Гар, мөр өвдөх нь хүзүүний дискийн эмгэгтэй үед үүсэх зовиур?
Гар,
мөр өвдөх нь хүзүүний дискийн үед үүсэх зовиур мөнүү?
Өдөрт 8-9цагаас дээш байнга компьютер болон ухаалаг утас
хэрэглэснээр мөр хүзүү нь өвдөж зовиурладаг оффисийн ажилчид их байдаг.
Мөрнөөс эхлээд хүзүү чилж бадайрч, толгой хүртэл өвдөн
зовиурлах болдог.
Заримдаа массаж юмуу физик эмчилгээ хийлгэвэл өвчин нь
эдгэрч, эрс сайжрах мэт болдог ч хэсэг хугацааны дараа дахин давтагдан өвдөж энэхүү процесс давтагдах болдог.
Сүүлдээ маш их өвдөн зовиурлаж компьютерийн маус
барихад ч хэцүү болж гар нь бадайрч таталдах болсон үедээ эмнэлэгт ирж үзүүлэх болцгоодог.
Эмчид үзүүлж МРАй болон бусад шинжилгээ хийлгэхэд ихэнхдээ хүзүүний
нугалам хоорондын мөгөөрсөн эдийн мултрал (хүзүүний диск) гэж оношлуулах тохиолдол
бий.
Ийнхүү заримдаа ердөө л мөрний булчин зангираад өвдөж байна
гэж бодож байсан хүмүүс хүзүүний диск гэж оношлогдох болдог.
СМ эмнэлгийн Гэмтэл согог мэс заслын мэргэжилтэн доктор (мөр тохой/ дээд мөчдийн үе)
Мөр
өвдхөд хүзүүний диск гэж үү?
Олон хүмүүс биеийн ямар нэг хэсэгтээ өвчин мэдэрвэл, яг
тэр хэсэгт л асуудал үүсэж өвчин бий болжээ гэж бодох нь амархан байдаг ч, өвдөж
байгаа хэсэгтэй ямар ч хамаагүй өөр өвчин үүссэн байж болдог.
Мөр
өвдөж байгаа ч хүзүүний диск ...тэр шалтгаан нь?
Хүзүү нь 7ширхэг нугалам яснаас бүтдэг. Энэ нугалам ясны
завсраар 8н хос мэдрэлийн судал дайран өнгөрч, энэ дундаас доод талын 4н хос
нь хүзүүний яснаас мөр болон шуу тохой, гарын хуруутай холбогддог.
Хүзүүний хооронд байдаг цагираг хэлбэртэй нугалам
хоорондын зөөлөн эд диск нь өөрийн байрнаасаа мултран гарч энэ мэдрэлийн судлуудыг
дарах болдог бөгөөд, мэдрэлтэй холбогдсон мөр болон гар, шуу гарын хуруу зэрэг
нь бадайрч өвдөх болдог. Ийнхүү мэдрэлийн судал хүзүүний дискэнд дарагдсан
тохиолдолд мөр болон далны ясанд өвчин үүсдэг учраас мөрний өвчин гэж буруу
ойлгох нь амархан.
Мөрний
өвчин болон хүзүүний диск, яаж ялгах вэ?
Эхлээд, өвдөж буй хэсэг
байрлал нь өөр өөр байдаг.
Хүзүүнээс эхлээд далны яс, мөр, гар хүртэл өвдөх болон
бадайрах шинж тэмдэг илэрвэл, хүзүүний диск байх магадлал өндөр байдаг.
Хүзүүнд өвчин байхгүй мөрнөөс бугалганы яс хүртэл өвчтөй
байвал, хөлдүү мөрний өвчинтөй адил мөрний өвчин байх магадлал өндөр. Өөрөөр
хэлбэл мөрний өвчнөөс болоод үүсдэг
өвдөлт нь тохойноос доошилж өвддөггүй онцлог талтай.
Хоёрт, Мөрөө хөдөлгөхөд өвчин байгаа
эсэхийг шалгах хэрэгтэй.
4Хүзүүний диск
Мөрний хөдөлгөөнөөс хамаарахгүй үргэлж бадайрах шинж тэмдэгээр
онцлоготой.
Эсрэгээрээ хүзүүний хөдөлгөөнөөс шалтгаалж бадайрах шинж
тэмдэг улам нэмэгдэх болдог. (Бадайрах хэсэг: хүзүүнээс гар хүртэл)
4Мөрний өвчин
Хөдөлгөөний далайцад хязгаарлалт орно. Хөдөлгөөнтөй
холбогдсон өвдөлт зовиур үүсдэг онцлоготой.
(Өвдөж буй хэсэг: Мөрнөөс тохой, бугалганы яс хүртэл )
Эцэст нь нарийн тодорхой оншилж байж, дараа нь эмчилгээний
аргыг шийдэх ёстой.
Яарч өөрийгөө оношлох зохисгүй бөгөөд ойрхон гэмтлийн мэс
заслын эмнэлэгт үзүүлж өвчний голомтыг илрүүлэх нь чухал юм.
Мөрний
өвчин болон хүзүүний дискний өвчинг өөрсдөө нягталж шалгах арга
Шинж тэмдэг
|
Хүзүүний өвчин
|
Мөрний өвчин
|
Мөрний хөдөлгөөнөөс шалтгаалж зовиур нэмэгддэг.
|
Х
|
О
|
Өвчин болон бадайрах шинж тэмдэг тохой хүртэл доошлон
тархана.
|
О
|
Х
|
Хүзүүгээ арагш гэдийлгэвэл гарын хуруу хүртэл бадайрах
шинж тэмдэг илэрч өвдөлт зовиур нь нэмэгдэнэ.
|
О
|
Х
|
Мөрний далайц хөдөлгөөнд хязгаарлалт ордог.
|
Х
|
О
|
Дээр дурдсантай адил хүзүүний дискийг энгийн мөрний өвчин
юмуу мөрний булчингийн гэмтэл гэж андуурах үед буруу эмчилгээ хийлгэх тохиолдол
ч үүсч болох талтай.
Гэвч хүзүүний дискийг эмчлэхийг хойшлуулж орхигдуулбал мэдрэл гэмтэж хүзүүний булчингийн хүч сулрах юмуу саажилт бий болох тохиолдол ч байдаг тул анхан шатанд нь оношлон эмчлэх нь чухал.
Гэвч хүзүүний дискийг эмчлэхийг хойшлуулж орхигдуулбал мэдрэл гэмтэж хүзүүний булчингийн хүч сулрах юмуу саажилт бий болох тохиолдол ч байдаг тул анхан шатанд нь оношлон эмчлэх нь чухал.
Оношлогооны аргаар Рентген зураг болон МРАй гэх мэт дүрс оношлогооны шинжилгээг нэн
тэргүүнд хийдэг бөгөөд хүзүүний дискийг анхан шатанд нь эм тариа, физик
эмчилгээ, хөдөлгөөн засал зэрэг нөхөн сэргээх аргаар эмчилж болдог.
Гэвч нөхөн сэргээх эмчилгээний арга хэрэглээд ч өвчин
зовиур үргэлжлэх юмуу өвчин нь гайгүй болоод дахиад байвал мэс заслын бус аргыг
хэрэглэж үзэх хэрэгтэй.
Мэс заслын бус эмчилгээний арганд мэдрэлийн пластик мэс ажилбар болон,
өндөр давтамжит долгионы пластик мэс ажилбар байдаг бөгөөд чихрийн шижин,
даралт ихсэх зэрэг өвчтөй хүмүүс, өндөр настанууд ч хүндрэлгүй хийлгэж болох
онцлог давуу талтай.
Гэхдээ мэс засал хэрэгтэй өвчтөн байсан ч мэс заслын бус
арга хэрэглэн цаг хугацаа болон зардал үрж мэс заслыг хойшлуулах нь эмчилгээний сайн үр дүн
гарахгүй байх магадлалтай болгодог.
Тиймээс хүзүүний дискийн эмчилгээний явцын талаар зөвлөгөө
шийдвэр гаргах мэргэжлийн эмчийн ур чадвараас шалтгаалж эмчилгээний үр дүнд
өөрчлөлт гардаг бөгөөд, өвчтөний хувьд нарийн шинжилгээ болон оношлгоо хийж
өгөх эмчтэй уулзах нь чухал юм.
Хүзүүний
дискээс сэргийлэх боломжтой?
Тиймээ. Хүзүүний
диск хэмээх өвчнөөс амьдралын буруу хэв зуршлаа өөрчилснөөр мөн байнгын
арчилгаа хяналт тависнаар хангалттай сэргийлэх боломжтой.
Дараах өдөр
тутмын амьдралын зааврыг дагаж, өөртөө буруу зуршил байгаа эсэхийг шалгаад, цаашдаа өөрчилж дагавал хүзүүний дискээс сэргийлж чадна.
1. Удаан хугацаагаар суухаа багасгана.
2. Компьютер дээр ажиллахдаа дэлгэц болон үсгийг томруулж,
компьютерээс тодорхой зайтай ажиллан маус болон компьютерийн гарыг биедээ ойр
байрлуулах.
3. 2 гараа арагш татан гараа зөрүүлэн атгаад хүзүүгээ аажмаар эргүүлж хөдөлгөх дасгал тогтмол хийх.
4. Ажлаа дууссаны дараа хүзүү болон мөрнийхөө хөшсөн булчинг
зөөллөж хэвших.
5. Унтах үедээ, хүзүүгээ С хэлбэртэй байрлахаар дэрээ
тааруулж, ар дагзаа биш хүзүүний доод хэсгийг тулхаар дэрээ хэрэглэж зурших.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기