Өсвөр насны бейсболлын тамирчдын тохойн гэмтэл “Томи Жон мэс засал”
Өсвөр
насны бейсболлын тамирчдын тохойн гэмтэл “Томи Жон мэс засал”
2019 оны мэргэжлийн бейсболлын улиралын тоглолт эхлэх ойртлоо.
Маш олон бейсболлын хөгжөөн дэмжигчдийн хувьд баяр хөөртөй догдлон хүлээсэн цаг боловч, бодит байдал дээр мэргэжлийн бейсболлын улиралын тоглолт эхэлхэд зайлшгүй яригдах зүйл бол тамирчдын гэмтэл бэртэлийн асуудал байдаг.
Маш олон бейсболлын хөгжөөн дэмжигчдийн хувьд баяр хөөртөй догдлон хүлээсэн цаг боловч, бодит байдал дээр мэргэжлийн бейсболлын улиралын тоглолт эхэлхэд зайлшгүй яригдах зүйл бол тамирчдын гэмтэл бэртэлийн асуудал байдаг.
Бейсболлын тамирчдын гэмтэл нь мэргэжлийн тамирчид
төдийгүй, өсвөр насны тамирчдын хувьд ч гэсэн чухал
сэдэв байдаг.
Ялангуяа өсвөр насны бейсболлын тамирчдын гэмтэл нь бейсболлын спорттой нягт холбоотой чухал асуудал болно.
Өсвөр насны тамирчид бөмбөг шидэх бэлтгэл дасгал хөдөлгөөнийг их хэмжээгээр давтан хийдэг тул, гэмтэх магадлал өндөр байдаг.
Өсвөр насны тамирчдын хамгийн их өртдөг бэртэл нь тохойн
гэмтэл байдаг бөгөөд өнөөдөр тохойн гэмтэл болон энэхүү гэмтэлтэй холбоотой ямар эмчилгээ байдаг талаар танилцуулая.
Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн үе мөчний
мэргэжлийн СиЭм эмнэлэг
Улсын шигшээ баг тамирчдын эмч И Санг Хүн профессор
(Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжилсэн үе мөчний
мэргэжлийн СиЭм нэгдсэн эмнэлгийн дарга)
5Өсвөр насны бейсболлын тамирчны тохойг эмчилж байгаа И Санг Хүн профессор (СиЭм нэгдсэн
эмнэлгийн дарга)
|
Судалгаанаас харвал өнгөрсөн жил Солонгосын бейсболлын
холбооноос(KBO) тайлагнасан “мэргэжлийн бейсболлын явц дундын тайлан”-д дотоодын
ахлах сургуулийн довтлогч тамирчдын 70,4% хувь нь мөр, тохойн хэсэгт өвдөж байсан эсвэл гэмтэл бэртэл авч байсан тохиолдол бий гэсэн хариу гарсан байна.
Үүнтэй холбогдон тохойн гэмтлийн эмчилгээ дундаас хамгийн сайн танигдах болсон “Томи жон мэс засал(Tommy John Surgery)’”хийлгэх тамирчдын тоо ч гэсэн өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
Үүнтэй холбогдон тохойн гэмтлийн эмчилгээ дундаас хамгийн сайн танигдах болсон “Томи жон мэс засал(Tommy John Surgery)’”хийлгэх тамирчдын тоо ч гэсэн өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
Тохойн
“Томи жон мэс засал” нь ямар мэс засал вэ?
Томи жон мэс засал (Тохойн дотор талын хажуу холбоосыг сэргээн засах мэс засал )
Томи жон мэс заслын анагаахын нэршил нь “Тохойн дотор
талын хажуу холбоос сэргээн засах мэс засал” юм.
1963оны Мейжор лигид амжилттай тоглож байсан нэртэй довтлогч Томи Жон анх энэхүү мэс заслыг хийлгэсэн бөгөөд мэс заслын дараа дахин эргэж тоглолтондоо орон өндөр амжилт гаргасанаас хойш “Томи Жон мэс засал” гэж нэрлэгдэн олонд танигдах болсон.
Тохойн дотор талын хажуу холбоос нэг тасарвал дахин эдгэж сэргэх нь
хэцүү байдаг байна.
Ялангуяа, энэ гэмтэл нь довтлогч болон хамгаалагч нарт их тохиолддог бэртэл юм. Тохойн холбоос дотроос “тохойн дотор хажуу холбоосын”
(Ulnar Collateral Ligament, UCL) бэртэл хамгийн их байдаг.
(Ulnar Collateral Ligament, UCL) бэртэл хамгийн их байдаг.
Тохойн гэмтэл нь 150км-ээс дээш хурдтай бөмбөг шидэх
довтлогч
нарт хамгийн нийтлэг тохиолддог бэртэл.
|
Зураг дээр улаанаар тэмдгэлсэн хэсэг тохойн дотор талын
хажуу холбоос
|
Ихэнх гэмтлүүд, амралт болон нөхөн сэргээх эмчилгээ,
сэргээн засах хөдөлгөөнөөр аль болох эмчлэгддэг боловч, тохойн холбоос нь урагдвал дахин хуучин хэвэндээ орон эдгэх нь төвөгтөй.
Дотор хажуу холбоос урагдаж тасран, ялангуяа 50% хувь орчим урагдалт үүсвэл спортын амьдралаа цаашид
үргэлжлүүлэх хэцүү болдог бөгөөд ийм үед ихэвчлэн Томи Жон нөхөн сэргээх мэс заслыг хийлгэх болдог.
Томи Жон мэс засал Мэс заслын арга
Томи Жон мэс засал нь тохойн хажуу холбоос урагдаж
гэмтсэн үед тасарсан хэсгийг хоооронд нь нийлүүлж оёх биш харин бүр шинэ
холбоосоор нөхөн орлуулдаг арга юм.
Гарны урт нугалагч булчин(Palmaris lonhus m.)нь биед чухал үүрэггүй байдаг тул гэмтээгүй эсрэг талын гарнаас онцгой үүрэггүй шөрмөснөөс авч
гэмтсэн холбоосны оронд нөхөн орлуулан хийх сэргээн засах мэс засал болно.
Энэхүү мэс заслыг Томи Жон мэс засал (Tommy John Surgery) гэдэг.
Энэхүү мэс заслыг Томи Жон мэс засал (Tommy John Surgery) гэдэг.
Бейсоллын бөмбөгийг 150км хурдтай, хүчтэй шидэх ёстой
байдаг учраас, бөмбөг шидэгч довтлогч нар хамгийн их өртхөөс өөр аргагүй байдаг.
Тохойн гэмтэл нь гараа мөрнөөс дээш өргөн хүчтэй шидэх хөдөлгөөн
дахин давтан хийдэг бейсболын тамирчдад хамгийн түгээмэл тохиолддог бэртэл.
Мэдээж бейсболоос гадна, бокс, жудо, гэх мэт спортын
тамирчдад ч их тохиолддог.
Мэс заслын амжилтын хувь
өндөр төдийгүй, тамирчид спортын амьдралдаа эргэж орох магадлал ч өндөр байдаг давуу
талтай.
Отани Шюхэи тамирчин шиг америкийн мэйжори лигээс хамгийн их анхааралд өртөж, үнэлэгдэж байсан тамирчид ч Томи Жон мэс заслыг сонгох болсон шалтгаан нь?
Мэс засал амжилттай болдог төдийгүй бас спортын амьдралд эргэж орох өндөр магадлалтай холбоотой.
Бейсболлын довтлогч нар төдийгүй, хөл бөмбөг, гар бөмбөг гэх мэт спортын төрөл бүрийн салбарт маш олон нэртэй тамирчдыг дахин амжилтанд хүргэсэн гэж олонд танигдсан мэс засал болно.
Америкийн спортын анагаахын сэтгүүл (American Journal of Sports Medicine)ээс гаргасан илтгэлээс харвал Томи Жон мэс засал хийлгэсэн үндэсний бейсболл (MLB) ын шигшээ багийн тамирчин 179хүний дотроос 97,2% хувь болох мэргэжлийн тамирчид спортын амьдралдаа эргэн орсон бөгөөд нийт 83% хувь нь үндэсний бейсболл (MLB)ын тоглолтонд дахин өндөр амжилт гаргаж ур чадвараа дахин сэргээж чадах болсон гэж тайлагнасан байна.
Анхаарлаа хандуулж дахин уншина уу?
Томи
Жон мэс заслын дараа хурд илүү нэмэгдэх?
Томи Жон мэс засал довтлогчын хурдыг илүү нэмдэг гэдэг яриа
байдаг ч, мэс заслын өмнөх тохойн өвдөлт зовиур юмуу гэмтсэн холбоосноос болоод
хурд багассан байдал дахин эргэж сэргэхтэй андуурдаг үзэгдэл бөгөөд, судлагаанаас харвал мэс
заслын дараа мэдрэгдхүйц хэмжээний хурд нэмэгдсэн үр дүн байдаггүй гэсэн дүгнэлт судлагаа бий.
Мэс заслаас илүү чухал нөхөн сэргээх
эмчилгээ, хөдөлгөөн засах эмчилгээний программ
Томи Жон мэс засал, “мэс засал”ыг эхлээд маш амжилттай хийх
ёстой.
Мэс засал эхлээд амжилттай болж байж, сэргээн засах эмчилгээ
хийлгэх довтлогч шидэх ур чадвараа бүрэн сэргээж чадах болдог.
Гэвч сэргээн засах эмчилгээний үйл явц мэдээж зөв сайн хийгдэх
хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэс засал болон сэргээн засах эмчилгээ, хамтдаа амжилттай хийгдэх хэрэгтэй гэсэн үг.
Өсвөр насны
бейсболлын тамирчны сэргээн засах, хөдөлгөөн засах эмчилгээ хийж байгаа СиЭм
эмнэлгийн спортын нөхөн сэргээх физик эмчилгээний тасгийн И Дунг Үг физик эмчилгээний
эмч
|
Сэргээн засах эмчилгээний төлөвлөгөө нь 1жил орчим урт
хугацаатай байдаг бөгөөд шинжлэх ухаанд үндэслэгдсэн, системчилсэн аргаар
хийх нарийвчилсан төлөвлөгөө байх хэрэгтэй.
Ялангуяа довтлогчид зориулсан сэргээн засах эмчилгээ нь их
хэмжээний мэдлэг туршлагатай байхыг шаарддаг.
Мэдээж мэс засал хийх сайн ур чадвартай байх төдийгүй,
тамирчин бүрийн онцлогт тохирсон, хувь хүнд зориулагдсан сэргээн засах
программыг төлөвлөх нь бүгд эмчийн ур чадвартай холбоотой.
Ялангуяа, мэс заслын дараа системчилсэн физик эмчилгээ, сэргээн
засах эмчилгээг хэрхэн хийхээс шалтгаалж тамирчид спортдоо эргэж буцах эсэх шууд хамааралтай болдог.
Мэс заслын дараа сайн хурдан эдгэрэх, урьдын ур чадвараа эргэж сэргээх маш нарийвчилсан сэргээн засах эмчилгээний төлөвлөлт чухал байдаг.
Мэс заслын дараа сайн хурдан эдгэрэх, урьдын ур чадвараа эргэж сэргээх маш нарийвчилсан сэргээн засах эмчилгээний төлөвлөлт чухал байдаг.
Сэргээн засах эмчилгээнд мэс засал хийсэн эмч болон сэргээн
засалч төдийгүй тамирчны өөрийх нь оролдлого, зүтгэл чухал байр суурь эзэлдэг.
Тийм учраас мэс заслын дараа спортод эргэж очих хүртлээ бейсболын тамирчдыг эмчилж байсан туршлага ихтэй мэргэжилтэн эмч нарын багаар эмчлүүлж, хянуулбал зайлшгүй амжилттай үр дүн гарах болно.
Тийм учраас мэс заслын дараа спортод эргэж очих хүртлээ бейсболын тамирчдыг эмчилж байсан туршлага ихтэй мэргэжилтэн эмч нарын багаар эмчлүүлж, хянуулбал зайлшгүй амжилттай үр дүн гарах болно.
Тамирчид гэмтлээс
сэргийлэх нь Хамгийн чухал
Мэс засал хийлгэн, спортын амьдралд эргэж орохоос илүү,
чухал зүйл нь өсвөр насны тамирчид бэртэхгүй байхаар урьдчилан сэргийлэх нь
чухал болно.
Үе шаттай систем бэлдэж, дасгал хийх аюулгүй, тохиромжтой орчин нөхцлийг
бүрдүүлэх болон тамирчинд сургалт, боловсрол олгох нь амжилттай тамирчин болоход
луужин мэт үүрэг гүйцэтгэх болдог.
Туслах үг: Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн үе мөчний
мэргэжлийн СиЭм эмнэлэг
БНСУ-ын биен тамир спортын холбооноос итгэмжлэгдсэн, улсын
шигшээ баг тамирчдын тосгоны төлөөлөгч зохион байгуулагч эмнэлэг.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기