Шагайгаа булгалах, “шагайн шөрмөс сунахад” хүйтэн жин эсвэл халуун жин



Шагайгаа булгалах, 
“шагайн шөрмөс сунахад”
хүйтэн жин эсвэл халуун жин



Алхах юмуу гүйж байгаад шагайгаараа эвгүй гишгэж байсан үе бараг хүн бүрд нэг удаа тохиолддог байх.
Ялангуяа өвлийн улиралд халтиргаатай замаар явж байгаад шагайгаа булгалан эмнэлэг явж буй хүмүүсийг эргэн тойрондоо олж харах болдог.

Бид хөлийн шагайгаа булгалсан мулталчлаа, эвгүй гишгэсэн гэж яридаг. Энэ шинж тэмдэг нь шагайн нийт гэмтлийн дотроос хамгийн их тохиолддог гэмтэл бөгөөд анагаахын нэршил нь шагайн холбоос сунах эмгэг юм.

Шагайгаа булгалаад өвдөөд, алхах гишгэх хэцүү болбол, бид гарын дор  хамгийн амархан “жин тавих” аргыг хэрэглэдэг.  

Тэр үедээ халуун жин болон хүйтэн жингийн алийг нь тавих вэ гэж эргэлзэж байсан үе бий юу?

Өнөөдөр үе мөчний мэргэжлийн эмнэлгийн гэмтэл согог мэс заслын эмч хөл шагайн холбоос сунах эмгэг үүсвэл хэрхэн анхан шатны арга хэмжээ авах вэ гэдэг талаар танилцуулж байна.

Холбоос сунах юмуу хагас болон бүрэн тасрах, 
“ шагайн холбоос сунах” эмгэг


“Шагайн холбоос сунах”

Шагай үений тогтвортой байдлыг хамгаалж байдаг зөөлөн эд болох холбоос ба шөрмөс нь гаднын доргилт нөлөө, хэт хөдөлгөөнтөй дасгал хөдөлгөөний үед хөлийг газарт буруу тавьж гишгэхээс бэртэж гэмтэхийг шагайн булгарал  гэдэг. 




Яаралтай тусламжийн тасагт ирж үзүүлдэг өвчтөнүүдийн 7-10хувийг Шагайгаа булгалаад ирсэн өвчтөнүүд эзэлдэг .


Ихэвчлэн хөл шагайн үений “гадна талын” холбоос ихэвчлэн гэмтдэг  бөгөөд гэмтлийн зэргийг гаднын ямар гэмтэлд өртсөн болон хөлөө хазгай гишгэсэн байрлалыг тодорхойлон 1 эсвэл 2-3н ширхэг холбоос хэсэгчлэн урагдах эсвэл бүтэн урагдах гэж ангилдаг.

Жин тавихаасаа өмнө хөлийн шагайн гэмтлийн зэргийг тогтооцгооё.
Шагайн булгаралыг гэмтлийн байдлаас шалтгаалж 1-3н үед ангилна.
Доорх үе шатны аль хэсэгт хамрагдаж байгааг шалгаж үзээрэй. 

Үе шат
Шинж тэмдэг


1дэх үе
(1р зэргийн хөнгөн холбоос суналт)
o  Нягт ширхэглэг бүтэцтэй холбоос хэсэгчлэн урагдах
o  Холбоос сунасан байдалтай
/бага зэргийн өвчинтөй
o  Гэмтээд нэг өдөр өнгөрсөн ч хаван  байхгүй.
o  Хөдөлхөд зовиур бараг байхгүй


2дахь үе
(2р зэргийн хүндэвтэр холбоос суналт)
Холбоос хагас тасарсан  байдал
o  Хөлийн шагай хавдаж, хөхрөлт үүсэх
o  Маш их өвдөх


3дахь үе
(3р зэргийн хүнд холбоос суналт)
Холбоос бүрэн тасарсан тохиолдолд
o  Хөл шагайнаас түг түг гэсэн дуу гарах
o  Түшүүлж байж босж чадна, алхах хэцүү


Ким ЖинСү профессор мэргэжилтэн эмчийн зөвлөгөө

Мэдээж шинж тэмдгээр нь тодорхойлох хэцүү боловч ихэнхдээ 1р зэрэглэлийн гэмтэлтэй үед амарч жин тавихад л шинж тэмдэг сайжирдаг.

Гэвч холбоос хэсэгчлэн тасарсан 2дахь шатнаас эхлэн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Холбоосын гэмтлийн хэмжээ, сунасан байрлал зэргийг оношилж  холбоос бүрэн тасарсан тохиолдолд мэс заслын эмчилгээ хийх хэрэгтэй.

Шагайн булгаралын дараа : Хүйтэн жин


Хүйтэн жингийн үр дүн


1.   Гэмтэл авсан эд хавагнан, халуу оргиж үрэвсэл үүсэх явц үүсхэд хүйтэн жин тависанаар тэрхүү үрэвслийн урвалыг сааруулах болдог.

2.   Хүнд дасгал гэнэтийн гэмтэл зэргийн үед заавал хүйтэн жин тавих хэрэгтэй. Хүйтэн жин гэмтсэн хэсгийн судсыг агшаан дотуур цус алдалтыг багасгаж өгнө. Мөн гэнэтийн цохилтоор булчин шөрмөс зангиран гэмтэх үед хүйтэн жин мэдээ алдуулан гэмтсэн гэсгийн өвдөлийг багасгах ач холбогдолтой. 

Хүйтэн жин хэрхэн тавих вэ?

Хүйтэн жин тавихдаа нэг удаа 20-30минутаар өдөрт 3-4н удаа тавина.

Холбоос сунасны дараа шууд халуун жин тавибал ?

Шөрмөс сунасаны дараа шууд халуун жин тавибал судас тэлэгдэн, дотуур цус алдалт үүсэх болох төдийгүй, үрэвсэл нь эсрэгээрээ хүндэрч болдог учраас болгоомжлох хэрэгтэй. 


Халуун жинг хаван буусан тохиолдолд тавих нь зүйтэй.
*Шилбэний булчингийн хэсэгт халуун жин тавибал гэмтэж зангирсан булчинг суллаж өгдөг тул зовиур өвчин эдгэрэхэд тустай байдаг.


“Шагайгаа булгалаад “холбоос сунахад” анхан шатны эмчилгээ маш чухал”

Хөлөө булгалсан үедээ амарч, (хүйтэн,халуун) жин тавибал бага зэрэг өвчин зовиур нь намддаг. Тэгээд ямар ч үзлэг эмчилгээ хийлгэлгүй орхих болдог.
Гэвч жин тавих гэдэг нь эмнэлэгт үзүүлж оношлуулхаас өмнөх анхан шатны арга хэмжээ юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

 Хөлийн шагай гэмтэл авсан ч онцгой шинж тэмдэг илрэхгүй бөгөөд чимээгүй үе мөч гэж дуудагддаг тул хөл шагайгаараа эвгүй гишгээд бэртсэн бол анхан шатны үзлэг эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал байдаг.

Хөл шагайн холбоос тасарсан байрлал болон гэмтлийн хэмжээнээс шалтгаалж эмчилгээний арга барил нь өөрчлөгддөг. Хэрвээ эмчилгээ хийлгэлгүй хөл шагайн үений тогтворгүй байдал үргэлжилбэл дараа нь давтагдан шагай булгарах архаг хөл шагайн үений тогтворгүй байдал үүсэж болох бөгөөд үүнээс болж үе мөчний үрэвсэл хүртэл үүсэх магадлалтай болдог.


Шагайн үений тогтворгүй байдал
Шагайн холбоос сунаж бэртхэд яг гэмтсэн тухайн үед нь үзүүлж эмчлэлгүй орхивол шагайн үе холбоосын үйл ажиллагаагааны чадвар бага багаар буурах болдог. холбоос суналтын үед( гэнэт хөл шагайгаа булгалсан) тохиолдолд ихэвчлэн 20хувь орчим нь архаг шагайн үений тогтворгүй эмгэг болж даамжрах талтай.

Шагайн холбоос суналтын эмчилгээний аргууд 

Эмчилгээ
Арга

Сэргээн засах эмчилгээ

(Мэс заслын бус эмчилгээ)
o Физик эмчилгээ
o Сойлт бэхлэгээ хэрэглэх /гипсдэх
o Уян Боолт хэрэглэх
o Тэнцвэртэй байдлыг хөгжүүлэх/байрлал мэдрэхүйн хөдөлгөөн
o Булчин чангалах дасгал








Мэс заслын эмчилгээ
o Шагайн холбоосыг залгаж оёх мэс засал

o Утас эсвэл залгах хадаас хэрэглэн холбоосыг залгах мэс заслын арга
o Мэс ажилбарын цаг 30минут орчим богино хугацаатай, мэс заслын дараах сэтгэгдэл өндөр байдаг

o Хөлийн шагайн үеийг сэргээн засах мэс засал

Өөрийн шөрмөс эсвэл хиймэл шөрмөс хэрэглэн холбоосыг сэргээн засах мэс засал


Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хуудсыг уншина уу?
Хөлийн шагайгаа булгалсан чинь сайн эдгэхгүй байна” шагайн шөрмөс сунан байнгын өвдөлт зовиуртай байх шалтгааныг илрүүлэх




1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :




3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг







댓글