Нуруу нугаламын хугарал үүсэх шалтгаан?
Нуруу нугасны клиник СиЭм нэгдсэн эмнэлэг
Сүүлийн үед цаг агаар хүйтэрч салхи салхилаад аль хэдийн хүйтэн өвөл хаяанд иржээ.
Цаг агаар хүйтэрвэл бидний биений уян хатан байдал
алдагдан хөшиж, амархан даарч бээрэх болдог.
Ялангуяа настай хүмүүсийн хувьд шатнаас юмуу эсвэл уруу
газар бүдрэн унаж гэмтдэг тохиолдол эрс нэмэгддэг.
Хамтдаа унаж бэртэх үедээ мэдэх ёстой “нуруу нугаламын
хугарал”-ын талаар таньж мэдэцгээе.
Унахдаа бөгс өгзгөөрөө тулж унавал нуруу нугаламд хүчтэй даралт
үүсэн, цуурах хугарах гэх мэт хэлбэрийн өөрчлөлт үүсэн нугаламын өндөр намсах болдог.
Ихэвчлэн ясны нягтаршил нь багассан ясны сийрэгжилттэй өвчтөнүүдэд үүсдэг. Жирэмсэн эхчүүд юмуу стройд удаан хугацаанд хэрэглэдэг өвчтөнүүдэд ч
гэсэн элбэг үүсдэг тул анхаарал болгоомж хэрэгтэй.
Нуруу нугаламын хугаралын үед өвчтөй хэсэгт дарахад
өвдөлт зовиур хүчтэй мэдрэгдэх шинж тэмдэг илрэнэ.
Алхах юмуу сууж байгаад босох үед нуруунд хүчтэй өвдөлт мэдрэгддэг.
Бас хэвтэж байгаад босоход их зовиур мэдэрдэгч, алхахад өвчин байдаггүй. Нуруу нугаламын хугарал хүнд хэлбэрийн тохиолдолд нуруу төдийгүй
доод хэвлий гэдсэнд хүртэл өвчин мэдрэгдэнэ.
Нуруу нугаламын хугарал оношлох арга ?
|
Нуруу нугаламын хугаралыг рентгенээр оношлох боломжтой. Илүү нарийвчлалтай шинжилгээ МРАй хийлгэн оношлогоо
хийх тохиолдол байх бөгөөд өөр хавсарсан өвчтөй өвчтөний хувьд бусад нэмэлт шинжилгээ хийх бөгөөд эмчийн бодит үзлэгээр нэгтгэн оношлогоо тогтооно.
Нуруу нугаламын хугаралын эмчилгээний арга
|
Нуруу нугалам хугаралын шинж тэмдэг нь хөнгөн бол
хангалттай амарч, эм болон физик эмчилгээний аргаар эхлээд эмчлэн эдгээх хэрэгтэй.
Гэвч ийм нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн ч гэсэн шинж
тэмдэг нь сайжрахгүй өвдөлт үргэлжилбэл мэс заслын аргыг сонгох хэрэгтэй.
4 Нэгдүгээрт
Нуруу нугалам дарагдан хугарсан үед тусгай зориулалтын бөмбөлөг ашиглан нуруу нугаламын өндрийг хэвийн хэмжээнд оруулангаа тэр хэсэгт цемент шахан эмчлэх сээр нурууны бөмбөлөгөн пластик мэс бус ажилбар хийх болно.
4 Хоёрдугаарт
Хиймэл ясаар ясны цемент хийж хугарсан нугалам дотор зориулалтын зүүгээр цементээ дүүргэн тарих арга бөгөөд өвчинг намдааж нуруу нугаламыг тогтвортой бөх болгох арга. Нурууны нугалам үений хугарал төдийгүй бусад төрлийн нурууны өвчинөөр
зовж байгаа өвчтөнд ч хэрэгжүүлж болох эмчилгээний арга болно.
Нуруу нугаламын хугаралаас сэргийлэх арга
|
Нуруу нугаламын хугарал ясны сийрэгжилттэй хүмүүс хамгийн их нийтлэг тохиолддог тул өдөр
тутмын амьдралдаа ясныхаа нягтаршилыг нэмэгдүүлэх, амьдралын зуршилтай болох нь
хамгийн чухал болно.
Өдөр тутмын амьдралдаа витамин Д-гийн хэмжээг нэмэгдүүлхийн тулд нарны
илч туяанд гарч, кальц ихтэй тэжээллэг хоол идэх нь сайн байдаг.
Бас 50 наснаас дээш бол жил бүр ясны сийрэгжилтийн шинжилгээ хийлгэж анхан шатанд нь олж илрүүлэх хэрэгтэй бөгөөд, хэрэв аль хэдийн сийрэгжилт явагдсан бол мэргэжилтний зөвлөгөө авч ясны сийрэгжилтийн эмийг хэрэглэх хэрэгтэй.
Бас 50 наснаас дээш бол жил бүр ясны сийрэгжилтийн шинжилгээ хийлгэж анхан шатанд нь олж илрүүлэх хэрэгтэй бөгөөд, хэрэв аль хэдийн сийрэгжилт явагдсан бол мэргэжилтний зөвлөгөө авч ясны сийрэгжилтийн эмийг хэрэглэх хэрэгтэй.
1. Утасны дугаар
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965
2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :
3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг
댓글
댓글 쓰기