Ахиллийн шөрмөсний гэмтэл
Ким Жин Сү Улсын шигшээ багийн доктор
эмчийн танилцуулж буй “Ахиллийн шөрмөсний гэмтэл”
2018оны Оросын холбооны улсад болсон хөл бөмбөгийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гэмтэл авсан тамирчдын тоо цөөнгүй байлаа. БНСУ-ын улсын тамирчин Ки Сонг Юунг ч гэсэн Мексик улстай хийсэн тоглолтын явцад гэмтэж Герман улстай тоглох тэмцээнд оролцож чадаагүй бөгөөд энэ нь шигшээ багийн амжилтанд тодорхой нөлөө үзүүлсэн гэж дүгнэгдсэн.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн төдийгүй
Олимпийн наадам болон бусад олон улсын төрөл бүрийн тэмцээн, уралдаанд оролцох Тамирчидын
анхаарах ёстой спортын ямар ямар төрлийн гэмтэл байдаг вэ?
Спортын тамирчдад хамгийн нийтлэг тохиолдолддог гэмтэл
болох “Ахиллийн шөрмөсний үрэвсэл болон хагас болон бүтэн тасралт” гэмтлийн талаар танилцуулая.
СиЭм нэгдсэн эмнэлэг гэмтэл согог мэс заслын тасаг/ хөл тавхай,
шагайн үе
Ким Жин Сү профессор эмч |
5БНСУ-ын үндэсний сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчидын багын профессор эмч
5Үндэсний хөл бөмбөгийн Ерэнд ЭФ Си багын удирдах профессор эмч
5Хөл бөмбөгийн спортын анагаах ухааны чиглэлээр төрөлжсөн, мэргэжил
дээшлүүлэх курс төгссөн сертификат болон магадлан итгэмжлэл.
(FIFA Diploma in Football Medicine
Course)
= Ахиллийн
шөрмөсний гэмтэл
Ахиллийн шөрмөсний бэртэл нь тамирчидад элбэг тохиолддог түгээмэл хөл шагайн
гэмтэл болно.
Ахиллийн шөрмөс нь хөлний өсгийний яс болон шилбэний
булчингийн хооронд байдаг биеийн хамгийн том бүдүүн шөрмөс бөгөөд голдуу хөл бөмбөг,
сагс гэх мэт гүйх болон үсрэх, гэнэт чиг зүгээ өөрчлөх хурд хөдөлгөөн ихтэй
дасгал хөдөлгөөний хэт ачаалалаас болж урагдаж эсвэл бүр тасрах ч болдог.
Онцгойлон Ахиллийн шөрмөсөнд үрэвсэл үүссэн үед илүү болгоомжлох
хэрэгтэй бөгөөд яагаад гэвэл үрэвсэлтэй тохиолдолд гаднын цочролд өртхөд л
шөрмөс урагдах магадлал өндөр болдог.
Ахиллийн
шөрмөсний гэмтэл.....зөвхөн тамирчид л гэмтдэг гэж үү?
Мэдээж , энгийн хүмүүст ч үүсэж болох гэмтэл юм.
Хөдөлгөөн ихтэй дасгал хөдөлгөөн хийж байгаад гэмтэх үе ч
их, өндөр өсгийтөй гутал, өндөрсгөгч гутлын улавч, зэргийг тогтмол хэрэглэдэг
эмэгтэйчүүд, олон цагаар хөлд эвгүй гутал өмсөөд ажилладаг хүмүүст ч Ахиллийн
шөрмөсний үрэвсэл амархан үүсдэг.
- Хөлний шагайн ард “түг” гэх дуу гарч гэнэт өвдөлт зовиур үүсдэг.
- Өвдөлт зовиур удахгүй багасаж алхахад асуудалгүй болно.
- Цаг өнгөрөх тусам хөл хавдаж хөлний өсгий хэсэгт цус хурдаг.
- Гэмтсэн хэсэг дотогш хонхойх хэлбэртэй болдог.
- Өвдөж зовиурласан ч алхахад саадгүй байдаг бөгөөд ийм үедээ өлмий дээрээ зогсож чаддаггүй.
Ахиллийн
шөрмөсний гэмтлийг ялгах арга – Томсон (Thomson)
шинжилгээ
Томсон шинжилгээгээр Гэмтсэн хэсэг
хотойж байна уу гэдгийг гараараа барьж тэмтрэн оношлох боломжтой.
Ахиллийн
шөрмөсний гэмтлийг эмчлэх арга
Мэдээж өвчний зовиур, гэмтлийн хэмжээг харгалзан
эмчилгээний аргыг сонгодог.
Өвчин бага, шөрмөс хагас урагдсан бол хөлийн өлмийг
жийлгэн шохойдож шөрмөсний үзүүрүүдийг уулзуулсан байдалтай гипс хийгдэнэ, эм
тариан эмчилгээ, гадна талаас нь өндөр давтамжтай долгионоор эмчлэх, физик эмчилгээ, гэх мэт
мэс заслын бус нөхөн сэргээх эмчилгээнүүд хийхэд өвчин сайжирч эдгэх болно.
Бичил зүсэлт хийж оёх мэс засал
Сүүлийн үед Ахиллийн шөрмөс тасарсан хэсэгт 2-5см орчим маш бага бичил зүсэлт хийн тасарсан хэсгийг залган үзүүрүүдийг нь нийлүүлэн оёх бичил мэс заслын арга их үр дүнтэй хийгдэж байгаа бөгөөд хурдан эдгэрдэг, хүндрэл багатай гэдэг талаараа давуу талтай.
Ахиллийн шөрмөсний гэмтлээс сэргийлэх
арга
① Шат эсвэл степпер гэх мэт төхөөрөмжүүд дээр нэг хөлөө
өргөж тавина.
② Өргөж тависан хөлний ул, өсгий дээрээ бүх жингээрээ зогсож
аажмаар доош бууна
③ Өдөрт 100-180удаа хийх болно.
Ким Жин Сү мэргэжлийн доктор эмч
СиЭм эмнэлгийн гэмтэл согог мэс заслын тасаг/ хөлийн тавхай, шагайн үе
СиЭм эмнэлгийн гэмтэл согог мэс заслын тасаг/ хөлийн тавхай, шагайн үе
Мэргэжлийн Эмчийн зөвлөгөө
“Бодит байдал дээр
өвчтөнүүдийн 25хувь орчим нь ахиллийн шөрмөсний гэмтэл үүссэн ч өвчин нь хурдан
намдаж, алхах гишгэхэд асуудал гардаггүй тул эрт үед нь оношлох боломжоо алдах болдог.
Гэтэл хөл шагайн гэмтлийг анхан шатанд нь илрүүлж эмчилгээ хийлгэх их
чухал байдаг. Тиймээс хойшлуулалгүй гэмтлийн эмнэлэгт үзүүлж, үе мөчний
мэргэжлийн эмчээс эмчилгээний зөвлөгөө авах хэрэгтэй.
Энгийн хүмүүст Ахиллийн шөрмөсний гэмтэл үүссэн хамгийн нийтлэг шинж тэмдэг
хэрхэн илэрдэг вэ?
Гэмтсэн хэсгээрээ өвчин зовиуртай байсан ч алхаж гишгэхэд асуудалгүй, харин өлмий дээр нь зогсоолгоод хэд алхуулбал маш их өвдөлт мэдэрч байна гэдэг.
Гэмтсэн хэсгээрээ өвчин зовиуртай байсан ч алхаж гишгэхэд асуудалгүй, харин өлмий дээр нь зогсоолгоод хэд алхуулбал маш их өвдөлт мэдэрч байна гэдэг.
Сүүлийн үед хөл шагайн мэс заслын бус эмчилгээний үр дүн маш сайжирч байгаа
бөгөөд бүрэн урагдалт биш бол гипс тавиж эсвэл нөхөн сэргээх эмчилгээний
аргаар ихэнхдээ эмчилж байна.
Ерөнхийдөө ахиллийн шөрмөсний үрэвсэл болон гэмтлээс сэргийлэхийн тулд, ахиллийн
шөрмөсний сунгалтын дасгал хөдөлгөөн хийж гэмтэл бэртлээс сэргийлэн, спортоор хичээллэхээсээ
өмнө бие халаах хөнгөн дасгал хийх зэрэгт анхаарах хэрэгтэй “ .
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) mongol@cmhospital.co.kr
3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기