Нуруу хажуу тийш муруйх тохиолдол бүгд “Нуруу муруйх эмгэг" мөн үү? Хариулт нь “үгүй”


Нуруу хажуу тийш муруйх тохиолдол бүгд "Нуруу муруйх эмгэг" мөн үү? 
Хариулт нь “үгүй” 


“Сээр нуруу муруйсан байна”
 Нуруу муруйх эмгэг мөн үү?



Нуруу, үе мөч, гэмтлийн эмнэлэгт нуруу далийж муруйгаад байна гэж ирдэг хүмүүс цөөнгүй байдаг. Тэгээд Рентген зургаас харахад нуруунд муруйлт үүссэн байдаг. Ихэвчлэн нуруу муруйх шинж тэмдэг илэрч эхэлбэл “нуруу муруйх эмгэг” гэж таамагладаг ч бүгд нуруу муруйх эмгэг биш юм. 


20 наснаас дээш нуруунд муруйлт үүссэн бол

Өөр нурууны өвчин гэж таамаглах хэрэгтэй

Нуруу муруйлт нь эгц урдаас харахад босоо шугамд байх багана нуруу 
“S “ хэлбэртэй болж өөрчлөгдөн, нурууны хэлбэрт муруйх өөрчлөлт ордог эмгэг болно.
Ихэвчлэн өсвөр насны 10орчим настай үед үүсдэг.
Өсөлт зогсвол нуруу муруйх явц ч зогсоно.
Гэвч өсөлт зогсох 20 нас өнгөрсөн ч нуруу муруйсаар байвал нуруу муруйх эмгэг биш харин өөр нурууны өвчнөөс үүссэн  өвчин эмгэг байх магадлал өндөр байдаг.


Нурууны диск эсвэл мэдрэлийн сувгийн нарийслаас үүссэн байх магадлалтай!
Богино хугацаанд нуруу муруйсан бол нуруу муруйх эмгэг биш нурууны диск юмуу мэдрэлийн сувгийн нарийслаас үүссэн байх магадлал өндөр.



4Нурууны диск
Нурууны дисктэй өвчтөний хувьд мултарч гарсан диск нурууны мэдрэлийг дарж зовиур өвдөлт үүсгэдэг.
Ийм үед өвчтөн зовиураа багасгахын тулд  өөрт тохиромжтой байрлалыг байнга сонгох болдог. Тэгээд ийм байдлаасаа болж X-ray дүрс оношлогоо хийхэд  нуруунд муруйлт үүссэн юм шиг харагдах үе бий. 

4Нугасны мэдрэлийн сувгийн нарийсал

Нугасны мэдрэлийн сувгийн нарийсалтай өвчтөнүүдийн хувьд, мэдрэл дамжин өнгөрдөг  суваг нарийсч мэдрэлд цочрол өгч  нуруу хөлөнд их зовиур өвчин үүсгэдэг.
Энэ үед өвчтөнүүдийн хөл доголж алхах зуршилтай болж үүнээс болж 2дахь шатны нурууны  өөрчлөлт үүсэж болдог.
Төрөлхийн хоёр хөл нь уртаараа зөрөөтөй өвчтөнүүдэд ч адилхан шинж тэмдэг үүсэж болно.




Зөв, тодорхой оношлон нуруу муруйсан шалтгааныг мэдэх

Ер нь нуруу муруйсан байна уу үгүй гэж таамаглахаас илүү эмнэлэгт
үзүүлж мэргэжилтэн эмчээр тодорхой оношлуулах нь нуруу
муруйсан шалтгааныг дүгнэхэд маш чухал байдаг.
Өвчтөнүүдийн дийлэнх хувь нь өвчний шинж тэмдэгтээ тохирсон
эмчилгээ хийлгэвэл эдгэрч, багана нуруу нь хэвийн хэлбэртээ ордог.




 Амьдралын буруу хэвшлээ засах!

Нурууны хэлбэрт өөрчлөлт орохоос сэргийлэхийн тулд тогтмол зөв хэвшилтэй байж сурах хэрэгтэй.

Зогсохдоо хөлөө зөрүүлж зогсохгүй байх
Зогсохдоо хазайж налж зогсохгүй байх
Суухдаа хөлөө ачиж суухгүй байх
Суухдаа нуруугаа бөгтийлгөхгүй байх
Суухдаа сандалд нуруугаа сайн тулгаж зөв суух
.




1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг

댓글