Нас ахих тусам өвдөг өвдөх нь дараах шалтгаантай!


 Нас ахих тусам өвдөг өвдөх  нь дараах шалтгаантай !

 Өвдөг өвдөх нь дараах шалтгаантай!



Сайн байна уу.

Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн үе мөчний мэргэжлийн СиЭм эмнэлгээс танилцуулж байна.

Манай улс төдийгүй дэлхийн олон орнуудад нийт хүн амын дундаж наслалтын хэмжээ өсөж байна.
Ахмад настай хүн амын тоо нэмэгдсэнтэй холбогдон үе мөчний өвчнөөр өвчлөгсдийн тоо бас өсөн нэмэгдсээр.
Настай хүмүүсийн хамгийн их өвчилдөг үе мөчний өвчин дундаас элэгдлээс үүсдэг дегенератив өвдөгний үений үрэвслийн эмгэг хамгийн элбэг байдаг.  
Үе мөчний үрэвслийг ерөнхийдөө гурван янзын хэлбэрт хувааж үзэх болдог.



Эхлээд, бидний сайн мэдэх Остеоартрит буюу нас ахихтай холбогдон өвдөгний  жийргэвч мөгөөрсөн эд элэгдэн, тэр хэсэгт яс ургаж, үрэвсэл  үүсэх үений өвчин байна.

Хамгийн элбэг тохиолдох үений үрэвсэл бөгөөд үе мөчний зөөлөн эд буюу жийргэвч мөгөөрс нас ахихтай холбогдон аажмаар элэгдэж, яс ургах, мөгөөрсөн эд элэгдсэн хэсэгт үрэвсэл үүсэн даамжрах үйл явцтай эмгэгийг хэлдэг.
Элэгдлийн гаралтай үений үрэвслийн өвдөлт зовиур нь хөдөлгөөний дараа аажмаар нэмэгдэх шинж тэмдэгтэй байдаг.

Шат юмуу өгсүүр, уруу газраар явахад ихэнхдээ өвчин илэрдэг бөгөөд хөдөлгөөн хийж алхаж хөдөлснийхөө дараа амарсан ч эсвэл унтаж байх үед ч өвдөгний  өвдөлт нь багасахгүй илүү нэмэгдэн зовиурласаар байдаг. Бас цаг агаараас шалтгаалж өвдөлтийн хэмжээнд өөрчлөлт орж болдог.



Хоёрдугаарт нь “ревматист үе мөчний үрэвсэл” байдаг. Энэхүү эмгэг өвчин нь өөрийн дархлааны өвчинд хамаарагдана.

Өөрийн дархлааны антиген нь  бие махбодь дотроо гаднын өвчин үүсгэгч нян антигенийг устгаж байх үүрэгтэй ч зарим тохиолдолд өөрийн бие организмд хэрэгтэй антигенүүдийг устгах болдог.  
Ингэснээр хүний биеийн холбогч эдийн тогтолцооны үндсэн эд коллагенийг  гэмтээж устган, үенд эмгэг  үрэвсэл үүсгэх болдог. Эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд өвчин илрэх нь илүү элбэг.
Ревматист үе мөчний үрэвсэл нь олон хэлбэрт үений үрэвсэлд хамрагдах бөгөөд өвдөлт зөвхөн өвдөгний үе төдийгүй өөр бусад үенд ч илрэх болно. 
Бас үений уутны үрэвсэлтэй хавсран хэт хавагнах болон өглөөгүүр гар хөших бадайрах зэрэг шинж тэмдэг хамт илрэх болдог. 





Гурав дахь нь “бэртлийн дараах үе мөчний үрэвсэл” болно. 
Өвдөгний орчинд гэмтэл бэртэл авсны дараа үрэвслийн процесс явагдан үүсэх үений үрэвслийг хэлнэ.
Яс хугарах юмуу, шөрмөс холбоос гэмтэх, зөөлөн эд мөгөөрс гэмтэх зэрэг бэртэл авч байсан бол ихэвчлэн үенд үрэвсэл үүсэх болдог.

Ерөнхийдөө өвдөг өвдөлтийн шалтгаан болдог үений үрэвсэл нь гэмтэл бэртэл л биш бол гэнэт үүсхээс илүү аажим аажмаар үүсэх явцтай.

Хаван үүсээд өвдгөө нугалж, дэлгэхэд хүндрэл саад үүсэх тохиолдол ч байдаг.


Өвдөг өвдөлтийн шалтгааныг оношлох арга?


Өвдөг өвдөлтийн шалтгаан болох үений үрэвслийг оношлохын тулд биеийн үзлэг оношлогоог эхлээд хийдэг.
Хаван байгаа эсэх, өвдөлтийн хэмжээний зэрэг тогтоох, хөдөлгөөний далайц, алхах гишгэх зэргийг сайн ажиглан оношлох үе шат юм. 

Үүнээс гадна Хрэй дүрс оношлогооны шинжилгээ хийж үе хоорондох зайн хэмжээ  нимгэрч багассан эсэхийг ажиглан, МРАй гэх мэт нарийвчилсан шинжилгээг хийн оношлох болдог.
Ревматист үений үрэвслийн үед  цусны шинжилгээгээр хянаж ажиглах хэрэгтэй байдаг.



Үе мөчний үрэвслийн нөхөн сэргээх эмчилгээ


Аливаа өвдөгний Үений үрэвслийн эмчилгээг хоёр хэсэгт ангилж болно. 
Нөхөн сэргээх эмчилгээ болон мэс заслын эмчилгээ.
Нөхөн сэргээх эмчилгээг өвдөлт зовиур багасгаж, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хийнэ.
Ихэвчлэн өвчний эхэн үе шатанд үр дүнтэй бөгөөд, амьдралын хэв маяг зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Биеийн жинг багасгаж, өвдөлтийг даамжруулах архагшуулах буруу зуршлаас зайлсхийх нь чухал.

Бас гуяны булчинг чангаруулах дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.




Үе мөчний хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлж, чөлөөтөй хөдлөх чадварыг сайжруулах зорилгоор сэргээн засах дасгалыг төлөвлөж заавар өгөх болдог.
Үүнээс гадна физик эмчилгээ болон эм, эмэн эмчилгээ зэргийг ээлжлэн хийх болдог.

Строид бус үрэвсэл дарах эм юмуу тариан эмчилгээ зэргийг ч хийж болно. 
Ёнгдонгпу дүүргийн СиЭм эмнэлгээс Гиалуроны хүчлийн орцтой мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлэх эмчилгээний тариаг тухайн өвчтөнд тохируулан хийж эмчилж байна. 



Үе мөчний үрэвслийн мэс заслын эмчилгээ




Мэс заслын аргаар урагдаж салбарсан мөгөөрсийг тайрч авах болон цэгцлэн оёх, ясны хэлтэрхийг авах зорилгоор  үений дурангийн мэс засал хийх болдог.


Мөн шилбэний дээд хэсгээр тэнхлэг засах (High Tibial Osteotomy) мэс засал хийж болох төдийгүй  шаардлагатай бол гэмтсэн үе мөчийг нөхөн орлуулах хиймэл үе солих мэс заслуудыг мэргэжлийн туршлагатай эмч нар хийж эмчилж байгаа болно.
Хэрэв та оношлуулж эмчлүүлхийг хүсвэл манай эмнэлэгрүү доорх хаягаар холбогдоно уу.



1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг

댓글