Нэг удаа мултарсан мөр дахин давтагдан мултрах ! ‘Мөрний сурмаг Мултрал’
Нэг удаа мултарсан мөр дахин давтагдан мултрах!
‘Мөрний сурмаг Мултрал’
Туслах үг:
Олон янзын мөрний
гэмтэл дотроос мөр мултрах эмгэг нь нийт үе мөчинд үүсэх мултралын 50хувийг эзлэх
хэмжээний тохиолддог нийтлэг өвчин юм.
Мөрний үе мөч нь
бидний бие эрхтэн дотроос 360 градус хөдлөх боломжтой үе боловч, хөдөлгөөний
далайц их мөртлөө эсрэгээрээ тогтвортой бус байдал өндөр тул амархан мултардаг.
Гэхдээ хамгийн
чухал нь нэг удаа мөр мултарсан бол үүнээс хойш дахин давтагдан мултрах зуршил
тогтож мөрний сурмаг мултрал гэсэн эмгэг болон даамжрах магадлалтай болдог.
Өнөөдөр мөрний
сурмаг мултралыг эхэн үед нь эмчлэх нь ямар чухал вэ гэдэг талаар зөвлөгөө өгч байна.
Туслах үг:
СМ(Си Эм) эмнэлэг
И Сан Хүн эмнэлгийн дарга
(Гэмтэл согог засал мэс заслын төв )
5Мөрний үе мөчний бүтэц
5Мөр мултрах гэдэг нь мөр болон тохойн хооронд байдаг том (бугалганы)яс нь мөрний яс (дал)наас мултран гарахыг хэлдэг. Ялангуяа бугалганы яс
далны ясны урагш мултрах урд хэсгийн мултрал мөрний мултралын ихэнх
хувийг эзэлдэг.
Мөр мултрах шалтгаан?
5Сүүлийн
үед спортоор хичээллэх залуучууд ихсэж мөрний мултралтай өвчтөнүүдийн тоо
нэмэгдэж байна. Ялангуяа бейсбол, сагсан бөмбөг тоглохдоо бөмбөг шидэхдээ
болгоомжлох хэрэгтэй.
Ихэвчлэн гадны нөлөөтөй
мөрний мултрал (Үе мөчний хэвийн хөдөлгөөний далайцаас хэтрэх юм уу, хүчтэй
цохилт, доргилтоос үүсдэг) байх бөгөөд, сүүлийн үед чөлөөт цагаараа спортоор
хичээллэдэг залуучуудын дунд мөр нь мултрагдаг өвчтөнүүд их болж, ялангуяа
бейсбол, сагсан бөмбөгийн спортын бөмбөг шидэх байрлалаас гэмтэл үүсэх тохиолдол нилээн их хувийг эзэлж байна.
Анх удаа мөр мултрах үед өөрөө мөрөө оруулах гэж
оролдох нь маш аюултай !
Анх мөр мултрах
үед маш их өвчин мэдэрч гараа бүр өргөж ч чадахгүй байдалд ордог. Тиймээс
өвчнөө тэвчилгүй өөрөө мөрний үеээ тааруулж оруулах гэсэн оролдлого хийдэг. Яг
энэ үед үе мөч, мэдрэл, шөрмөс холбоосууд гэмтэж болох тул маш аюултай үйлдлэл болно.
Ялангуяа мөр мултраад яс нь хугарсан байвал хугарч үйрсэн ясны хэлтэрхийнээс
болоод улам байдал доройтох болдог.
Тиймээс мөр мултарсан бол, аль болох хурдан
ойрхон Гэмтэл согог заслын эмнэлэг рүү очиж мэргэжилтэн эмчээр эмчлүүлэх
хэрэгтэй.
Анх
мөр мултарснаас хойш байнга мултрах боллоо!(‘ мөрний сурмаг мултрал’ын талаар )
Мөрний сурмаг
мултрал гэж мөрний үе
нэг удаа мултархад сайн эмчилгээ хийлгээгүйгээс болж дахин давтагдан мултрах
зуршил тогтохыг хэлнэ. Мөрний сурмаг мултрал нь гар доош мултран унах гэж буй
мэт эвгүй мэдрэмж, шинж тэмдэг үүсч, түүгээр ч зогсохгүй суниах юмуу гараа
дэлгэж тэнийлгэхэд хүртэл мөр мултрах болдог.
Анх мөр мултрахад
мэс засал гэлтгүй мөрийг байранд нь тааруулж оруулж болох бөгөөд, мэс засал
хийхгүй сэргээн засах эмчилгээ хийж эдгээж болно. Гэвч дахин давтагдан
мултрах ‘мөрний сурмаг мултрал’ болбол (=мултрах тоо нэмэгдэх тусам ) мөрний яс
элэгдэж хажуудах холбоосууд ч гэсэн аажим аажмаар гэмтэх болдог. Тиймээс мөрний
сурмаг мултралтай өвчтөн бол мэс заслын талаар бодолцож үзэх хэрэгтэй.
Артроскоп
нөхөн сэргээх мэс засал
Ихэнхдээ хийгдэж
байгаа мөрний мултрал засах мэс засал нь артроскоп хэрэглэсэн мэс заслын арга(үеийн
дуран хэрэглэн нөхөн сэргээх хагалгаа)бөгөөд үеийн дуранг хэрэглэн гэмтсэн үений
хонхорын зөөлөн эд болон үеийн салстыг сэргээн засаж оёдог мэс засал юм.
Дурангийн мэс заслын сайн тал?
1. Жижиг зүсэлттэй тул сорви бага
2. Хурдан эдгэрдэг
3. Хурдан хугацаанд өдөр тутмын амьдралдаа эргэж орох боломжтой
|
Гэвч үений хонхор
гэж нэрлэгддэг мөрний яс элэгдэж мөлийсөн тохиолдолд үений хонхорын зөөлөн
эдийг нөхөн сэргээх мэс засал нь тодорхой хязгаартай байдаг. Тиймээс ийм
тохиолдолд өндөр ур чадвар шаардсан мөрний мултралын мэс заслын арга Латаржет
хагалгааг хийх болдог.
‘Латаржет хагалгаа гэж юу вэ?’
Латаржет хагалгаа
нь дуран хэрэглэх хагалгаагаар шийдвэрлэх боломжгүй бэрхшээлийг шийдвэрлэсэн хамгийн
сүүлийн үеийн мэс засал арга юм.
Мөрний өөр хэсгээс
яс аван мөрний үеийн хонхорхойд шилжүүлэн суулгаж, тогтвортой байдлыг сэргээж
өгөх аргаар мэс засал хийсний дараа 6-н долоо хоног орчим бэхэлгээ сойлт
хэрэглэн, түүний дараа өвчтөн тус бүрд тохирсон нөхөн сэргээх эмчилгээг хийх
болно.
1. Үений хонхор хэсгийн ясны гаж согог (>25%) хүндэрч нөхөн сэргээх оёдол тависан ч тогтвортой
болохгүй үед
2. Урьд нь үеийн дурангаар нөхөн сэргээх мэс засал хийлгэж
байсан боловч мөрний урд хэсгийн мултрал дахин давтагдах тохиолдол
3. Оёдол тавих үений хонхор хэсгийн мөгөөрс болон үеийн
салст эдийн гэмтэл хүндэрч зөвхөн оёдол тависнаар эдгэхгүй үед
Мэс заслын арга
А. Мөрний орчмын хэсгээс яс зүсэлт хийж авна
B. Үений хонхорын урд хэсгийн гэмтэж элэгдсэн хэсэгт
зүсэж авсан ясыг тааруулж тохируулна.
C. 2 ясыг боолтоор бэхлэнэ.
Тогтмол дасгал хийж ‘мөрний сурмаг
мултрал‘-аас сэргийлээрэй!
Нэг удаа ч гэсэн
мөр мултарч байсан бол, тогтмол тууштай булчин чангалах дасгал хийж мөрний
булчингаа чангалах хэрэгтэй бөгөөд хөнгөн хэмжээний хөдөлгөөн засах
эмчилгээгээр сэргээн засах боломжтой.
5Алчуур юмуу резин
хэрэглэж мөрөө хөгжүүлэх дасгал хийх
5Гантель өргөх
дасгал хийхэд гурвалжин булчин, эргэлдэгч булчин гэх мэт мөрний булчингууд
чангардаг
5Хүч гарган
түлхэлцэх, хамгаалах зэрэг дасгал хөл бөмбөг, сагс тоглох зэргээс болгоомжлох
Мөрний наалт
зэрэг хамгаалах бэхлэгээ хэрэглэх.
Нэмэлт тайлбар:
СМ (Си Эм)
Эмнэлэг И Сан Хүн эмнэлгийн дарга
(Гэмтэл согог
засал мэс заслын төв)
52014 он Азийн мөрний
Үе мөчний олон улсын эрдэм шинжилгээний хурал ‘Үений дурангийн Латержет
хагалгаа’ ны талаар илтгэл тавьж буй И
Сан Хүн профессор (СМ эмнэлгийн дарга)
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기