Түнхний үений өвчин, Цусан хангамж дутагдахаас үүссэн дунд чөмөгний толгойн үхжил?
Түнхний үений өвчин
Цусан хангамжийн дутагдалаас үүссэн
дунд
чөмөгний толгойн ясны үхжил?
Хэт ачаалалтай дасгал
хийх болон, удаан хугацаагаар алхсаны дараа мөн завилж суухад цавь, аарцганд
өвдөлт зовиур мэдрэгдэж байсан уу?
Тэгвэл бид түнхний үенд
өөрчлөлт орсоны дохио гэж сэрэмжлэх хэрэгтэй.
Түнхний үенд үүсэх олон
төрлийн өвчин байдаг ч ялангуяа хамгийн гол төлөөлөх өвчин болох“цусан хангамж
дутагдаснаас үүсэх дунд чөмөгний толгойн үхжил” байх магадлал өндөр байна гэсэн үг.
Цусан хангамж дутагдалаас үүсэх дунд чөмөгний толгойн үхжил
(avascular
necrosis of the femoral head)
Дунд чөмөгний толгойн дээд хэсэгт цусан хангамж дутагдсанаар
ясны эд үхжих эмгэгийг хэлдэг.
|
Тодорхойлолт
Түнхний үений өвчин
гэдэг нь Дунд чөмөгний толгойн дээд хэсэгт цусан хангамж дутагдсанаар ясны эд
үхжих эмгэг юм.
Үхжиж эхэлсэн яс байнга дарагдаж ачаалал авснаар доош сууж өвчин
үүсч, аажмаар түнхэнд гэмтэл илрэх болдог.
Ерөнхийдөө дундаж насны хүмүүсийн дунд нийтлэг илэрдэг
өвчин боловч харьцангуй залуу үеийнхэнд ч элбэг тохиолдох болжээ.
Шалтгаан
Цусан хангамж
дутагдсанаас үүссэн дунд чөмөгний толгойн яс үхжих шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхой илрээгүй боловч хамгийн зонхилох өвчин үүсгэдэг хүчин зүйл нь дараахтай адил
байж болно гэж үздэг.
1.
Архи
хэт их хэрэглэх
2.
Стройд
болон adrenocortical дааврын эм их хэрэглэсний дараах сөрөг нөлөө
3.
Тулай
өвчин
4.
Бөөр
юмуу зүрх гэх мэт эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хүмүүс
5.
Системийн
чонон яр (Systemic lupus erythematosus)
6.
Туяа
шарах эмчилгээг хийлгэсэн өвчтөнүүд
7.
Гэмтэл
бэртэлийн нөлөө
Ялангуяа
согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж чөмгөнд өөхөн эд хуримтлагдан,
даралт өндөр болж цусны эргэлтийг сааруулан дунд чөмөгний толгойд очих цусан хангамж хязгаарлагдаж түнхэнд үхжил явагдах болдог.
Шинж тэмдэг
Хөлөө нугалан завилж суух
хэцүү, хөл урт богино болсон нь мэдрэгдэнэ
|
Анхан шатны үедээ дунд чөмөгний толгойнд цусан хангамж нийлүүлэлт хязгаарлагдаж үхжил үүсэх процесс явагдаж эхэлсэн ч онцгой шинж тэмдэг бараг илрэхгүй байх нь ердийн үзэгдэл байдаг.
Гол шинж тэмдэг болсон аарцаг, түнхэнд мэдрэхдэх өвдөлт зовиур нь ясанд үхжил
үүссэнээс хойш нилээн хугацаа өнгөрсөний дараа илэрдэг. Үхжсэн хэсэгт суулт үүсч, ачаалалаасаа болоод толгойн хэсгээрээ хугарах эсвэл үений хэсэгт гэмтэл үрэвсэл даамжирч хүндэрсэн үедээ оношлогдох тохиолдол их байдаг.
Алхах үед хөл доголох юмуу эсвэл суух,хэвтэх үед амарч
тайван болох мэдрэмж төрдөг.
Түүнээс гадна газар завилж суухад хэцүү зовиуртай болж нэг талын
хөлний хэмжээ богино болсон мэдрэмж төрдөг.
Дунд чөмөгний цусан хангамжийн дутагдалаас үүсэх үхжил эмгэгийг Рентген болон МРАй шинжилгээ хийлгэснээр оношилж эмчлэх аргыг шийдвэрлэх
болдог.
Эмчилгээ
1.
Мэс заслын бус эмчилгээ хийж “явцыг хянах” тохиолдлууд
1. Анхан шатны үед нь үрэвслийн тариа хэрэглэх
юмуу физик эмчилгээ гэх мэт мэс заслын бус эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ
хийлгэн эдгэрэх боломжтой.
2. Үхжил үүссэн ч хэмжээ нь бага үед
: Энэ үед үхжсэн хэсгийн яс хугарах юмуу цөмрөн суух шинж
тэмдэг илэрээгүй байдаг учир өвчин мэдрэгдэхгүй хэвийн амьдрах боломжтой.
3. Түнхний өвчин нь хүндэрсэн ч мэс засал хийх хэмжээнд хүрээгүй, өдөр тутмын амьдралд саад учруулахгүй байгаа тохиолдолд
Дээрх тохиолдлуудад нөхөн сэргээх эмчилгээ болон эм тариан эмчилгээ хийж эмчийн хяналтанд байх ёстой.
Дээрх тохиолдлуудад нөхөн сэргээх эмчилгээ болон эм тариан эмчилгээ хийж эмчийн хяналтанд байх ёстой.
2.
Нөхөн
сэргээх мэс ажилбар
Үхжсэн хэсгийг л сэргээх хэсэгчилсэн нөхөн сэргээх мэс ажилбар нь өвчтөний нас залуу, дунд чөмөг түнхний толгой цөмөрч
суухаас өмнө хийгддэг мэс ажилбар.
Залуу өвчтөнүүд хиймэл
үе солиулах мэс засал хийхээс зайлсхийж хийлгэх боломжтой эмчилгээний арга.
Хиймэл үе нь хугацаатай байдаг учраас залуу насандаа мэс засал хийлгэвэл дахин мэс засал хийх магадлалтай байдаг. Гэвч заавал наснаас хамааралгүй, түнхний толгойн үхжсэн хэсгийн хэмжээ их бол хиймэл үе солих мэс засал хийх хэрэгтэй гэж үзнэ.
Хиймэл үе нь хугацаатай байдаг учраас залуу насандаа мэс засал хийлгэвэл дахин мэс засал хийх магадлалтай байдаг. Гэвч заавал наснаас хамааралгүй, түнхний толгойн үхжсэн хэсгийн хэмжээ их бол хиймэл үе солих мэс засал хийх хэрэгтэй гэж үзнэ.
3.
Хиймэл
үе солих мэс
засал
Хамгийн үр дүн нь
тодорхой, их хийгддэг эмчилгээний арга юм.
Ихэвчлэн 50-60наснаас
дээш түнхний толгойн суулт, нуралт үүссэн, өвчний үе шат 3дахь үеээс дээш шатандаа орсон архаг өвчин зовиуртай үед хийгдэх болдог.
Сэргийлэх арга
Архи
уух NO!
Удаан хугацаанд стройд хэрэглэх - NO!
Өнөөг хүртэл энэхүү өвчнөөс онцгой
сэргийлэх, тодорхой арга байхгүй ч аль болох эрсдэлтэй хүчин зүйлүүдэд өртхөөс зайлсхийх нь
тус нэмэр болно гэж үздэг.
Өөрийн бодит амьдрал дээрх буруу хэвшил, зуршлаа өөрчлөх талаар анхааран бодож
сэргийлэх нь чухал юм.
Архи байнга уудаг бол багасгаж
хэт их хэрэглэхээс зайлхийх.
Зайлшгүй шаардлагатай
биш бол стероидын хэрэглээг багасгах.
Бага ч гэсэн өвчин зовиур үүсч,өөрчлөлт илэрвэл эмнэлэгт үзүүлж оношлуулах.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기