Ревматизмын гаралтай үе мөчний өвчин




 Шалтгаан нь тодорхойгүй 
Ревматист үений үрэвсэл 
 өвчинг эмчлэх эмчилгээний арга?


Үе мөч нь бидний биеийг хөдөлгөж байдаг үүрэгтэй маш чухал тулгуур эрхтний тогтолцоо болно. 
Магадгүй гар хурууны үзүүр юмуу хурууны үенд өвдөлт мэдрэгдэн хөшиж хатуурч эсвэл хавагнаж байвал Ревматист үений өвчин байх магадлал өндөр байдаг.
Хараахан юунаас үүсэж өвчилдөг болох шалтгаан нь тодорхойгүй байдаг ч Анагаах ухаанд “Ревматист үе мөчний үрэвсэл” нь өөрийн дархлааны өвчний нэг гэж үздэг.



Гар хурууны ‘үе’ээр өвдөж зовиурлавал, ревматист үе мөчний үрэвсэл гэж сэжиглэх хэрэгтэй!

Гар хурууны үзүүр юмуу эсвэл  хурууны үеэр онцгойлон өвдвөл ревматист үений үрэвсэл байх магадлал өндөр байдаг. Ревматист үений үрэвсэл нь үе мөчийг хучсан шар усны үений хүүдийнд үрэвсэл үүсч, дархлааны системд өөрчлөлт орсноор үүсдэг өвчин бөгөөд гарын хурууны гурван үе дотроос хамгийн сүүлийн үеийг хасан 2 болон 3 дахь үенд ихэвчлэн үүсдэг эмгэг.

(Ревматист үений үрэвсэл нь ихэнхдээ үе мөчинд хаван, ихээхэн хэмжээний өвдөлт зовиур, үе хөших зэрэг эмгэг шинж бий болгодог төдийгүй үений ямар ч хэсэгт үүсч болох онцлогтой.)

<Өөрийн дархлааны өвчин?

Өвчтөний үе мөчинд хэвийн бус дархлааны урвал явагдаж өөрөө өөрийнхөө эд эрхтэнд хортой нөлөө үзүүлхийг хэлнэ.

Ихэнхдээ дархлааны систем нь биеийн гаднаас  орж ирэх бактери, вирусыг устгаж байх үүрэгтэй бөгөөд өөрийн биеийн эд эсийг хамгаалж байдаг.  Гэтэл дархлааны систем тэнцвэр алдагдах юмуу гэмтсэнээр эсрэгээр өөрийн эс,эд эрхтэнрүү дайрч, үрэвсэл болон холбогч эдийн эмгэг өвчин үүсгэх болдог.

Ревматист үений үрэвслийг эмчлэх нь төвөгтөй, бүрэн эдгэрэх нь хэцүү  бөгөөд маш их зовиуртай өвдөлт үүсгэн үе хөших болдог.
Өвчин үеийг гэмтээж хэлбэрт өөрчлөлт орж эхэлвэл эргэж буцаан эмчлэх маш төвөгтөй болох тул аль болох анхан шатны үед нь илрүүлж эмчилгээ хийлгэх нь маш чухал байдаг.  Өвчин даамжрах тусам хөдөлмөрийн чадвар буурч, амьдралд оролцох чадвар буурснаар идэвх ч багас ч хөдөлгөөний дутагдал ч үүсэн зовиур, өвдөлт нэмэгддэг.

Залуучууд, ялангуяа эмэгтэйчүүд өвчлөх эрсдэл өндөр байдаг. 
Үе мөчний үрэвсэл нь өндөр настай хүмүүс юмуу үеээ  хэт их хэрэглэдэг хүмүүст үүсдэг гэж бодох нь хялбар боловч үнэндээ ревматист үений үрэвсэл нь настай хамааралгүй үүсч, нас харьцангуй залуу 30-40насны үед ч их илэрдэг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өвчлөх  харьцаа нь 1:3 байх хэмжээний эмэгтэйчүүд илүү өвчилдөг гэсэн практик судлагаа бий. 



Ревматизмын гаралтай үе мөчний үрэвсэл өвчний шинж тэмдэг

Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь гарын хуруу болон гарын бугуй, хөлийн шагайн үенд халуу оргих, хавагнах, хөших бадайрах зэргээр илэрдэг.

Өглөөгүүр ихэвчлэн үе мөч янгинах, хөшиж хатуурах “өглөөний хөшингө“ бий болдог.
Ихэвчлэн гарын хурууны 2дахь үе дээр шинж тэмдэг илрэнэ. Гэхдээ ийм шинж тэмдэг бараг байхгүй өвчтөн ч цөөхөн байдаг.

“Өглөөгүүр хөшиж янгинан өвдөх шинж”

Өглөө эрт босоход үе хөшиж хатуурч, гар болон хөлний үеийг хөдөлгөх хэцүү зовиуртай болох шинж тэмдгийг хэлдэг.
Энэ шинж тэмдэг ихэнхдээ 30минутаас 1цаг орчим үргэлжлээд, ид хөдөлгөөнтөй байх өдрийн цагаар өвдөхгүй болдог хувирамтгай онцлог талтай.
Хэрэв шинж тэмдэг 1 цагаас илүү үргэлжилбэл ревматизмын гаралтай үе мөчний өвчин гэж үзэх хэрэгтэй.

Өвчний анхан шатанд ядрах, булчин өвдөх, бүх бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаад хэдэн долоо хоног, хэдэн сарын дараа үе мөчинд зовиур шилжиж өвчин илрэх болдог .Хүндэрсэн үедээ үенд идээтэй адил ус дүүрэх хам шинж үүсдэг.




Ревматизмын гаралтай үе мөчний өвчнөөс сэргийлэх арга?
Энэхүү өвчнийг эрт оношлох нь маш чухал
Эмчийн үзлэг эмчилгээний дараа цусны нарийвчилсан шинжилгээнүүд хийх хэрэгтэй.

Ревматист үений өвчний хувьд хамгийн чухал нь анхан шатны оношлогоо байдаг. Өөрийн дархлааны өвчин тул шалтгаан нь тодорхойгүй байдаг бөгөөд бүрэн эдгэрэх гэсэн ойлголт байдаггүй өвчин юм. Тиймээс сэргийлэх төдийгүй өвчилсөн бол тохирсон эмчилгээг хийлгэж үе мөч илүү гэмтэж үрэвсэн даамжрахгүй  байхаар гам арчилгаа хийх нь нэн чухалд тооцогддог.

4Ревматист үений үрэвслээс сэргийлхийн тулд тамхи татахгүй байх, биеийн жинд хяналт тавих хэрэгтэй.
4Дасгал хөдөлгөөнийг үе хөшиж хатуурахаас сэргийлэх үүднээс хийж байгаа болхоос эмчилгээний зорилгоор хийдэггүй.
Тохирсон дасгал хөдөлгөөнөөр өвчин хоёр дахь үедээ даамжирхаас сэргийлэх боломжтой.
4Ясныхаа эрүүл мэндийн төлөө нарны туяанд байнга         гарах нь тус болдог.
4Биед байгаа үрэвслийг устгах антиоксидант үр шимтэй жимс, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдхүүн хэрэглэх нь чухал юм. (Антиоксидант нь хүний биед хуримтлагдсан чѳлѳѳт радикалуудыг устгаж, дархлааны системийг дэмжиж ажилладаг бөгөөд биед хортой эсийг устган хорт хавдраас сэргийлж, эрүүл эд эсийг сэргээн идэвхжүүлж байдаг. С, Е витаминд арвин агуулагдсан байдаг.)
4Өдөр тутам буйлны үрэвсэл үүсхээс сэргийлж амны хөндийн ариун цэвэрт анхаарал хэрэгтэй. Буйлны үрэвсэл үүсгэдэг амны хөндийн бактери цусанд орж үений эдэд нэвтрэн ороод ревматист үений үрэвсэл үүсгэдэг гэсэн тайлан судалгаа их байдаг.




Ревматист үений үрэвслийг 
Үр дүнтэй эмчлэх арга ?

Ревматист үений үрэвслийг эмчлэх “эм тариан эмчилгээ"ний арга болон "физик эмчилгээ"ний арга байдаг.
Эм тариан эмчилгээ нь шинж тэмдгийг үр дүнтэй эдгээх, үрэвслийн явцыг багасгах зорилготой бөгөөд дархлааны эсийг тэнцвэржүүлж байдаг эм тариа болох ревматизмын эсрэг эм, Стройд, үрэвсэлийн эсрэг биологийн гаралтай эм, үрэвсэл багасгах зэрэг эмнүүдийг нийтлэг хэрэглэдэг.

Хэрэв эмэн эмчилгээ хийлгээд ч сайн эдгэрэхгүй үе мөч нь үргэлж хавагнан өвдөж байвал мэс засал хийх хэрэгтэй тохиолдол ч байдаг.
Ревматизмын гаралтай үе мөчний үрэвслийг анхан шатанд нь илрүүлэн эмчилвэл эмчилгээний үр дүн илүү сайн гардаг.


СиЭм эмнэлгийн гэмтэл согог заслын мэргэжилтэн Ким Жонг Со доктор эмчийн зөвлөгөө

Ревматист үений өвчин нь шалтгаангүй үүсдэг өөрийн дархлааны өвчин юм. 
Ревматист үений өвчинг анхан шатанд нь эмчлэх шаардлагатай гэдгийг илүү чухалчлан хэлхийг хүсэж байна. Учир нь энэхүү өвчин нь үүсээд магад эмчлэхгүй 
2жил гаруй болбол өвчтөний үе мөчний 90хувь орчимыг маш хүнд гэмтээх болдог.
Нэг өөрчлөгдсөн үе нь амархан буцаж сэргэдэггүй бөгөөд мэс засал хийх хэмжээнд хүртэл гэмтсэн үе нь буцаж сэргэж эдгэх нь хэцүү байдаг. 

Эцэст нь үүсэх шалтгаан нь мэдэгдэдгүй ревматист үений өвчин нь бүрэн эдгэрнэ гэдгээс илүү арчилж, гам барих өвчин юм байна гэж ойлгох нь зүйтэй. 
Анхан шатны үед нь илрүүлэн эмчилгээ хийлгэхдээ зүгээр нэг өвчин намдаах болон үрэвсэлийг дараах  эмчилгээ биш харин дархлааны системийг хэвийн болгох гол үндсэн эмчилгээг хийлгэж өдөр тутмын амьдралдаа өвчин зовиураа багасгахад гол зорилтоо тавих хэрэгтэй. 



1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг

댓글