМ эмнэлэг Сээр нуруу нугасны мэс заслын төвийн мэргэжилтэн эмч Ким Жин Хёг
(Нурууны диск, нугасны нөхөн сэргээх хагалгаа)
СМ эмнэлэг Сээр нуруу нугасны мэс заслын төвийн Ан жүн хён мэргэжилтэн эмч

(хүзүү, нурууны диск болон сувгийн нарийсал, нугасны мэс ажилбар)

Мэс заслын эмчилгээ болон мэс заслын бус эмчилгээний арвин их туршлагатай
СМ эмнэлгийн Сээр Нуруу нугасны төв

СМ эмнэлгийн нуруу нугасны төв нь Мэс заслын бус нурууны эмчилгээнээс эхлэн зүсэлт болон бичил зүсэлттэй нуруу нугасны мэс заслыг хамруулан, салбартаа дадлагжсан туршлагатай мэргэжилтэн эмч ажилчидтай.

Манай улсын Анагаахын их сургуулийн резидент бэлтгэх сургалтыг удирддаг мэргэжилтэнгүүдээс бүрдсэн нуруу нугасны төв нь 200гаруй нуруу нугасны эрдэм шинжилгээний илтгэл тавьж, анагаахын мэргэжлийн сургуулийн сурах бичгүүдийг бичиж эмхтгэсэн ур чадвартай олон эмчтэй.

Та бүхэн итгэлтэй, үр дүнтэй, сэтгэл хангалуун эмчлүүлэх нь бидний чухал зорилт эрмэлзэл юм. Тиймээс та бүхэн Мэс заслын бус эмчилгээ ба мэс ажилбараас эхлээд бичил зүсэлттэй нурууны дурангийн мэс засал мөн нээлтэй хийгдэх нурууны муруйлтын эмгэг засах мэс засал гэх мэтчилэн бүхий л нуруу нугасны өвчинг чадвартай эмчлэх СМ эмнэлгийг сонгоосой гэж хүсэж байна.





Анагаахын төв СМ эмнэлэг

Өвчтөнийг нэн тэргүүнд тавьж бүх хүч чадвараа дайчлан
 үе мөч нуруу нугасны өвчинг эмчлэгч

Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн 

Үе мөч нуруу нугасны СМ эмнэлэг

Та бүхэнд эрүүл энхийг хүсье. 



1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :

3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг 

댓글