Хэвтэх үед мөр өвдвөл ‘Шохойжилттой үрэвсэл’ гэж бодох хэрэгтэй!

Улсын шигшээ баг тамирчдын сонгон эмчлүүлдэг СМ нэгдсэн эмнэлэг

Хэвтэх үед мөр өвдвөл
‘Шохойжилттой үрэвсэл
гэж бодох хэрэгтэй!





Бидний биеийн мөрний үе нь 360градус чөлөөтөй эргэдэг бөгөөд хөдөлгөөн ихтэй учраас гэмтхэд ч амархан байдаг.
Үүнийг дагаад ‘мөрний шөрмөс шохойжих үрэвсэл’,‘мөрний хөлдүү(frozen) өвчин’, ‘эргэлдэгч булчингийн гэмтэл’ гэх мэт өвчин үүсэх болдог.
Мөрний өвчний төрлөөс шалтгаалж үүсэх зовиур өвдөлт, шинж тэмдэг өөр өөр тул “мөрний шөрмөс шохойжих үрэвсэл”гэж юу вэ гэдэг талаар таньж мэдэцгээе.






Шохойжилттой үрэвсэл

Мөрний шөрмөс шохойжих үрэвсэл гэж мөрний шөрмөсөнд (булчинг ясанд холбосон шөрмөсний хэсэг) шохой хуримтлагдан бөөгнөрч өвдөлт зовиур үүсгэх байдлыг хэлдэг.
Шохойжилт гэдэг нь биед агуулагдаж байдаг кальц мөрний хэсгийн шөрмөсөнд бөөгнөрөх шинж тэмдэг. Тэрхүү шохойг бидний бие гаднын биет гэж мэдрэн хариу үйлдэл үзүүлж хайлуулах явцад өвдөлт үүсэх болдог.
Товч хэлэхэд Мөрний шөрмөсөнд жижиг жижиг хатуу чулуу хавчуулагдаж өвчин үүсгэх эмгэг гэж ойлгож болно.
Бие махбодийн олон хэсэгт шохойжилт, чулуу үүсэх боловч мөрөнд элбэг үүсдэг. Мөрний шөрмөс нь яс болон булчинг холбож чөлөөтөй хөдлөхөд туслах үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл энэ шөрмөс дотор хатуу чулуу (шохой) үүсвэл шөрмөсөнд үрэвсэл болон өвчин үүсгэж мөрөө хөдөлгөхөд бэрхшээлтэй болдог.


Шохойжилт үүсэх шалтгаан

Тэгвэл яагаад мөрөнд шохойжилт үүсдэг вэ?
Одоохондоо ямар учраас шохойжилт үүсдэг нь тодорхой мэдэгдээгүй боловч ихэвчлэн дараах шалтгаануудаас үүсдэг гэж үздэг.

4Нас ахихтай холбогдон мөрний холбоос элэгдэх тохиолдол
4Цусны эргэлт муудах
4Мөрний үе мөчийг хэт их хэрэглэх тохиолдол 
4Бамбай булчирхай юмуу чихрийн шижин өвчинтөй адилхан бодисын солилцооны өвчнүүд ч нөлөө үзүүлэх магадлалтай.
4Мөрний дасгал хөдөлгөөн ер хийхгүй тохиолдол ч нэгэн төрлийн                   шалтгаанд орно.


 Шохойжилттой үрэвсэлийн үеийн шинж   тэмдэг

aШөнийн цагаар (үүрээр өглөө) гэнэт хүчтэй мөрөнд өвдөлт үүснэ.
aМөрний өвчнөөсөө болж гараа өргөх юмуу хөдөлгөхөд хэцүү               болдог.
aАйхтар зовиур өвдөлт намдсан ч гараа хөдөлгөхөд саад 
   бэрхшээл үүснэ.
aӨвдөлт бага ч давтан өвдөх шинжтэй болж гарын хөдөлгөөний далайц багасах болдог.




Мөрний шөрмөс шохойжих үед хийгдэх эмчилгээ

Мөр байнга өвдвөл хугацаа алдалгүй эмнэлэг уруу очиж нарийвчилсан шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Мөрний өвчин олон янз байдаг  тул зөв, тодорхой оношлогоо хэрэгтэй.
Мөрний шөрмөс шохойжих үрэвсэлийн шинж тэмдэг, шохойжилтын байрлал, хэмжээнээс шалтгаалж эмчилгээний арга өөрчлөгддөг.

4Хэрэв шинж тэмдэг хүнд биш бол үрэвсэл намдаагч эм хэрэглэх юмуу физик эмчилгээ хийлгэн өвчнийг эдгээж болно.

4Их хүчтэй өвдөлт байнга мэдэрч, дахин сэдрэх магадлал өндөр бол өвдөлт багасгах, шохойжилт багасгах зэрэг нэмэлт эмчилгээ хийх шаардлагатай. Өвдөлт багасгахын тулд эхо аппартаар харж  тарих арга хэрэглэх бөгөөд энэ эмчилгээний үр дүнд үрэвсэл болон өвчин багасдаг.
Мөн шохойжилтын хэмжээг багасгахын тулд биеийн гаднаас нь өндөр давтамжит долгионоор цохих эмчилгээг хийж чулууг бутлах эмчилгээ хийнэ. Бас тарианы зүү хэрэглэн шохойг бутлах, гаргаж авах мэс ажилбар ч хийж болдог.

4Нөхөн сэргээх эмчилгээ ч хийлгээд сайжирч эдгэрэхгүй тохиолдолд  шохойжилт чулууг авах үеийн дурангийн мэс засал хийх болдог. Байнга өвчтөй зовиуртай, шохойжилтын хэмжээ их байвал мэс заслын эмчилгээ илүү үр дүнтэй бөгөөд, бусад хавсарсан өвчин шөрмөсний гэмтэл юмуу өөр өвчнийг зэрэг оношлон эмчилж болдгоороо давуу талтай юм.



Мөрний шөрмөс шохойжих үрэвсэлээс сэргийлэх

СМ(СиЭм) эмнэлгийн  мэргэжилтэн эмч (Гэмтэл согог мэс засал, мөр тохойн үе) Мөрний шөрмөс шохойжих үрэвсэлийн талаар өгч буй зөвлөгөө

“Мөрний өвчний дундаас хамгийн нийтлэг өвчин нь ‘хөлдүү (frozen)мөрний өвчин’ байдаг ба түүний дараа ордог өвчин бол мөрний "шохойжилттой үрэвсэл" юм.
Мөрний шохойжилттой үрэвслийн өвдөлт зовиур архагшвал үе барицалдаж эмчилгээ авах нь удааширч өөр мөрний өвчин  (эргэлдэх булчингийн гэмтэл) хавсарч үүсэх магадлал өндөр тул, мөрний өвчнийг эхэн үед нь оновчтой нарийн шинжилгээ хийж эмчлүүлэх нь чухал.
Мөрний шохойжилтын үрэвсэлээс сэргийлэх арга одоо ч гэсэн сайн тодорхойгүй байдаг. Хамгийн чухал нь үргэлж зөв суух хэвшилтэй болох, тогтмол биен тамираар хичээллэх, хөдөлгөөнтөй байх,  булчин хөгжүүлэх дасгал хийн мөрний булчингаа хөгжүүлэх зэргээр өвчнөөс урьдчилан сэргийлж болно.
Бас Мөрний үе мөчийг хэт их хэрэглэхээс аль болох зайлсхийх нь хамгийн сайн сэргийлэх арга болно гэж зөвлөж байна.





1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :

3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг 

댓글