Хэвийн байсан хөлний ул хавтгай болчлоо ! Тэр шалтгаан болон эмчилгээний арга?



Хэвийн байсан хөлний ул хавтгай болчлоо!
Шалтгаан нь юу вэ? ямар эмчилгээний арга байдаг вэ?


Хөлийн уланд нум хэлбэртэй хонхойж орсон хэсэг байхгүй болж тэгш, хавтгай болох эмгэгийг “хавтгай тавхай” эсвэл "хавтгай ул" гэж хэлдэг. 
Ихэвчлэн хавтгай тавхай нь төрөлхийн гаралтай байдаг ч насанд хүрэхээс өмнө юмуу насанд хүрсэнээс хойш хэвийн байсан хөл нь “хавтгай” болсон  хүмүүсийг заримдаа харах болдог.


Гэнэт хавтгай тавхайтай болох шалтгаан нь юу вэ? Мөн холбогдох эмчилгээ нь ямар эмчилгээ байдаг вэ гэдэг талаар таниж мэдэцгээе. 


5Хавтгай ул(Flat feet)нь хөлний тавхайн дотор талын нум хэвийн бус болж хавтгайрах  юмуу эсвэл байхгүй болж өөрчлөлдөх эмгэг.

l Хавтгай тавхайн төрөл 

Уян чанартай хавтгай ул
Булчин хатуурах хавтгай ул
Хөлөө газарт тавин гишгэх үед  биеийн жингийн ачаалалаас шалтгаалан хөлний ул хавтгай болох тохиолдол

Хөлөө газарт хүргэх юмуу, өргөсөн ч хөлийн тавхайн дотор талын нум гарч ирдэггүй хэвийн бус тохиолдол

<Арын шаант ясны шөрмөсний үйл ажиллагаа          
   алдагдах
Тавхайн завь яс, хөлийн өсгийн ясны дутагдал

Бусад шалтгаан
<Ревматизмын гаралтай үений өвчин
<Гэмтлийн дараах (хөлийн өсгий ясны хугарал, хөл тавхайн үе мөчний гэмтэл, шагайн үений хугарал гэх мэт)
<Хүүхдийн саажилт юмуу тархины саажилттай адил мэдрэл булчингийн гаралтай өвчнүүд
<Сахарын шижинтэй адил захын мэдрэлийн гаралтай өвчин

< Ахиллын шөрмөс богино байх гэх мэт



=Хавтгай улнаас болж хөлийн ул амархан ядрах боллоо.

Хавтгай тавхайн эмгэг хэвийн үед өвчин илрэхгүй байх нь их ч, алхахад хөдөлгөөний тогтворгүй байдлаас болж зарцуулагдах энерги нэмэгдсэнээр удаан алхах үед булчин амархан ядарч, хөлийн ул болон шагай, шилбэ хүртэл өвчин мэдрэх тал бий.


Бас хөлийн уланд нум байхгүй тохиолдолд алхах, гишгэхэд хөлийн дотор талд ирэх ачаалал хүч гадагш хэлбийн хөлийн хуруу гадагшаа хазайдаг болж, аажимдаа хөлийн эрхий хуруу муруйх эмгэг үүсэх төдийгүй хөлийн улны хальсанд эвэр үүсэх магадлал өндөр болдог.

=Хавтгай тавхайн ар тал
5Хавтгай тавхайтай бол хөлний өсгий гадна тийшээ далийх болдог.


=Хавтгай тавхайн эмчилгээний арга
(Нөхөн сэргээх болон мэс заслын эмчилгээ)

Нөхөн сэргээх эмчилгээний арга

4Гутал дотроо хөлийн нумыг дэмжигч улавч хэрэглэнэ.
4Арын шаант ясны булчинг чангалах хөдөлгөөн хийхийн хамт ахиллийн шөрмөсний стретчинг дасгал хийх
4Ачаалал ирэх бүрд хавтгай болдог “уян хавтгай тавхай”тай бол өсвөр насны үе өнгөрхөд  ихэвчлэн байхгүй байдаг.

Гэвч арын шаант ясны гэмтэл болон ахиллийн шөрмөс богино байдал, эргэн тойрных нь холбоосын гэмтлээс сэргийлхийн тулд улавч хэрэглэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг

Мэс заслын эмчилгээний арга

*Хавтгай тавхайн мэс засал хийлгэх шаардлагатай үед

5Урт хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд ч үр дүн байхгүй , өвдөлт өвчнөөсөө болоод өдөр тутмын амьдралд саад үүсэх үед
5Мэдрэл булчингийн гаралтай өвчинтөй холбоотой хавтгай тавхай
5Өсвөр наснаас хойш шаант ясны шөрмөсний үйл ажиллагаанд эмгэг үүсэх гэх мэт өөр өвчин хавсарсан үед

Мэс заслын арга

5Хөлний өсгийн ясны эгнээг засах мэс засал, хөлний дотор талын шөрмөсийг богиносгох арга байдаг.
5Үений үрэвсэлтэй хавсарсан бол үе болон ясыг бэхлэх мэс засал хийнэ.
5Хөл тавхайн завь ясны эмгэг хавсарсан бол завь ясыг авах мэс засал хийнэ.

 Хавтгай тавхайтай хүнд зориулсан сунгалтын   стречинг

1.   Хөлийн шагайн үе болон хөлийн хурууны үеийг доош нугална. 10секунд турш үргэлжлүүлж 3секунд амрах
2.   Ахиллийн шөрмөсний дасгал
Арга: Ахиллийн шөрмөсний стретчинг: шат юмуу степпер дээр хөлийн өлмийгөөрөө зогсож  хөлний өсгийн дээрээ жингээ төвлөрүүлэн бага багаар дээш өргөн доош буулгах дасгал хийнэ.





Туслах үг: СиЭм эмнэлэг гэмтэл согог мэс заслын Шин Хёг Сү мэргэжилтэн эмч (үзлэг эмчилгээ: хөл тавхайн үе, хүүхдийн хөл тавхай, шагайн үе)









1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг



댓글