Өдөрт 5 минут ! Шулуун хүзүүтэй болхоос сэргийлэх стретчинг!

Үе мөчний мэргэжлийн Си Эм эмнэлэг





Хүзүүний яс тэгшрэн толгой бага зэрэг урагш бөхийсөн хэлбэртэй болдог “яст мэлхийн хүзүү хам шинж өвчин нь орчин үед хамгийн түгээмэл эмгэгүүдийн нэг болжээ.

Шулуун хүзүү буюу “Яст мэлхийн хүзүү” хам шинж өвчин яагаад үүсдэг вэ?

Хамгийн гол шалтгаан нь смарт утас, зурагт, компютер хэрэглээтэй холбоотой.

Харааныхаа түвшинд таарахгүй компютерийн дэлгэцийг доош тонгойн харж суух байрлал хамгийн элбэг байдаг. Эхлээд эгц харж байгаад бага багаар хүзүүгээ урагш тонгойлгон харах зуршил бий болж эцэст нь биеийн хэлбэрт ч эмгэг өөрчлөлт үүсдэг.



Яст мэлхийн хүзүү хам шинж үүсэх шалтгаан



Компютер, смарт утас хэрэглэх үедээ буруу суух

Хэвийн эрүүл хүзүү нь хажуу талаас нь харахад С үсэг шиг хэлбэртэй байдаг бол байнга хүзүүгээрээ урагш бөгтийн смарт утас юмуу компютерийн дэлгэц харах зуршил тогтвол, хүзүүний ясны хэлбэр тэгш хэлбэртэй болж шулуун буюу яст мэлхийн хүзүү хам шинж үүсэх болдог.
Бас хүзүүнд тохиромжгүй дэрний хэрэглээ ч шулуун хүзүү үүсэх шалтгаан болж болно.


Яст мэлхийн хүзүү хам шинж
Эмгэгийн үед илрэх шинж тэмдэг


Хүзүүний эргэн тойронд булчин болон шөрмөс, холбоос хөшиж, ядрах
Тохой, гар бадайрах шинж тэмдэг илрэх
Ар дагзаар өвдөх
Мөр хөшиж хатган өвдөх
Хүндэрвэл толгой өвдөх, толгой эргэх, нүд чилэх, ядрах зэрэг шинж тэмдэг байна.

Өвчнөө архагшуулбал.. хүзүүний диск
үзүүний нугалам хоорондын жийргэвч зөөлөн эдийн эвэрхий) үүсэх аюул нэмэгдэнэ!

Шинж тэмдэг илрэх үед нь хөдөлгөөн засах дасгал болон эмчилгээ хийхгүй орхивол, хүзүүний ясыг тулж байдаг холбоос сунаж, нугалам хоорондын жийргэвч эд диск өөрийн байрнаас мултарч гарах хүзүүний диск үүсэх өндөр магадлалтай.

Хүзүүний нугалам хоорондын жийргэвч зөөлөн эдийн эвэрхий = (хүзүүний диск)

:Хүзүүний ясыг тулж байдаг холбоос сунаж диск нугаламын завсараар мултран гарах өвчин.


Яст мэлхийн хүзүү...сэргийлэх арга бий юу?


1.  Арагш Хүзүүгээ гэдийлгэх  

(Neck flexor stretching)  

     Хийх арга

Эрхий хуруугаараа эрүүгээ дээш зөөлхөн түлхэж өгнө. Энэ байрлалд 30секунд болно.

 TIP !
Хүзүүний урд хэсгийн булчинд татагдан сунах мэдрэмж төртөл, гэдийж эрүүгээ дээш аажмаар тулхэж өгнө, татаж өгнө.

2.       Урагш хүзүүгээ бөхийлгөх 

(Neck extensor stretching)




Хийх арга

Цээж болон аарцгаа урагш сайн түрж зөв суух 
2гараа дагзныхаа ард зөрүүлж атгаад толгойгоо аажмаар 45градус бөхийлгөн дарна. Энэ байрлалд 30секунд болно.

TIP !
Хүзүүний ар хэсгийн булчинг сунаж татагдах мэдрэмж төртөл, хоёр гараа доош даран эрүүгээ цээжинд хүртэл хийх болно. 

3.     Хэвтэх байрлалд дасгал хийх
    Толгойгоо дээш өргөх 



4.   Доош харж хэвтэх байрлалд 


Step 1
Духаа газар хүргээд хоёр гараа хагас нугалж тавина.

Step 2
Толгой болон гараа зэрэг аажмаар дээш өргөнө. Энэ байрлалд 5н секунд байна. 

TIP!



СиЭм эмнэлгийн TIP ! 
Зөв суух зуршилтай болох хамгийн чухал.

Цээжээ урагш түрж цэгц суух  



TIP 1  Аарцгаа урагш түрж зөв эгц суух

TIP 2  Цээжээ урагш төвийлгөх маягтай суух

TIP 3  Чих аль болох мөрний харалдаа байхаар эрүүгээ арагш гэдийлгэх


Буруу зуршлаас зайлсхийх нь шулуун хүзүүтэй болхоос хамгийн үр дүнтэй сэргийлэх арга мөн!

Ялангуяа смарт утсыг аль болох харааныхаа түвшинд зөв байрлалд тааруулж хэрэглэж, унтахаасаа өмнө хэвтээд бичлэг үздэг ч юмуу , орон дээрээ доош харж хэвтэхээс аль болох зайлсхийж, смарт утасны зориулалтын тавиурыг хэрэглэх нь сайн болно. Мөн хараагаа хамгаалхын тулд, утас болон нүднийхээ хооронд яг 30см орчим зайг барих нь тус нэмэртэй байдаг.






1. Утасны дугаар 
(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :


3. Фэйсбүүк мессэнжэр: СМ нэгдсэн эмнэлэг









댓글