Мөрний Наалдацтай үений хүүдийн үрэвсэл
Мөрний үений
клиник СиЭм үе мөчний нэгдсэн эмнэлэг
Наалдацтай үений хүүдийн үрэвсэл, хөлдүү
мөрний хам шинжтэй төстөй мөрний өвчин
Сайн байна уу.
Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн үе мөчний
мэргэжлийн СиЭм эмнэлэг байна.
Мөрний Наалдацтай үений
хүүдийн үрэвсэл, хөлдүү мөрний хам шинж
Наалдацтай үений
хүүдийн үрэвсэл
Нас нэмэх тусам
энд ч өвдөж байна тэнд ч өвдөж байна хэмээн бидний бие эрхтэнд өвдөлт зовиур нэг нэгээр үүсэх болдог.
Энэ нь нас ахихад угийн байх шинж тэмдгийн нэг гэж бодоод тэр хэвээр нь тоохгүй орхих үе их байдаг.
Ялангуяа
50-60настнуудын хувьд мөрний өвчин үүсвэл хэнд ч гэсэн илэрдэг 50насны өвчин
буюу хөлдүү мөрний хам шинж гэж бодож тоохгүй өнгөрөөх болдог. Гэвч
мөрний өвчнийг үүсгэдэг өвчин нь маш олон янз тул анхаарал болгоомж хэрэгтэй.
Мөрний энэ олон өвчний нэг нь наалдацтай үений хүүдийн үрэвсэл өвчин болно.
Мөрийг 360 градус тойрч бүрхсэн нимгэн хальсанд үрэвсэл үүсэх эмгэгийг хэлдэг.
Мөрний хөдөлгөөний далайц багасаж, хязгаарлагдан өвчин үүсэж, хөлдүү мөрний хам шинжтэй төстөй илэрдэгээс нь болоод андуурдаг хүмүүс олон
байдаг.
Сахрын өвчин болон бамбайн өвчин зэрэг эмгэг өвчнөөс
болоод наалдацтай мөрний хүүдийн үрэвсэл үүсэх тохиолдол их бөгөөд, эргэлдэх
булчингийн урагдалт юмуу хугарал зэрэг мөрний өвчнөөс үүдэлтэй үүсэн 2дахь
үеийн эмгэгрүү даамжрах үе байдаг.
Наалдацтай үений
хүүдийн үрэвслийн үед хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь нэг сараас дээш мөрөнд өвдөлт
үргэлжилж хатуурч зангирах мэдрэмж төрөх юм.
Мөрний өвдөлт улам архагшин хүндэрч өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлж шөнийн цагаар нойргүй хонох ч болно.
Машины арын
суудалруу гараа сунгаж юм авах ч хэцүү болж мөр өвдөн хүндэрч даамжирсан үедээ өмднийхөө
арын кармандаа гараа хүргэх ч хэцүү болно.
Ийм шинж тэмдэг
илэрвэл Наалдацтай үений хүүдийн үрэвсэл гэж таамаглах хэрэгтэй тул хурдан
хугацаанд Си Эм эмнэлэгт ирж үзүүлэн гэмтэл согогийн мэс заслын тасгийн
мэргэжилтэн эмчээс зөвлөгөө авна уу.
Хөнгөхөн
хэлбэрийн Наалдацтай үений хүүдийн
үрэвслийн үед стретчинг ба дасгал хөдөлгөөний аргаар өвчин намдах боловч,
өвдөлт их, мөрний хөдөлгөөний далайц багассан өвчтөний хувьд үений хөндийд
тарих юмуу, өндөр давтамжтай долгионы эмчилгээ, бариа массаж эмчилгээ, физик
эмчилгээ зэрэг нөхөн сэргээх эмчилгээ болон өвдөлтийн эмчилгээ зэргийг голчлон
хийх болдог.
Мэдээж мэс
заслын бус аргаар эмчилсэн ч гэлээ мөрний өвдөлт намдахгүй хөдөлгөөний
далайцын хэмжээ багасан хязгаарлагдсаар байвал ийм хүмүүсийн хувьд мэс засал хэрэгтэй гэсэн
үг.
Үе мөчний хэсэгт дуранг оруулж хатсан үений хальсыг зүсэж
авах, мөрний хөдөлгөөний далайцыг сунгаж өгдөг эмчилгээний арга болно.
Мэс заслын дараа ч хичээнгүйлэн сэргээн засах дасгал хийх нь өдөр тутмын амьдралдаа хурдан буцаж ороход тусалдаг тул маш чухал юм.
Бас өдөр тутам мөрний стретчинг байнга хийж нь
Наалдацтай үений хүүдийн үрэвслээс сэргийлэхэд туслах болно.
Мөрний өвчнийг анхан шатанд нь илрүүлж эмчилгээ хийж эхэлбэл мэс засал хийхгүйгээр шинж тэмдгийг илааршуулж эдгээж болдог.
Эрүүл мэндийн яамнаас итгэмжлэгдсэн үе мөчний мэргэжлийн
СиЭм эмнэлгт үзүүлэн зөв оновчтой шинжилгээ хийлгэж эмчлүүлээрэй.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기