Хөл тавхайн дээд хэсэгт зангилаа, уйланхай үүсэх?
Хөл шагайн үений клиник
Хөл
тавхайн дээд хэсэгт зангилаа, уйланхай үүсэх?
Сайн байна уу.
Хөл тавхайн дээд талд (хөлний гануу) уйланхай үүсэж
байсан үе бий юу?
Ихэвчлэн хаа нэг газар санамсаргүй цохиод жаахан хавагнаа
юу гэж бодох амархан ч хөл тавхайн дээд өнгөр талд уйланхай үүсэж болдог.
Хөл тавхайн гадна хэсэгт (хөлний гануу)уйланхай үүсхийг зангилаа гэж
нэрлэдэг.
Бидний биеэнд үүсдэг хавдар зангилаан дотор хамгийн элбэг
тохиолддог зангилааны нэг юм.
Гэвч хавдар зангилаа гэж хэлж буй ч санаа зовох хэрэггүй.
Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн СиЭм
эмнэлэгтэй хамт хөл тавхайн дээд хэсэгт зангилаа үүсэх шалтгаан юу вэ мөн эмчилгээний ямар арга байдаг талаар танилцая.
Хөлний тавхайн дээд хэсэгт зангилаа үүсэх магадлал 15% хувь
дотор байдаг.
Арьсан доор үүсдэг хавдарын хувьд хавдрын дотор хэсэгт
зунгааралдсан шар өнгийн шингэн байдаг. Тийм учраас хөл тавхайн дээд хэсэгт
үүссэн уйланхайг барьж үзвэл харьцангуй зөөлөн мэдрэмж мэдрэгддэг онцлог
талтай.
Ихэвчлэн энгийн уйланхайнууд 1-2см орчмын хэмжээтэй
үүсдэг боловч хөлийн гадаргуу хэсэгт үүссэн зангилаа нь 1-5см хүртэл хэмжээтэй болох
нь их байдаг.
Зангилаа үүсэх шалтгаан ?
|
Хөлний тавхайн дээд хэсэгт зангилаа үүсэх шалтгаан нь
тодорхой мэдэгдээгүй ч, хэт бариу гутал юмуу хатуу ултай гутал удаан өмсвөл хөл
тавхайн дээд хэсэг хавчигдаж гэмтсэнээр үүсдэг гэсэн судалгаа илүү хүлээн
зөвшөөрөгдсөн байдаг.
Үений шингэн зөөлөн эдрүү урсан гарч хуримтлагдан эцэст
нь зангилаа болдог гэж үздэг.
Олон цагийн турш тохиромжгүй гутал өмсөөд алхдаг
цэргүүдэд их тохиолддог бөгөөд, хөл бөмбөг юмуу хөлөөр тоглох спортоор
хичээллэдэг хүмүүст ихэвчлэн үүсдэг.
Өвдөлт зовиур илэрдэггүй эхний үе шат ?
|
Хөл тавхайн дээд хэсэгт үүссэн зангилааны хэмжээ нь том
биш өвчин байхгүй бол хөлөндөө ачаалал өгөлгүй хангалттай амрах нь эдгэрэх гол
арга болдог.
Аажимдаа зангилааны хэмжээ нь багасах ч тохиолдол байх
бөгөөд үйл ажиллагааны хувьд асуудал учруулдаггүй.
Хэрэв зангилаа өвдөлт зовиуртай
бол?
|
Гэвч өвдөлт ихтэй хөлөнд дэх зангилааны хэмжээ том байвал
мэс заслаар авах хэрэгтэй ч үе бий.
Бас гутал өмсвөл хөлөн дэхь зангилаа шүргэлцэн өвдөх,
эсвэл уйланхайн хэмжээ томрох тохиолдолд хажуу дахь судсандаа нөлөө үзүүлж
болох учраас авах шаардлагатай байдаг.
Хөлний зангилааг эмчлэхийн тулд тариураар зангилаан дотор
байгаа хуримтлагдсан шингэнг сорж авах ажилбар хийдэг.
Харьцангуй хялбархан мэс ажилбараар үений шингэнийг авч хэмжээг
багасгах арга болно.
Гэвч уг үндсэн шалтгаан болсон зангилааны угийг хүртэл зүсэж
аваагүй учраас дахин сэдрэх магадлал байдаг.
Үндсэн шалтгаан болсон зангилааны угийг зүсэн авхаар бол
өвчний хэсэгт маш бичил зүсэлт хийж шууд авах арга байдаг.
Эсвэл үений дуранг ашиглан мэс засал хийх арга ч байдаг.
Хэрвээ хөлийн тавхайн дээд хэсэгт зангилаа үүсвэл манай
СиЭм эмнэлэгт ирж үзүүлэн тодорхой оношлуулж, тохирох эмчилгээ хийлгээрэй гэж
хүсэж байна.
Хөлийн тавхайн дээд хэсэгт үүссэн зангилаа нь гадна
талаас нь харахад үзэмжгүй байх төдийгүй өвдөлт даамжирах юмуу уйланхай
томорвол эргэн тойроны эд, судсанд нөлөө үзүүлдэг учраас хавсарсан өвчин ч
үүсэх тохиолдол байх тул эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기