Маш хүчтэй зовиурлан өвддөг “Тулай”өвчнийг хэрхэн эмчлэх вэ?
Маш хүчтэй зовиурлан өвддөг
“Тулай”өвчнийг
хэрхэн эмчлэх вэ?
СиЭм нэгдсэн эмнэлэг эрүүл
мэнд/ эрүүл ахуйн мэдээлэл
Маш их зовиуртай “Тулай”өвчнийг
хэрхэн эмчилж эдгээх вэ?
Сайн байна
уу.
Ёнгдонгпу
дүүргийн үе мөч гэмтэл согог заслын СиЭм нэгдсэн эмнэлэг мэндчилж байна.
Эрүүл мэндийн даатгалын газрын хяналтын албаны тайлангаас үзвэл 2013онд тулай өвчнөөр өвчилж байсан нийт өвчтөний тоо, 2017онд 78хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарчээ.
Өнөөдөр СиЭм нэгдсэн эмнэлэгтэй хамт маш их зовиур шаналгаатай тулай өвчний тухай таниж мэдэцгээе.
Тулай өвчин гэж ямар өвчин бэ?
|
Тулай өвчин гэж цусан
дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэн, тэр хэвээр удах тусам шээсний
хүчлийн талст үе мөчинд хуримтлагддаг бодисын солилцооны өвчин болно.
Тулай өвчинд өртвөл шээсний хүчлийн талст биеийн аль ч эрхтэнд хуралдаж болох бөгөөд өвчний үе
шат болон аль эрхтэнг өвчлүүлсэн эсхээс шалтгаалж тулайн төрлийг ангилж болно.
Ихэвчлэн шээсний хүчил
бодисын солилцооны явцад өөрчлөлтөнд орсноор тулай өвчин үүсэх болдог. Цусан
дотор шээсний хүчил нэмэгдэх үед шээсний хүчил хэт их гадагшилж илрэх үе байна мөн бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтөөс болж шээсний хүчил хэвийн ялгарахгүй үед ч бас илэрдэг.
Тулай өвчинд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
|
Тулай өвчний үед
үе мөчний үрэвслийн шинж тэмдэг илэрдэг.
Тулайн гаралтай
үе мөчний өвчин нь анхан шатандаа ихэвчлэн хөлийн эрхий хуруу, хөлийн шагай,
өвдөг гэх мэт нэг үенд цочмог хурц үе мөчний үрэвслийн хэлбэрээр илрэнэ.
Энэ дундаас тулай
өвчин туссан хүмүүсийн 90хувь орчим нь эрхий хурууны үендээ өвчилсөн байдаг
байна.
Хэрэв тулай
өвчинг эмчлэхгүй орхивол хатуурч суурин дээр нь целлюлит үүсэх болдог.
Ийм целлюлиттэй
адил эд нь биеийн аль ч хэсэгт үүсч болдог бөгөөд зүрхний хавхлага дээр ч илэрсэн
тохиолдол байдаг. Тийм учраас анхан шатанд нь нарийн шинжилгээ хийж тохирох
эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
Тулай өвчинг хэрхэн эмчлэх вэ?
|
Тулай өвчинг эмчлэхдээ
бүрэн төгс эдгээнэ гэдэг зорилго тавихаас илүү тулай өвчний талаар сайн мэдэж,
амьдралын хэв зуршлаар хяналт тавих болон эм хэрэглэх талаар зөвлөгөө авч, анхаарал тавих нь чухал
байдаг.
Үе мөч их
хавагнан өвчтөй байвал шээсний хүчлийн шинж хэмжээг багасгахаас өмнө эхлээд үрэвсэл дарах зорилгоор үрэвслийн эсрэг эмчилгээг хийх хэрэгтэй.
Өвчтөн бүрийн
өвчний шинж болон эрүүл мэндийн байдал ялгаатай учир 1:1 гэсэн харьцаатай
тохирох оношлогоо хийж үрэвсэл намдаагч кортикостероид, колхицин
дундаас нэг юмуу хоёр төрлийг сонгоод хэрэглэдэг. Үрэвсэл намдсаны дараа цусан дахь шээсний
хүчлийн хэмжээг багасгах эмчилгээ хийх нь чухал болно.
Үүнээс гадна
тулай өвчин үүсхийн зэрэгцээ хавсарч үүсдэг даралт ихсэх болон цусан дахь хлострелийн хэмжээ ихсэх, бөөрний үйл ажиллагааны дутагдал зэрэг өвчнийг хамтад нь эмчилгээ хийх тохиолдол ч байдаг.
Тулай өвчинг хянаж арчлах арга?
|
Тулай өвчнийг эмчлэхийн
тулд ерөнхийдөө хооллохдоо анхаарч дасгал, хөдөлгөөн тогтмол хийх
хэрэгтэй. Мах болон далайн гаралтай хоол хүнсийг тохиромжтой хэрэглэж, сүү сүүн бүтээгдхүүн, ногоо жимсний хэрэглээг
ихэсгэх нь зохистой.
Бас архи спирт нь
шээсний хүчлийг хуралдуулж биеэс гадагшлуулах явцыг зогсоодог тул бүх архины
төрлийн согтууруулах ундааг хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Шат дараалсан, зөв оновчтой тулай өвчний эмчилгээг хийлгэхийг хүсвэл манай СиЭм эмнэлэгт ирж
үзүүлэн, хэзээ ч гэсэн тохирсон зөвлөгөөг авч үзээсэй гэж хүсэж байна.
Гэмтэл согог
заслын эмч нар өвчтөний биеийн байдал болон өвчний хэмжээнд тааруулж түүнд
тохирох эмчилгээний аргыг тайлбарлаж өгөх болно.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기