Тохойн өвчин, гэмтэж бэртээгүй боловч ямар шалтгаанаас болж өвддөг вэ?

Тохойн өвчин, гэмтэж бэртээгүй боловч яагаад өвчилдөг вэ?


40 настай Ф гэдэг хүн агаарын теннисний дугуйланд явж эхэлжээ. 
Гэвч 3сар яваад дундаас нь орхихоос өөр аргагүй болсон байна.Эмнэлэгт үзүүлэн Теннисний тохойн гэмтэлтэй гэсэн онош аваад спортоор хичээллэхээ зогсоох хэрэгтэй болов.
Үнэндээ Ф гуай дугуйланд явах болсон үеээсээ эхлээд гараа хөдөлгөх бүрд тохойн гадна хэсэгт нь өвдөж зовиурлан тохойн өвдөлт нь өдөр тутмын амьдралд нь хүртэл нөлөөлж эхэлсэн байна.


Эхлээд булчин л өвдөөд байна гэж бодон өвчин намдаах наалт хэрэглэсэн ч ер дээрдэхгүй болоод эмнэлэг дээр очин эмчилгээ хийлгэх болжээ.


Тохойд өвдөлт зовиур үүсгэдэг энэ эмгэгийг аль хэсэгт өвдөж байгаагаас нь шалтгаалж  ерөнхийдөө 2 янзаар ангилагддаг.  

Теннис тохой 
(Tennis Elbow)

Гольф тохой
(Golf elbow)

Гарын бугуйгаа хөдөлгөх болон хуруугаа дэлгэхэд холбогдох булчин болон ястай холбогдсон шөрмөсөнд үрэвсэл үүсэх эмгэг

Бугуйгаа хөдөлгөх болон гарын хуруунуудаа атгаж нугалхад холбогдох булчин болон ястай холбогдсон шөрмөсөнд үрэвсэл үүсэх эмгэг


1.  1. Теннис тохой (тохойны үений гадна хэсгийн үрэвсэл)

Теннис тохой (тохойн ар хэсгийн өвчин)
Тодорхойлолт
Теннис тохойн албан ёсны онош нь epicondylitis юм. Бугуй болон гарын хуруунуудыг дэлгэхэд хэрэглэгддэг булчин болон ястай холбогдсон шөрмөсний хэсэгт үрэвсэл үүсэх эмгэг бөгөөд тохойн үений ар хэсэгт өвчин үүсдэг онцлог талтай.

Шалтгаан
- Ихэвчлэн цохиур барин давтагдсан хөдөлгөөн хийх
- Бугуй болон гарын хуруунуудаа атгаж дэлгэдэг               хөдөлгөөн давтан хийдэг тогооч, компьютер дээр суудаг оффисын ажилтан
→ Бугуй болон гарын хуруугаа дэлгэхэд холбогдсон шөрмөсөнд бичил гэмтэл үүсэн өвчилдөг.

Теннис тохойн өвчин Өөрийгөө оншлох


o Тохойн гадна хэсэгт хүчтэй хатгалт мэдрэгдэж, ясан           дээр дарах үед өвддөг.
o Шүдээ угаах, савх барих үед өвдөнө.
o Хаалга онгойлгох, хүнд зүйл өргөх, гараа атгахад                зовиуртай
o Гараа атган бугуйгаа арагш татахад өвчин мэдрэнэ.
o Тохойноос доош хэсэгт өвдөлт тарж өвдөнө


2. Гольфын тохой (Тохойн үений дотор хэсэг)


Тодорхойлолт
Гольфийн тохой гэдэг нь тохойн үений дотор хэсэгт зовиур өвчин үүсэх эмгэг юм. Бугуй болон гараа нугалан хөдөлгөхөд булчин болон ясанд холбогдсон шөрмөсний хэсэгт үрэвсэл үүсч тохойн дотор хэсэгт өвчин бий болдог.

Шалтгаан
- Хүнд зүйл өргөх юмуу ачиж үүрэх үед
- Хувцас угаах, аяга угаах гэх мэт бугуй болон гарын хуруу нугалах хөдөлгөөн давтан хийхэд
Бугуй болон гарын хурууг нугалж атгахад шөрмөсөнд маш жижиг гэмтэл үүсч хөдөлгөөн байнга давтагдхад үрэвсэл болон өвдөлт зовиур үүснэ.

Гольфийн тохой өөрийгөө оншлох

o Тохойн дотор хэсэгт өвчин мэдрэгдэж ясан дээр                   дарахад өвддөг.
o Бугуйгаа дотогш нугалхад тохой хүртэл таталдах                мэдрэмж төрөн өвдөнө.
o Тохойноос доод хэсэгт өвчин тархаж гараа атгахад             зовиуртай 
o Тохойноос доош чигчий хуруу хүртэл бадайрах                     мэдрэмж төрдөг
o Алчуур гэх мэт зүйлийг мушгиж чадахаа болидог.


















Теннисний тохой болон Гольфийн тохой Оншлох арга
Рентген зураг дарж оншлох бөгөөд яс ургасан эсэхийг мэдэж шөрмөсний гэмтлийг урьдчилан мэдэх боломжтой. Эхо, МРАй гэх мэтчилэн шинжилгээ хийж шөрмөсний гэмтлийн зэргийг тогтоон бусад хавсарсан өвчин байна уу гэдгийг мэддэг.


n  Эхо: Шөрмөсний гэмтлийн зэргийг шалгах боломжтой
n  МРАй: Шөрмөсний гэмтлийг хамгийн тодорхой мэдэх шинжилгээний арга бөгөөд Тохойн мэдрэлийн хам шинж, Үений шар усны хүүдийн үрэвсэл зэрэг эмгэг байгаа эсэхийг ялгаж оншлох зорилготой хийгддэг шинжилгээ.




1.    Нөхөн сэргээх эмчилгээ
       (мэс заслын бус арга)
Энэ эмчилгээний туйлын зорилго нь өвчин намдаах, үрэвслийн урвалын хэмжээг багасгахад оршдог тул эмчилгээний эхэн үед сайн амарч булчинд ачаалал бага өгөх хэрэгтэй.
Магад амарч чадахгүй тохиолдолд  даралттай резинен хамгаалалт хэрэглэвэл гэмтхээс урьдчилан сэргийлээд зогсохгүй зовиурыг багасгахад нөлөөтөй байдаг.

Бас гараа их хөдөлгөдөг оффисийн ажилтаны хувьд комьпютерийн гар хэрэглэхдээ гарын хуруу болон бугуйн булчинд хэт ачаалал өгөхгүй байхаар анхаарах хэрэгтэй бөгөөд бугуйндаа хамгаалалт хэрэглэх нь тустай.

Түүний зэрэгцээ жин тавих юмуу үрэвсэл өвчин намдаагч (NSAIDs, tylenol ) ууж хэрэглэж болно, гаднаас нь өндөр давтамжтай долгионоор эмчлэх, тариа тарих (prolotherapy, steroid) гэх мэт үрэвслийн урвалыг багасган өвчин зовиурыг хурдан эдгээхэд тусладаг.

2.   Мэс заслын эмчилгээ
Энэхүү хоёр өвчний хувьд аль алинд нь мэс засал хийх нь нэн ховор. Гэвч өвчний шалтгаанд нөлөөлөх өөр өвчин байхгүй, 6н сараас 1жилийн хугацаанд тохирсон эмчилгээг хийлгэсэн ч нүдэнд харагдхуйц өөрчлөлт байхгүй өвдөлт зовиур нь үргэжилсээр байгаа өвчтөнүүдэд мэс засал хийх шаардлагатай үе байдаг.
Сүүлийн үед үений бичил зүсэлттэй микро дурангаар  үрэвсэл үүссэн эдийг авах мэс засал хийх болсон.
Мэс засалд зарцуулагдах цаг 30мин орчим богино хурдан хийгддэг ба маш жижиг нүх гарган үений дуранг оруулан мэс заслыг хийдэг.


Ийм үений дурангийн мэс засал нь халдвар гэх мэт хүндрэл бараг үгүй, хурдан эдгэрч тэнхрэх боломжтой. 


Теннис тохой болон гольфийн тохойн
 Өвчнөөс сэргийлэх

Теннисний тохойн өвчнөөс сэргийлэх дасгал хөдөлгөөн 

Эхний дасгалыг 10-20секундын турш хийж 10удаа давтана

Энэ дасгалыг 12-15удаа хийж 3н удаа давтана. (жижиг ус ч байж болно)


Гольфийн тохойн өвчнөөс сэргийлэх 
дасгал хөдөлгөөн

Энэ дасгалыг 10-20секундын турш хийж 10удаа давтана

Энэ дасгалыг 12-15удаа хийж 3н удаа давтана



Гэмтэл согог мэс заслын мэргэжилтэн эмчийн зөвлөгөө
Тохойн өвчний талаарх асуулт хариулт


Теннисний тохой болон Гольфийн тохойн өвчин нь Спортын тамирчдад л үүсдэг өвчин үү?

Өвчний нэршлээс болоод спортын тамирчдад үүсдэг гэмтэл гэж ойлгох нь хялбар боловч үнэндээ оношлуулж эмчлүүлж байсан хүмүүсийн ихэнх нь дасгал спорттой холбоогүй энгийн өвчтөнүүд байдаг.
Онцгойлон гэмтэж бэртээгүй ч үүсч болох эмгэг бөгөөд өдөр тутмын амьдралд гар болон бугуйнд хэт ачаалал өгөх үйлдэл юмуу гар болон бугуйгаа байнга хэрэглэх тохиолдолд ч амархан үүсч болох өвчин болно.

Дараах хүмүүс анхаарна уу!

Ракет цохиур их хэрэглэдэг спортын тамирчид!
Агаарын теннис, теннис, ширээний теннис гэх мэт спортоор хичээллэгсэд
Хүүхэд харах гэрийн ажил хийх зэргээр гараа их хөдөлгөдөг гэрийн эзэгтэй
Комьпютер байнга хэрэглэдэг оюутан эсвэл ажилчин
Тэрнээс гадна мэргэжлийн шаардлагаар гар тохойгоо байнга хэрэглэдэг хүмүүс



Теннисний тохойн болон гольфийн тохойн өвчтөй хүмүүсийн эмчилгээ хэцүү бөгөөд дахин сэдэрч өвддөг сайн эдгэдэггүй өвчин ?

Эдгээр 2 өвчин нь хангалттай эмчлэгдэх боломжтой өвчин юм. Ялангуяа өвчнийг анхан шатанд нь илрүүлж тохирсон эмчилгээг хийвэл нөхөн сэргээх (мэс заслын бус) эмчилгээний аргаар (эм тариа, өндөр давтамжит долгионоор цохиж эмчлэх зэрэг) 80-90хувь орчим эдгэрэх боломжтой.

Тохойн өвчин!
Эхэн үед нь эмчлэх чухал шалтгаан ?
Тохойн өвчнийг эмчлэхгүй орхивол өвчин даамжирч архагшин нүүрээ угаах, хооллох зэрэг өдөр тутмын амдралд ч саад учирдаг.
Мэс засал хийлгэсэн ч гэсэн сайн эдгэрэх магадлал байхгүй болтлоо хүндэрсэн бол насан туршдаа тохой хэсэгтээ үргэлж зовиурлан амьдрах бөгөөд бидний аж амьдралын чанар түвшинг бууруулах шалтгаан болж болно.
Тиймээс хэрвээ тохой бадайрах мэдрэмж төрж, бугуйгаа хөдөлгөхөд өвчин их байвал ойрхон эмнэлэгт үзүүлэн мэргэжлийн эмчийн онош болон тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. 



1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :



3. Фэйсбүүк мессэнжэр : m.me/korea.hospital.mongol

댓글