Венийн судасны өргөсөлтийн мэс засал, зайлшгүй хэрэгтэй юу?
Ерөнхий мэс
заслын тасаг
Сайн байна уу.
Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн үе мөчний
мэргэжлийн СиЭм эмнэлэг байна.
Хөлний ар булчинд зангирч овойж гарч ирсэн судаснаас
болоод өвдөж зовирладаг хүмүүс олон байдаг.
Энэ нь бидний сайн мэддэг “вен буюу хураагуур судасны
өргөсөлт”төй (хөлийн судасны бүдүүрэл) холбоотой.
Өнөөдөр үзэмж бас эрүүл мэндийн хувьд заавал эмчилгээ
хэрэгтэй байдаг венийн судасны өргөсөлт өвчинтөй танилцацгаая.
Венийн судасны өргөсөлт гэдэг нь венийн судасны урсгал хэвийн
чиглэлд урсахгүйгээс үүдэлтэй эмгэг бөгөөд доод мөчдийн венийн хавхалгын хэвийн
үйл ажиллагаа алдагдах, судас өргөсөх зэрэг олон янзын шалтгаанаас болж үүсэх
болдог. Үүнээс болоод судасны сөргөө өвчин юмуу зогшинго үүсдэг өвчин болно.
Хураагуур судасны өргөсөлтийн шалтгаан нь?
|
Ихэвчлэн удамшлын гаралтай тохиолдолд их үүсдэг.
Үүнээс гадна эмэгтэйчүүд ялангуяа олон удаа төрсөн
эмэгтэйчүүдэд үүсэх магадлал өндөр байдаг.
Удаан хугацаанд зогсох юмуу, бариу хувцас өмсдөг хүмүүс,
хэт таргалалт зэрэгтэй холбоотой илрэх ч үе бий.
Хөлний булчингийн судсанд нарийхан хялгасан судас тодорч
харагдах юмуу хөл хүндрэх мэдрэмж төрөх тохиолдолд хөлний судасны өргөсөлт гэж
таамаглаж болно.
Унтах үед шөрмөс татах үе их бөгөөд, хавагнах юмуу өвдөх,
бадайрах, арьсны өнгө үхэх зэрэг шинжүүд хамт илрэх болдог.
Эмнэлэгт үзүүлэнгээ судасны эхогоор харуулж судас
өргөссөн хэмжээ, цусны урсгалын хурд зэргийн талаар шинжилгээ хийж, шинж
тэмдэгт тохируулан эмчилгээний аргыг шийдэх болно.
Венийн судасны өргөсөлтийг заавал мэс заслын аргаар
эмчилдэг биш юм.
Анхан шатанд нь эмнэлэгт үзүүлвэл эхлээд даралттай тирко хэрэглэж
эмчилгээг эхлэнэ. Хэрвээ хөлөнд хялгасан судас харагдаж байвал тариан эмчилгээ
хийн судас хатууруулах аргыг хэрэглэх болдог. Гэвч 3мм ын хэмжээнээс дээш судас
зангирч овойж гарсан, өвдөлт зовиур их байвал мэс ажилбар юмуу доод мөчдийн венийн
судасны мэс засал хийх хэрэгтэй болдог.
Мэс заслын эмчилгээний аргаар венийн судасны бөглөрөлийг
тайрч авах, өндөр давтамжтай долгионы мэс засал, лазер мэс засал гэж байдаг.
Венийн судасны бөглөрөлийг тайрч авах уламжлалт мэс засал
нь цавь болон өвдөгний орчинд зүсэлт хийж бөглөрөл болон зангилаа үүссэн хэсгийг
зүсэн авах мэс засал болно.
Өндөр давтамжтай долгионы мэс засал нь дурангийн
ажилбартай төстөй аргаар сөргөө үүссэн хэсгийн үндэс венийг агшааж, бөглөх болдог.
Лазерыг ашиглан хийгдэх мэс засал нь өвчин үүссэн венийг хайн олж лазераар
түлэх аргаар хийгддэг.
Венийн судасны өргөсөлт нь даамжирдаг өвчин учраас
эмчилгээ хийлгүйгээр тэр хэвээр нь орхих тохиолдолд хавсарсан өвчин үүсэх
магадлалтай. Судасны өргөсөлт бүдүүрэл, урагдалт юмуу хавагналт, арьсны өнгө
үхэх зэрэг олон янзын хавсарсан өвчин нь мэдээж хүндэрвэл уушигны бөглөрөл (Pulmonary Thromboembolism) хүртэл үүсгэж болдог тул
эмчид эрт хандаж үзүүлэх хэрэгтэй.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기